x

Б.Индра: Зөвхөн 100 айлын гаднах аж ахуйн нэгжээс нүүлгэн шилжүүлнэ

Улаанбаатар хотод 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажил хийх болсон тухай нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өчигдөр мэдээллээ. Уг замыг 100 айлын 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбоотойгоор хаах гэнэ. Үүнд, 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км замыг хаасан бөгөөд долоодугаар сарын 10 хүртэл, Хангай хотхоноос УБЕГ хуртэл 0.6 км замыг долоодугаар сарын 15-28 хүртэл, УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэл 0.7 км авто замыг долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 15 хүртэл тус тус хааж, зам засварын ажил хийхээр төлөвлөжээ. Иймд тус чиглэлийн авто замаар зорчихдоо ажлаа төлөвлөхийг холбогдох газраас анхааруулж байна.

Замын ажлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.

-100 айлын авто замын ажлын төсөвт өртөг хэд байгаа вэ?

-Тус 1.6 км замын төсөвт өртөг нь 3.4 тэрбум төгрөг байгаа. Үүнд зөвхөн замын ажил бус бүтээн байгуулалтын ажлыг цогцоор нь хийхээр төлөвлөсөн. Замын доорх инженерийн шугам сүлжээний ажлаас эхлээд шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, туннелийн системд оруулах гээд далд ажлуудад хөрөнгө нэлээд зардаг. Ингэж хөрөнгө зарцуулж байгаа учраас дахин шугам сүлжээний ажил хийхэд замаа эвдэж хуулахгүйгээр шууд засах боломжтой байхаар хийж байна.

Түүнчлэн усархаг бороо ороход зам дээр ус тогтдог байдал шинээр тавих замд гарахгүй. Ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн дөрвөн байршилд авто зогсоол байгуулах зэрэг ажлыг цогцоор шийднэ.

-Автозамын чанар хэр байх бол?

-Үндсэндээ авто зам нь долоон см зузаантай байгаа. Зорчих хэсгийн өргөн 12 метр, ногоон байгууламж хоёр талдаа нэг метр, явган хүний зам хоёр талдаа 2.25 метр, хөвөө хоёр талдаа 0.5 метр, дугуйн зам нэг талдаа 1.5 метр байхаар ажлыг төлөвлөж байна. Мөн гэрэлтүүлгийг ч гэсэн замын хоёр талаар хийнэ.

-Авто замын ажлын хүрээнд нүүлгэн, шилжүүлэлт хийх үү?

-Хотын удирдлагуудаас стандартын шаардлага хангасан, иж бүрэн авто зам барихыг үүрэгдэж байгаа. Ганцхан жилийн хугацаанд л хагарч, хугардаг зам байж болохгүй. Тийм учраас 100 айлын авто замын бүтээн байгуулалтад нэлээд анхаарч ажиллаж байна. Иргэдийн дунд 100 айлд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн, шилжүүлнэ гэсэн ташаа мэдээлэл байна.

Зөвхөн гадна талбайд тоосжилт ихтэй аж ахуйн нэгж байгууллагыг Налайхын үйлдвэр технологийн парк руу нүүлгэж байгаа. Үүнээс бусдаар дотор худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийг хөөсөн асуудал байхгүй.

-Нийслэлд дугуйн зам хүрэлцээ муу байдаг. Энэ жилийн хувьд нэмж хэчнээн зам тавихаар төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар хотыг автомашингүй хот болгохын тулд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, дугуйн замыг нэмэх хэрэгтэй. Өмнө нь дугуйн замын зөвхөн тэмдэглэгээ хийдэг байсан бол энэ жилээс тусгай, хатуу хучилттай дугуйн зам тавихаар 500 сая төгрөг төсөвлөөд байна. Дугуй унахыг хүссэн иргэдийн унах боломжит газар бүрт дугуйн зам тавихыг хүсэж байгаа боловч нийслэлийн Авто замын сангийн төсөв хүрэлцдэггүй.

-Налайхаас хот руу ажилдаа ирж, очдог иргэдэд замын асуудал хүндрэлтэй байна. Тус замын ажлын явц нь хэр байна вэ?

-Налайхын зам барилгын ажил төлөвлөсөн хугацаагаараа явж байна. Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай тогтмол хуралдаж, мэдээлэл солилцож байгаа. Уг зам барилгын ажлыг ирэх аравдугаар сарын дундуур нээхийг зорьж байгаа. Дараа жилээс нь тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. Одоогоор Налайхын замд авто замын далангийн болон инженерийн шугам сүлжээний ажлууд явагдаж байна.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.59.142)
    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
    2019 оны 07 сарын 09 | Хариулах

iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 26 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 28 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 31 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 33 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 34 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 4 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 5 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 6 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 10 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 26 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 16 цаг 52 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 16 цаг 54 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 9 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 17 цаг 54 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 27 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 29 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 32 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 34 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 9 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 22 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top