x

Хууль таныг зогсооно оо, Хууль зүйн сайд аа!

Хууль зүй, дотоод хэргийн сайдын дур зорго арай л дэндэж байна. Дур ихэдвэл юу болох гэдэг билээ.

Баасан гаригт Eagle телевизийн ярилцлагад (Ц.Нямдорж: Намайг юу ч зогсоож чадахгүй) орсон Хууль зүй, дотоод хэргийн сайд “эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахад” нь дэмжлэг үзүүлсэн намын нөхөд, итгэл үзүүлсэн ард түмэндээ телевизийн эфирээр дамжуулж талархал илэрхийлэв. Эрүүдэн шүүсэн нөхдийг шүүхийн өмнө аваачсан, “Эрдэнэ”-ийн луйврыг илчилсэн, Гандангийн дэнжид долоон давхар сүм бариулсан зэрэг нь түүний Хууль зүйн сайдын карьерын төгсгөл байсан бололтой юм. Нэг талаас ингээд дууссан бол яахав.

Харамсалтай нь, Ц.Нямдорж сайд Хууль зүйн сайд хүний амнаас гарч болохгүй хэд хэдэн алдаа хийлээ. Хорин жил сайд хийхдээ С.Зоригийн хэргийг яагаад илрүүлээгүй юм бэ? гэхэд “Хууль зүйн сайд хүн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд оролцож болдоггүй. Энэ хэрэг чинь нууцын зэрэглэлтэй шалгагдаж байсан” гэх мөртлөө “Эрүүдэн шүүсэн хэргийг харьяалал тогтоолгохоор прокурор УДШ-д хандаад ес хонож байна. Энэ бол аюул. Хэргийг яаж завхруулах вэ? гэдэг хуйвалдаан наймаагаа л тэд хийж байгаа. Төрийн гурван өндөрлөгөөс энэ хүмүүсээ явуул гэж хэлээд явуулахгүй байна, УИХ-ын дарга ч хөдлөхгүй байна” гэх мэтээр ярив.

Нэгдүгээрт, Эрүүдэн шүүсэн асуудлыг ингэж их ач холбогдол өгч шалгуулж байгаа нь хууль зүйн сайдын хувьд сайн хэрэг. Иргэнээ гэсэн сэтгэл байна аа гэсэн үг. Харин хоёрдугаарт шүүхээр хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад “энэ хэрэгт найман хүн оролцсон, шүүхээр орох нь тодорхой болсон. Шүүхэд итгэхгүй байна, шүүгчдийг солих хэрэгтэй” хэмээн ярих нь Хууль зүйн сайд хүний амнаас гарах үг биш байх аа. Соёлтой улс оронд бол шүүхийн шийдвэрт урьдаас нөлөөлөх гэсэн оролдлого гэж шууд үзнэ. Тэр тусмаа шүүх засаглалд хянагдах ёстой гүйцэтгэх эрх мэдлийн нэг этгээд шүүх рүү улаан цайм ингэж дайрах нь цаанаа учир шалтгаантай гэж харагдаж болно. Бүр цаашлаад шүүхийн өмнөөс шийдвэр гаргачих гээд, яллагаа хийчих гээд яараад байгаа нь бүр их сонирхолтой санагдаж ч болно.

Гэвч нэг зүйлийг сануулахад, хэргийн сэжигтнүүдийг шалгах явцдаа хүнийг эрүүдэн шүүсэн буюу хүний эрх зөрчсөн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн (яллагдагчаар татагдсан үндэслэл буюу хэргийн зүйлчлэл) нь ийм аргаар олж авсан нотлох баримтыг хүчингүй болгох үндэслэл болохоос биш хэргийг бүхэлд нь үгүйсгэж чадахгүй. Хэрэгт хяналт тавьсан прокурорын хэлснээр “эрүү шүүлтэд өртсөн” гээд байгаа хоёр хүн нь хэргээ хүлээгээгүй, хүлээх ч шаардлагагүй, өөр бусад нотлох баримтаар хэргийг нотолсон гээд байгаа.

Энэ бол Ц.Нямдорж сайд шиг хөндлөнгөөс харж, мэргэжлийн хувьд сонирхож байгаад гэмт хэрэг илрүүлэх, түүнийгээ шалгах гэж “хорхойсох” (бүр яг тэгж хэлсэн байдаг юм) энэ тэрээс шал өөр ойлголт л доо. Ядаж л Г.Эрдэнэбат гэдэг прокурор нь манай хуулийн практикт суугаад байсан “Хамгийн сайн нотолгоо бол хэрэгтний өөрийн мэдүүлэг юм” гэх Вышенскийн онолыг эсэргүүцдэг хүн. Харин Ц.Нямдорж сайдын хувьд өөрийнхөө арга барилаар “тэгсэн байж магадгүй” л гэж үзээд байх шиг байна. Хэрэв тийм эргэлзээ байгаа бол нууцын зэрэглэлээс гаргасан хавтаст хэргээ өмнөө тавьж байгаад, хоёул нэг ширээнд суугаад мэтгэлцэх хэрэгтэй л дээ. Харамсалтай нь өмнөх удаа тийм боломж олгоход Ц.Нямдорж сайд өөрөө татгалзсан байдаг юм.

Ц.Нямдорж сайдын энэ хэргийн талаар эл дол болтол ярьж байгаа нэг зүйл бий. Т.Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж хаясан, айлгаж ичээсэн л гээд байдаг. Айж ичсэн хүн “Би хүн алаагүй. Та нарт нотлох баримт байгаа юм уу” (мөрдөн байцаалтын явцад Т.Чимгээгийн амнаас гарсан ганц үг) гээд сууж байх уу? Хоёрдугаарт айлгаж ичээх гэсэн байлаа гэхэд яагаад заавал ажлын хэсгийнхэн аваачиж хаясан болдог юм. Эсрэгээрээ Чимгээгийн амыг барихын тулд хэргийн захиалагчдын зүгээс хийсэн байж болох уу? Уг нь Ц.Нямдорж сайд энэ хэргийг тэгтлээ сонирхож, хорхойссон нь үнэн бол энэ талаас нь ч бас бодож болно л доо. Юм бүхэнд хоёр талтай бай гэж. Гэвч үнэн хэрэгтээ Т.Чимгээгийн хашаанаас хүний шарил олдох үед Т.Чимгээ өөрөө хотод явж байсан байдаг юм. Хэрвээ тиймгүй байсан бол хамгийн түрүүнд ажлын хэсгийнхэн “яав, юу болов” гээд шалгах байсан байх л даа.

Хоёр дахь нь “Яагаад эхнээсээ хоёр хүнийг хайж байтал дөрөв болчихов оо? Энэ чинь зохиомол хэрэг байна” гэх Ц.Нямдорж сайдын асуулт. Яг үнэндээ “хоёр хүн байсан” гэдгийг ганц Булган л хэлсэн. Түүнээс өөр харсан үзсэн хүн, нотолсон баримт байхгүй. Хэрвээ ажлын хэсгийнхэн үнэхээр өөрсөддөө хялбараар бодоод “хэрэг зохиох” (Ц.Нямдорж сайдын хэлснээр) байсан бол ядаж л дөрөв биш, гурав ч биш, хоёр хүнийг яллана биз дээ. Анхнаасаа хоёр хүн үйлдсэн гэсэн юм чинь тоог нь зөрүүлээд яахав гээд. Заавал дөрвөн хүнийг холбогдуулж (нэг нь нас барсан), гурван хүн яллах шаардлага байсан уу? "Энэ хэргийг дөрөв биш, хоёр хүн үйлдсэн" гэж зүтгээд байгаа Хууль зүйн сайдын мэдэгдэл харин хачирхалтай биш үү? 

Хэргийн шалгалтын явцад хүний эрхэнд хууль бусаар халдсан байна гэж хэлэх нэг хэрэг. Гэм зэмгүй хүмүүсийг зохиомол хэрэгт гүтгэж, хилсээр шийтгэлээ гэх огт өөр хэрэг. Ингэхэд "гэм зэмгүй" гэдгийг нь шүүх тогтоодог болохоос биш, сайд нотлох уу? Энэ мэтийн санаатай, санаагүй алдаанууд Ц.Нямдорж сайдын амнаас байнга гардаг болов. Сүүлдээ мань хүн өөрөө “хэрэг зохиогоод” байна уу? ч гэж эргэлзэхээр болж байна.

Сүүлд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэтийн луйврыг хэргийг шалгаж дууссан. Прокуророос удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж ярьсан. Энэ ч гэсэн худал болов. Эх сурвалжийн хэлснээр АТГ, Эрүүгийн цагдаа хоёр хэргийг шалгаж дуусаагүй, прокурорт шилжүүлээгүй байна. Хэрэв шилжсэн бол наад зах нь хэргийн холбогдогч нарт мэдэгдэх ёстой. Харин мань хүн хэргийг яаралтай шүүхэд шилжүүлэхийн тулд “улс төрийн шахалт” маягийн зүйл хийж байна гэж ойлгохоос өөр аргагүй. Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ шүү дээ. Ц.Нямдорж сайд дахиад нэг жил ярих зүйлтэй болно. 

Хууль зүйн сайдтан дээрх үйлдлүүдээ “эх оронч үйл хэрэг”, “мафийн эсрэг тэмцэл” хэмээн хүүхэд шиг хөөрцөглөж, “намайг юу ч зогсоож чадахгүй” гэв. Гэвч нэг зүйлийг сануулахад, хууль таныг зогсооно оо, Хууль зүйн сайд аа. Цаг цагаараа байдаггүй гэж үгтэй. Сайд ч сайдаараа байдаггүй.

Ингэхэд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн Францаас хулгайлагдаж ирээд амиа алдсан Д.Энхбатыг бас яах вэ? Ар гэрээс нь уучлал гуйсан уу? Талийгаачийн хүүхдүүдээс УЕП-т гаргасан гомдлыг бас яах болж байна. Эрүү шүүлт хэрэглэхгүй гэсэн Хууль зүйн сайдын "тэмцэл" иргэнээ алагчлахгүй байж чадаж байна уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Ардын тѳлѳѳлѳл (66.181.161.105)
    Нямдорж сайдын эхэлсэн энэ үнэний сэжүүрийг, Элбэгдоржийнхны үйлдсэн олон гэмт хэргүүдийн хамт даран булшилж болохгүй шүү дээ! Идсэн уусан, алсан нуусан, зарсан завшсан, ѳвчин зовлон гээд асар олон хэргүүдийг гаргаж ирэх шаардлага байгаа шүү дээ!
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.43.49)
    Хэргийг нь уншсан болов уу Нямдорж Маш их улайраад аймаар хүн юмаа
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
    • Шудрага журам
      Зѳв үнэнийг илрүүлэхээс яагаад айгаад байгаа вм чи!
      2019 оны 06 сарын 26
  • Зочин (202.21.108.224)
    Цаг хугацаа харуулах л болно
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    Нямдорж энэ 2 хүнийг онцгойлон хамгаалаад байгаа нь сэжиг төрөхгүй байнауу хуулийнхаан!!!!!
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.44.104)
    irgediin tolgoi ugaaj oorsgiigoo 20 oni songuulid dahin garah uil ajillagaa l yauulj bn ldaa
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.11.118)
    Нарсны амьдралдаа өнөөдрөөс бэлтгэ? нусдорж оо
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.11.118)
    Нарсны амьдралдаа өнөөдрөөс бэлтгэ? нусдорж оо
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • shydraga hun (202.126.89.5)
    ene menget uuruu yamar neg talaar zorgiin uheltei holbootoi chimgee sodnomdorj nar bidniig syllahguu bol nyamkaak ilchleh chireh geed ailgaad bgaa bh tiim l dur zyrag haragdaad bdag bolj eh ornoo hairlahguu hayatadiin tagnyyl hiij bsan hun hench bish 2 huniig hairlaj hergees myltalla gejuu y ene durwud yach bdson holbootoi
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.88.155)
    Хууль үйлчилдэг өөр газар бол ийм юм хийгээд байгаа гишүүн сайд нөгөө 461-дээ морилно манайд эсрэгээрээ хар массын тархийг угаагаад эх оронч шударга дүр эсгээд хувийн сонирхолоо гүйцэлдүүлж явна
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • сайн логигтой, зөв гаргалгаатай бичсэн байна. Нямдорж өөрөө энэ нийтлэлийг нэг уншаж, хоёрыг тунгаагаасаа билээ. (202.131.228.114)
    zochin
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Dambii (202.126.88.187)
    Zonoson said
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 1 цаг 10 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 1 цаг 12 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 1 цаг 14 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 1 цаг 16 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 1 цаг 17 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 1 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 3 цаг 38 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 3 цаг 38 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 3 цаг 40 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 40 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 3 цаг 41 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 5 цаг 4 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 5 цаг 6 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 5 цаг 8 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 5 цаг 9 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 5 цаг 10 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 5 цаг 27 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 5 цаг 30 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 5 цаг 30 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 7 цаг 16 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top