x

Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт батлав

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулж, цаашид илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт батлав. Уг асуудлыг Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн байна.

Дэлхийн банкны Эдийн Засгийн Удирдлагыг Дэмжих цуврал хөтөлбөрийн эхний шатыг 2017 онд батлан хэрэгжүүлсэн. Хоёр дахь санхүүжилтийн 100 сая ам.доллараар өмнөх хөтөлбөрийг үргэлжлүүлэх бөгөөд өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжиж байгаа юм.

Монгол Улсын эдийн засаг 2016 оны макро эдийн засгийн хүндрэлээс амжилттай гарч чадсан ч суурь эмзэг асуудлууд байсаар байна. Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол  2018 онд 6.9 хувь болж өссөн. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 16.4 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд 2.7 хувьтай тэнцэх ашигтай гарсан. Энэ нь ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээг дээрх хугацаанд бараг 13 нэгж хувиар буурахад нөлөөлсөн аж. 2014-2016 оны эдийн засгийн идэвхжил саарч байсан үед ядуурал нэмэгдсэн ч эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор ядуурал бага зэрэг буурсан нь хөдөлмөрийн зах зээлд сорилтууд байсаар байгааг болон нийгмийн халамжийн бодлогуудыг илүү үр дүнтэй болгож сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна хэмээн тус зөвлөл үзжээ.

Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан Дэлхийн банкны захирал Мартин Рэйзэр  “Энэхүү хөтөлбөр Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, улсын төсөв, санхүүг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал үүрэгтэй. Засгийн газраас дээрх асуудлуудыг шийдэхээр ажиллаж байгаа нь эдийн засагт бүтцийн шинжтэй өөрчлөлт хийх бодлого баримталж байгаагийн тод илрэл юм. Дэлхийн Банк цаашид Засгийн газар болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран Монгол Улсын Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг дэмжин ажиллах болно” хэмээн онцлов.

Тус хөтөлбөрт татварын тогтолцоо болон төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах, одоо хэрэгжиж буй улсын төсвийн хөрөнгө оруулалттай төслийн зардлыг бууруулах, төсвөөс санхүүждэг тусгай сангийн удирдлагыг сайжруулах зэрэг эдийн засгийг тогтворжуулах ажил багтаж буй юм. Түүнчлэн Хөгжлийн банк, Төв банкны сүүлийн жилүүдийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн үнэлгээг олон нийтэд ил болгох, орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэлбэр, бүтцийг сайжруулах замаар худалдан авах чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх аж.

Хөтөлбөрийн өөр нэг чухал чиглэл бол уул уурхайн салбараас бусад салбарт ажлын байр бий болгох, нийгмийн хамгааллын бодлогыг зорилтот бүлэгт оновчтой чиглүүлэх замаар ядуу, эмзэг бүлгийн нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх явдал юм. Мөн эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд тусгай зөвшөөрлийн шаардлагыг хялбаршуулах, хөрөнгө оруулагчдын хамгаалалтыг бэхжүүлэх, худалдааг хөнгөвчлөх зэргээр бизнес, худалдааны орчныг сайжруулах боломжийг эрэлхийлж буй аж.

Харин уг хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөж буй гурав дахь шатны санхүүжилт нь ОУВС-ийн хөтөлбөртэй нягт уялдаатайгаар арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэхэд чиглэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top