x

Ардчилал ялгаварладаггүй

Өнгөрөгч даваа гаригт эхэлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын шүүх хурлаас ч илүү дуулиантай хэргийг МАН-ын Засгийн газар өдүүллээ. Засгийн газар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосонбумбын ордод олборлолт явуулж байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд Гоби коэл транс” ХХК-ийн тусай зөвшөөрлийг хурааж, үйл ажиллагааг нь зогсоов. Засгийн газраас уг шийдвэр гарсан дариуд мэргэжлийн хяналтынхан очиж нөхөн сэргээлтийн үүрэг даалгавар өгсөн байна. Өөрөөр хэлбэл, “энэ тоглоом биш шүү, жинхэнээсээ болж буй хэрэг” гэдгийг эрхэм гишүүнд сануулсан хэрэг л дээ.

Ашгүй муу, олигархийг. Алаад өг, нэмээд дэвс... Манай голоор нэг найр наадам. Ард нь “Сауд Гоби коэл транс”-ад ажиллаж байсан 400-гаад ажилчин ажилгүй болов, тэдний голоор нэг уйлаан майлаан. Өнөөдөр хөршийн чин амбаараас шуудайтай будааг нь хурааж авсан төр маргааш таны хүүхдийн аягатай хоолыг булаана гэдэг үгийг монголчууд санасангүй дээ.

“Сауд Гоби коэл транс” компани 2010 онд анх байгуулагдсан юм байна. 2011 онд “SGS” компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл худалдаж аваад хайгуулын ажлыг хийж эхэлсэн. 2018 оноос олборлолтын ажлыг эхлүүлсэн байдаг.

Харин энэ хооронд буюу 2015 онд олон улсын “TNC” байгууллагаас говьд хамгаалах шаардлагатай газруудыг судлан нэрлэж, энэ дагуу Засгийн газраас Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад “Сауд Гоби коэл транс” компанийн лицензэт талбай хилийн гадна үлдсэн юм байна. Харин сая тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосонбумбын нурууг бүхэлд нь тусгай хамгаалалтад авснаа зарлалаа. Одоо Б.Чойжилсүрэн лицензийн талбайгаа улсын тусгай хэрэгцээнд өгснийхөө төлөө хуулийн дагуу Засгийн газраас нөхөн олговор шаардах л үлдлээ. Тэгнэ ч гэдгээ хэлсэн байна лээ. Үр дагавар нь хөөрхий, татвар төлөгчдийн нуруун дээр л буух нь дээ.

Б.Чойжилсүрэнг "Ардчилсан нийгэмд амьдарч байгаа" гэдгээ сануулсны дараа манай “Монгал ална”-чууд “Ардчиллын нэрийг барьдаг Ардын намын хулгайч юу вэ? Амьд үлдсэндээ баярла, муу ... минь” гэх мэтээр цахим орчинг эзэгнэж байна. Ардчилал даанч хэнийг ч ялгаварладаггүй л дээ. МАН байна уу, АН байна уу, бүр “Монгол ална”-чууд байсан ч ялгаагүй, Монгол Улсын иргэн бүр хуулийн хамгаалалтад багтдаг. Хуульд заасан үндэслэл, шалтгаангүйгээр хэний  ч хөрөнгийг дайчлан хураадаггүй.

Хэрэв тэгсэн байж гэмээн хохирогч этгээд хуулийн дагуу шүүхэд гомдол гаргаж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Ардчилсан нийгэмд төр, иргэн хоёр яг түвшинд оршдог. Төрийн дур зоргыг хязгаарлахын тулд гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа алхам бүр нь хуульд нийцэж, хуульд захирагдаж, хамгийн гол нь хүний төлөө байхыг сануулдаг. Мөн нийтийн эрх ашиг гэдгээр халхавчлан нэг хүний эрхийг зөрчихийг ч цээрлэдэг.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 10 цаг 20 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 10 цаг 30 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 10 цаг 33 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 10 цаг 33 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 10 цаг 34 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 10 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 10 цаг 36 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 10 цаг 37 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 12 цаг 58 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 13 цаг 7 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 13 цаг 7 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 13 цаг 11 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 20 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 13 цаг 25 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 15 цаг 1 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 15 цаг 13 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 15 цаг 13 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 15 цаг 14 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 15 цаг 19 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 15 цаг 23 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top