x

Ө.Энхтүвшин: Хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд бүхий л талаар дэмжихэд бэлэн

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнод тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутневийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн “ОХУ-ын Алс Дорнод ба Монгол Улс: Хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин уг уулзалтыг нээн, амжилт хүсэж хэлсэн үгэндээ “Миний бие Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд манай хоёр орны бүх түвшний байгууллагуудын дунд хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө та бүхнийг бүхий л талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн” хэмээн хоёр орны бизнес эрхлэгчдэд хандан хэлэв.

Бизнесийнхний уулзалтын үеэр ОХУ, тэр дундаа Алс Дорнодын зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй Монголын аж ахуйн нэгжүүдийн сонирхсон асуултад ОХУ-аас хүрэлцэн ирсэн албаны хүмүүс мэдээлэл өгч хариуллаа.

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор ирэх сард Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, Хөгжлийн банк болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл дэх хамтын ажиллагаа”, “Монгол, Оросын хил орчмын аймаг мужуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтуудыг зохион байгуулахаар ажиллаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр улсын бизнесийнхэнд энэ үеэр мөн дуулгасан гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 10 цаг 41 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 10 цаг 56 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 11 цаг 15 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top