x

Давайте жить дружно!

(Аюулгүй байдал хамтын ажиллагааны талаархи Орос Монголын дугуй ширээний Москвагийн уулзалтад хэлсэн үг)

Манай хоёр орны хооронд үл ойлголцол эрх барих дээд хэмжээнд ч учрах болсон нь аль аль тал нарийвчилсан судалгаагүйгээр цуу яриа хов живд автан хий хардлагаар биендээ хандах болсонтой холбоотой гэж бодож байна. Альаль талын холбогдох байгууллагууд буурь суурьтай судалгаагүйгээр сонссон яриандаа итгэж тэндээсээ дүгнэлт гарган шийдвэр гаргах дээд зиндаанд түүнээ үнэмшүүлдэгээс ихээхэн бэрхшээл гарах боллоо. Дээд байгууллага шийдвэр гаргахдаа хариуцсан доод байгууллагуудын хов живд тулгуурласан хардлагад үндэслэснээс болж хоёр орны харилцаанд үл итгэлцэл, хардлага үүсэх нь маш хортой зүйл юм. 

Миний харж байгаагаар иймэрхүү ор үндэсгүй хардлага нь зарим хувь хүний амбицитай ихээхэн холбоотой. Энгийн жишээ хэлье л дээ. Монгол Оросын харилцаа сүүлийн 400 жилд анх удаа хамгийн муу төвшиндөө очлоо хэмээн Монголд суугаа Оросын бүрэн эрхт элчин сайд нээлттэйгээр зарлах боллоо. Зөөлөн хэлэхэд энэ нотолгоо үнэнтэй дүйхгүй байна. Хариуцсан холбогдох хүмүүсийн иймэрхүү хөнгөн хуумгай хувийн дүгнэлт нь хоёр орны хамтын ажиллагаанд маш том хохирол учруулж үл ойлголцлын галыг хөөрөгдөж байгаа юм. Явсаар хоёр тал биенийхээ юу хийх гэж байгаа, хэрхэн хандах талаар оньсого таалцаж, хардлагаа улам нэмж байна. Энд би хэдэн жишээ хэлье:

Монголын дорнод хэсэгт байдаг урааны ордыг хамтарч ашиглах талаар Оросын талаас санал тавьлаа. Тэнд Канадын компани хөрөнгө оруулалт хийж нэлээд хэдэн жил ажилласан байсан юм. Оросын дээд удирдлагаас Монголын талыг эл канадчуудыг хөөж гаргах санал тавин, асуудал хэрэвзээ Олон улсын арбитражийн шүүхэд очих юм бол өөрийн талаас сайн өмгөөлөгч олж өгөхөө амалсан. Ийм шахалтад орсон Монголын тал Канадын компанийг ямар ч пардонгүйгээр үнэхээр хөөж гаргасан билээ. Эл компани өдгөө арбитрийн шүүхэд хандан нөхөн олговорын 400 сая доллар нэхэж байна. Харин Оросын тал өмгөөлөгч олж өгөх нь байтугай эл урааны ордод хамтран ажиллах талаар өмнөх амлалтаа таг мартсан.

Бас нэг жишээ: Монголд байгаа цорын ганц төмөр замыг Орос Монгол хоёр тавь тавин хувиар хувааж эзэмшдэг. Зургаан жилийн өмнө Оросын тал уг төмөр замыг хос болгож орчин үеийн хурдны магистрал болгох гурван тэрбум долларын төлөвлөгөө Монголын талд танилцуулсан. Санхүүжилтыг Оросын тал бүрэн даах ба, төмөр замын хагасыг эзэмшигч Монголын тал өөрт ноогдох хувийг Таван толгойн коксжих нүүрсний ордын хувьцааг Оросын талд эзэмшүүлэхээр тохирсон юм. Уг орд нь дэлхийд хамгийн том коксжих ордын нэг бөгөөд тухайн үед коксжих нүүрсний үнэ 130 доллар хүрч байлаа. Оросын тал төмөр замын шинэчлэлийн асуудлыг хойш тавин мартаж хамаг анхаарлаа тухайн ордын хэдэн хувийг эзэмших талаар бусад хамтрагч ба Моголын талтай эцэс төгсгөлгүй маргаан дэгдээж зургаан жилийг ардаа орхисон билээ. Өнөөдөр коксжих нүүрсний үнэ 40 доллароос доош унаж ирлээ, харин Оросын тал энэ ордын талаар цаашид ямар ч сонирхолгүй байгаагаа албан ёсоор илэрхийлэв.

Соёоны нурууны өмнөд хэсэгт асар их нөөцтэй коксжих нүүрсний ордыг оросууд нээлээ. Мөнх цаст өндөр уулсыг нүхлэн Сибирийн төмөр замтай холбох эдийн засгийн бололцоо байхгүй учир энэ ордын нүүрсийг Монголоор дамжуулан Хятад руу экспортлох санал оросын талаас тавьлаа. Монголын нутагт дэд бүтэц барих энэ санал нь ашигтай хувилбар учир Монголын засгийн газар саналыг баяртай хүлээн авав. Санал тавигч нь Оросын төрийн мэдлийн Орос төмөр зам компани юм. Гэтэл уг ордыг хувьчилсан юмсанж. Иймээс хөрөнгө оруулагч хувийн компаниудын зүгээс төмөр зам тавих асуудал нь улсын мэдлийн аж ахуйн нэгжид хамаагүй, тэд өөрсдөөөөрийн хөрөнгөөр төмөр зам тавих болно гэж мэдэгдэв. Өнөөдөр Монголын тал хэнтэй гэрээ хийхээ мэдэхээ больсон.

Монголын ирээдүйд баригдах төмөр замын цариг нь олон улсын стандартад нийцдэггүй зөвлөлтийн стандартаар баригдах ёстой гэж Оросын тал, тэрдундаа төрийн өмчит Орос төмөр замын удирдлага үзэж энэ чиглэлээр Монголын талыг хүчтэй шахсан. Монгол бол далайгаас мянган км алслагдсан ланд лок орон. Монголын нүүрсийг гадагш тээвэрлэх цорын ганц бололцоо нь Хятадын Өвөр Монголд орших дэлхийн хамгийн том металлургийн төв болох Бугат хот юм. Нүүрсээ зөвлөлт стандартын царигаартөмөр замаар гадагш гаргадаг юм гэхэд хил дээр ачаа шилжүүлэлтийн өртөг тонн тутамд гурван доллар болно. Харьцуулаад үзэхэд Өмнөд Австралиас Япон хүртлэх тээвэрлэлтийн үнэ ердөө 10 хүрэхгүй доллар шүү дээ. Орос төмөр зам бидэнд Зүүн Сибириэр дамжин Номхон далайн өвөл хөлддөг таван мянган км хол боомтоо санал болгосон. Ийм урт замаар бид нүүрс биш алт тээвэрлэх болчихоод байна. Төрийн өмчит Орос төмөр замын энэ ширүүн шахалтаас болж Монгол ямар царигтай байх талаар манайд улс төрийн маргаан үүсэн зургаан жилийг ардаа орхилоо. Үр дүнд нь ганц метр ч төмөр замын шугам нэмж баригдсангүй. Оросын шахалт дарамт нь Монголд үнэхээр бодит аюул мөн. Монгол нь эрчим хүчний хувьд 30 хувь, төмөр замын дэд бүтцийн хувьд 50 хувь, уул уурхайн хувьд 50 хувь, геологи хайгуулийн хувьд 50 хувь, шатахууны хувьд100 хувь Оросоос бүрэн хамааралтай.

Монголд Зөвлөлтийн “Лепольд муур” хэмээх хүүхэлдэйн кино их алдартай. Давайте ребята, жить дружно!

2013.09.04 Нийтлэлч Б.Баабар /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 22 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 23 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 23 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 28 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 29 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 30 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 32 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 33 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 44 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 46 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 47 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 49 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 51 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 52 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 54 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 55 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 32 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 33 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 35 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 37 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top