x

Г.Батхүү агсны үхэл гэнэтийн учрал байсан уу, гэмт хэрэг болсон уу?

УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд дарга Г.Батхүү Төрийн ордонд гэнэтийн, золгүй байдлаар амиа алдсанаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Түүнийг өнгөрөгч тавдугаар сарын 17-ны оройн 19.20 цагийн орчимд Төрийн ордны нэгдүгээр давхарт (дээрээс унасан байдалтай) нас барсан байхыг нь олсон билээ.

Талийгаачийг хамгийн түрүүнд олсон гэх УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэрэг гарсны маргааш “УИХ-ын чуулган 18.00 цагт тарсны дараа хүмүүстэй уулзчихаад өрөөнөөсөө гартал хүн газар хэвтэж байсан. Төрийн ордон тусгай хамгаалалттай газар учраас харьяаллын дагуу эхлээд ТЕГ-т мэдэгдсэн. Дараа эмнэлгийн 103 ирж, нас барсан гэдгийг нь баталсны дараа нөхцөл байдлыг баримтжуулсан фото зураг авч цагдаагийн байгууллагад өгсөн. Шууд хараад Г.Батхүү агсныг байна гэж таниагүй. Талийгаачийн толгойны орчим нэлэнхийдээ цус болсон, хамар, амнаас нь цус гарсан байсан” хэмээн ярьсан.

Үүний дараа ЦЕГ-аас мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд,

"2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад "Төрийн ордны нэгдүгээр давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн цагдаагийн газраас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтын дор хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Нийгмийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой буруу ташаа мэдээлэл гарч, олон нийтийг төөрөгдүүлж байна. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа учраас хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлөхгүй, талийгаачийн ар гэрийнхнийг нь хүндэтгэхийг хүсч байна" гэсэн билээ.

Мөн АН-аас талийгаачийн үхлийн шалтгааныг гаднын нөлөөтэй гэж үзэж буйгаа мэдэгдэж, хэргийг шалгаж буй цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд итгэлгүй байгаа тул Олон улсын парламентын холбоонд хандан тусламж хүсэх болсноо мэдээлсэн.  

Эл явдлаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Гэсэн ч цагдаагийн байгууллага хэргийг мухарлаж, өмнө тархсан “буруу ташаа” (өөрсдийнх нь хэлснээр) мэдээллийг залруулсангүй.

Хэрэг явдал болсноос хойш 11 хоногийн дараа буюу тавдугаар сарын 28-нд Шүүхийн шинжилгээний үндэсний төв шинжээчийн дүгнэлт гаргаж, урьдчилсан байдлаар талийгаачийг “өвчний улмаас нас бараагүй, өндрөөс унаснаас үүдсэн гэмтлийн улмаас нас барсан” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл цус харвах, зүрхний шигдээс болох гэх мэт эрүүл мэндээс шалтгаалсан гэнэтийн, зуурдын зүйл тохиогоогүй гэсэн үг.

Тэгэхээр нэг бол талийгаачийг хоёрдугаар давхрын гонхноос хэн нэг нь түлхсэн, эсвэл өөрөө үсэрсэн гэсэн үг. Учир нь Засгийн газрын хуралдааны танхимын үүдтэй залгадаг хоёрдугаар гонхноос хүн гэнэ сэргүй хальтраад, эсвэл хөл алдаад өөрөө уначих боломжгүй л дээ. Метр шахуу өндөртэй чулуун хашлагыг давуулж шидэх, эсвэл өөрөө авирч гарах хэрэгтэй болно.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хамгийн сүүлд сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ “Талийгаачийн үхэлд гаднын нөлөө байхгүй. Цагдаагийн байгууллага ажлаа хийгээд дууссан. Удахгүй хэргээ боогоод нийтэд мэдээлэх байх. Би хэргийн материалтай танилцах эрхгүй учраас үүнээс илүүг хэлэх боломжгүй. Харин та нар талийгаачийн ар гэрийнхнийг бодоод янз бүрийн батлагдаагүй мэдээлэл битгий цацаад бай. Хүний зовлонгоор улс төр битгий хийгээд бай” гэх мэтээр зандраад өнгөрсөн билээ. Үүнээс хойш дахиад сар гарны хугацаа өнгөрчихлөө. Харин “өнөө маргаашгүй нийтэд мэдээлнэ” гэсэн цагдаагийн байгууллага хэргийн шалгалтын үр дүнг мэдээлсэнгүй.

Уг нь бол хоёр сар гаруй шалгасных гэнэтийн учрал тохиолоор амиа алдав уу, гэмт хэргийн золиос болов уу? гэдгийг ялгаж салгаад, нэг мөр хэлчих хэрэгтэй юм. Гэмт хэргийн шинжтэй байгаад хэрэгтнийг илрүүлж чадаагүй байгаа бол тэрийгээ ч гэсэн хэлэх хэрэгтэй л дээ. Түүнээс биш дээрээс ямар “бошго” үзүүлэхийг хүлээгээд тэнгэр хараад суугаад байж болохгүй л дээ, цагдаагийн байгууллага. Ядаж л Хууль зүйн сайд нэг удаа ам нээснийх хэлсэн үгээ гүйцээх хэрэгтэй шүү дээ. Өөрт нь хамааралгүй юм бүхэнд оролцох мөртлөө өөрөөс нь шалтгаалах юухан хээхэнд ч хуруу хүргэдэггүй нэг сүрхий "цагаан гартай" нөхөр байна.

Одоо бүр гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх ажил нь Хууль зүйн сайдын биш, Хэрэг эрхлэх газрын даргын, УИХ-ын гишүүдийн ажил болсон. Эрдэнэтийн 49 хувийн “хулгайг” Л.Оюун-Эрдэнэ, С.Зориг агсны хэргийг Ж.Батзандан “байцаах” жишээтэй. Хууль зүйн сайд л ганцаараа хийх ажил алга. Явж явж улсын наадамд түрүүлсэн бөхөд цол олгох нь салбарын сайдын чиг үүрэг юм биш үү? Цагдаагийн байгууллага ажлаа хэрхэн хийх нь харин Ц.Нямдорж сайдад падлийгүй юм байна.

Б.СЭМҮҮН   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Баатар (202.9.42.197)
    Нямдорж мэтийн тархи толгой дотор сэтгэхүйн ѳмхийрчихсѳн зѳвхѳн ѳѳрийн үр хүүхэд хамаатан садан хамсаатнуудтайгаа нийлж тѳрд ѳндѳр алба хашиж амьдрах бодол сэтгэлтэй эд хѳрѳнгѳ болон хүн шахаж хаана хямдаар хусаж болох юу байна түүнийг ашиглаж явдаг хүн чононууд шудрага царай гаргаж монголын тѳрд бугшичихаад буг болоод суугаад байгаа учраас л ард түмэн улс орон ядуу дорой байна шүү дээ энэ хүнийг магтаад байдаг мал шиг сэтгэхүйтэй нѳхдүүд сохроор хѳѳрцѳглѳн давхиж ѳмѳѳрхѳѳ больцгоо хулгайчийг хулгайч нар л ѳмѳѳрѳх байх
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • зочин (202.21.107.13)
    Нямдорж хууль зүйн сайд гэхээсээ илүү сөрөг хүчнийхээ нэр.төрийг яаж унгаж намдаа кок авах талаар толгойгоо гашилгаж байгаа байх тэгээд ч сөрөг хүчний намын дэд даргын үхэл Түй ч хамаагүй байх оо
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • ГОК (66.181.184.222)
    ИСМЭЛ НЯМДОРЖ С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫН ХАМЖИГЧ !!! ТЭРЭЭР ЛУ.БОЛД , БАТЗАНДАН НАРЫН ӨЧҮҮХЭН ЭРХ АШИГ , ХУВИЙН ӨС ХОНЗОН ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙН ТОМ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧДЫГ ИЛРЭХ АЖЛЫГ ЗАМХРУУЛАХАД АШИГЛАЖ БАЙНА !!!
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • Zochin (206.75.50.138)
    Yag unen.Bid hunii tuluu amidardaggui.Uuriinhee tuluu l amidardag.
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 8 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 18 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 22 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 26 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 52 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 53 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 55 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 58 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 59 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 33 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 2 цаг 45 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 2 цаг 49 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 2 цаг 52 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 2 цаг 53 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 2 цаг 57 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 2 цаг 58 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 3 цаг 10 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 3 цаг 12 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 3 цаг 13 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top