x

ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүллээ

Монгол Улсын 2017 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо. “ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж  “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Хаан банк” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Монголын алт” /МАК/ ХХК, “Худалдаа хөгжлийн банк, “Тийсс Монгол” ХХК, “НИК” ХХК, “Тавантолгой” ХК эхний аравт жагссан байна. Нэр бүхий 65 аж ахуйн нэгж гурван жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжид багтсан бол шинээр 17 аж ахуйн нэгж нэмэгджээ.

100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2017 оны байдлаар өмнөх оноос 30 орчим хувиар, улсын төсөвт төлсөн татварын хэмжээ 1,9 дахин нэмэгдэж 3,2 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын төсвийн татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлж 80 орчим мянган хүнийг ажлын байраар хангасан байна.

“ТОП-100” аж ахуйн нэгжийн 25 хувь нь худалдаа үйлчилгээ, 22 хувь нь уул уурхай, 12 хувь нь газрын тосны хангамж, есөн хувь нь хүнсний үйлдвэрлэл, найман хувь нь банк санхүү, долоо хувь нь цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж, зургаан хувь нь харилцаа холбоо, гурван хувь нь барилга, зам, гурван хувь нь хүнд үйлдвэр, хоёр хувь нь тээвэр ложистик, үлдэх хувь нь бусад салбарынх байна.

ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо.

Тэрээр 2017 оны байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хүртэл хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 5,3 хувьд хүрсэнд ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулсан хувь нэмэр их байсныг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

Бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, тулгарч болох макро эрсдэлийг бууруулахад Засгийн газар онцгой анхаарч ажиллана  гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорьж, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулна гэлээ.

Сангийн яам, МҮХАҮТ, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын хамтарсан Ажлын хэсэг ТОП-100 аж ахуйн нэгжийг борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгө, ашиг, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо гэсэн үндсэн таван шалгуураар тодруулжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖ

Компанийн нэр

1

“Эрдэнэт үйлдвэр” ХХК

2

“Эрдэнэс -Таван толгой “ХК

3

“Оюу Толгой” ХХК

4

Хаан банк

5

“Энержи Ресурс”  ХХК

6

Монголын Алт (Мак) ХХК

7

Худалдаа Хөгжлийн банк

8

“Тийсс Монгол” ХХК

9

“НИК” ХХК

10

“Тавантолгой” ХК

11

Төрийн банк

12

“АПУ” ХК

13

Голомт банк

14

“Улаанбаатар төмөр зам” ХНН

15

Хас банк

16

“Мобиком корпораци” ХХК

17

“Цайрт минериал” ХХК

18

“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК

19

“Дулааны 4-р Цахилгаан Станц” ТӨХК

20

“Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК

21

“МИАТ” ХК

22

“Номин тав трейд” ХХК

23

“Говь” ХК

24

“Рэдпаф Монгол” ХХК

25

“Саусгоби сэндс” ХХК

26

“Юнител” ХХК

27

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ“ ТӨХК

28

“М-Си-Эс кока-кола” ХХК

29

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

30

“Магнай Трейд” ХХК

31

“Ай Си Ай Си” ХХК

32

Болдтөмөр Ерөө гол ХХК

33

“Сод Монгол Групп” ХХК

34

“Апу Трейдинг” ХХК

35

Монгол Улсын Хөгжлийн Банк

36

“Монголросцветмет” ХХК

37

“Шунхлай” ХХК

38

“Петростар” ХХК

39

“Багануур” ХК

40

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК

41

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК

42

“Дулааны 3-р цахилгаан станц” ТӨХК

43

“Спирт Бал Бурам” ХХК

44

“Шинь Шинь” ХХК

45

“Номин трейдинг” ХХК

46

“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

47

Улаанбаатар хотын банк

48

“Саппорт сервисес Монголиа” ХХК

49

“Алтангадас Трейд” ХХК

50

Капитрон банк

51

 “МоЭнКо” ХХК

52

 “М-Ойл групп” ХХК

53

 “Си Өү Эй Эл” ХХК

54

 “Жэйкобс инженеринг” ХХК

55

 “Монгол Тамхи Со” ХХК

56

 “Өсөх зоос” ХХК

57

 “Скайтел” ХХК

58

 “Волтам” ХХК

59

 “Таван Богд” ХХК

60

 “СББ трейд” ХХК

61

 “Жем Интернэшнл” ХХК

62

 “М-Си-Эс Интернэйшнл” ХХК

63

 “Юнивишн” ХХК

64

 “Монос Фарм Трейд” ХХК

65

 “Трансвест Монголиа” ХХК

66

 “Шунхлай Трейдинг” ХХК

67

 “М-Си-Эс Проперти” ХХК

68

 “М-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК

69

 “Баян Айраг Эксплорэйшн” ХХК

70

 “Талх Чихэр” ХК

71

 “Сонгино Хангай” ХХК

72

 “Скай Хайпермаркет” ХХК

73

 “Алтайн Хүдэр” ХХК

74

 “МТ петролиум” ХХК

75

“Номун Табак” ХХК

76

“Тэс Петролиум” ХХК

77

“Жи-мобайл” ХХК

78

“Номин Холдинг” ХХК

79

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК

80

“Монсуль” ХХК

81

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК

82

“Эко Констракшн” ХХК

83

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК

84

“МСМ групп” ХХК

85

“Премиум Конкрит” ХХК

86

“Эко Алтан Заамар” ХХК

87

“Тотал Дистрибюшн” ХХК

88

“Шивээ-Овоо” ХК

89

“Бласт” ХХК

90

“Ойн Бирж” ХХК

91

“Моннидер” ХХК

92

“Монполимет групп” ХХК

93

“Алтан Жолоо Трейд” ХХК

94

“Шарын Гол” ХК

95

“Алтан Тариа” ХХК

96

“М-Си-Эс Холдинг” ХХК

97

“Монос Улаанбаатар” ХХК

98

“Шангрила-Улаанбаатар Хотел” ХХК

99

“Таван Богд Фүүдс” ХХК

100

“Цахиур” ХХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top