x

Үндсэн хуулийг өөрчлөх нь хариуцлага болохоос харамж биш

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98,4 хувиар дэмжжээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан “Нийт гишүүдийн 2/3 дэмжсэн байх” шаардлагыг хангасан тул хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын ажлын хэсгийг байгуулав.

Ажлын хэсгийг Ө.Энхтүвшин гишүүн ахалж, бүрэлдэхүүнд Д.Лүндээжанцан, Б.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунхорол, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нарын гишүүд багтав. Мөн тэдэн дээр хуулийн төслийг боловсруулсан хуучин ажлын хэсэг нэмэгдэж ажиллана.

Ямартай ч гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ удаагийн парламент батлах нөхцөл нь бүрдчихлээ. Өмнөх гурван удаагийн парламентад улс төрийн хоёр том нам ойролцоо суудалтай байхдаа зөвшилцөлд хүрч, хийж чадаагүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаа үнэмлэхүй олонхи суудал авсан нам дангаараа өөрчлөх бололцоотой гэж ажиглагчид хэлж байна. (Одоо ч эс бол дахиад 20 жилээр ухарна) Харин ямархуу түвшинд энэ өөрчлөлтийг хийж чадах вэ, өмнөхөөсөө сайжруулах уу, муужруулах уу? гэдэг нь дараа дараачийн хэлэлцүүлгээс харагдах биз.

Өнгөрсөн хоёр өдрийн хэлэлцүүлгээс харахад гишүүдийн дунд хэлэлцэж байгаа асуудлаасаа тэс өөр юм яриад сууж байсан нөхөд олон бий. Энэ чинь нэмэлт өөрчлөлт үү, шинэчилсэн найруулга уу? гэх мэт “танин мэдэхүйн” чанартай асуулт тавих хүн ч нэг бус. Ер нь бол хуулийн төслөө уншаад, түүнийгээ бүрэн ойлгоод ярьж байгаа нь тун цөөхөн байсан гэж болно. Эрхбиш ажлын хэсэг гараад ажиллавал өмнөхөөсөө арай нэг ахисан түвшний юм ярих байх л даа. Хамгийн гол нь манай нөхөд микрофоны өмнө очихоороо зорилгоо мартаад (заримынх нь ч бараг үндсэн ажил байх) зусардаад суучихдагаа л больчихвол ажил хэрэгт арай дөхөм болох гээд байдаг.

Шинээр байгуулсан ажлын хэсэгт Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ зэрэг анх удаагаа сонгогдсон шинэ гишүүд, Ж.Батзандан мэтийн “бүрээчин”-гүүдийг хүртэл оролцуулсан нь С.Бямбацогт гишүүний хэлснээр “тал талын” хүсэл сонирхлыг хангах гэсэн хэрэг биз. Гэвч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь өөрөө хязгаартай. Ажлын хэсэг тэр хязгаарт багтааж нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан гэж ойлгож байгаа. Хэрвээ хүн бүрийн саналыг тусгана гэвэл нэмэлт өөрчлөлт биш, шинэчилсэн найруулга, бүр цоо шинэ хууль ч өргөн барих хэрэг гарч мэднэ.

1992 онд ардчилсан шинэ үндсэн хуулиа баталснаас хойш 27 жилийн дараа, 2000 оны “дордуулсан долоо” гэх өөрчлөлтөөс хойш 19 жилийн дараа Үндсэн хуульдаа нэлээд том хэмжээний өөрчлөлт хийх гэж байгаа учраас хүн бүр л хувь нэмрээ оруулах гэх нь аргагүй. Дахиад хорин жил өнгөрөхөд “Би энэ хуулийг баталсан юм шүү, ажлын хэсэгт нь орж ажилласан юм шүү” гэж хэлээд суух том амбицтай нөхөд ч захаас аван байгаа. Гэвч хожим тэр нь сайшаал болох уу, муушаал болох уу? гэдэг нь УИХ-ын батлан гаргах хуулиас шалтгаална.

Хаа очиж 1992 оны Үндсэн хуулийг баталсан нөхөд 27 жил өөдөө залагдлаа. Тэдний араас залагдахын тулд энэ удаагийн УИХ-д асар том хариуцлага ирж байна даа. Алс хэтийн том зорилт, зорилгоо умартаад өнөө маргаашийн хожоо, сонгогчдоос оноо авах гэсэн зусар үгээ шидээд суувал нөгөө “долоо”-гоосоо ч дордсон зүйл дээр унаж мэднэ. Тиймээс УИХ-ын гишүүдийн хувьд ажлын хэсгийн оруулж ирсэн төслийг сайжруулах гэхээсээ муужруулчихгүй гаргах нь бараг өлзийтэй болов уу.

Тэртэй тэргүй гишүүдийнх нь мэдлэгийн түвшин, ёс суртахууны байдлыг үнэлбэл гайхуулаад байхааргүй. Ганц авах юм нь 64 суудалтай нэг цул хүч байна. Энэ хар хүчийг ашиглаад нэг удаа ч гэсэн урагш алхахсан гэсэн хүлээлт нийгэмд байна. Түүнээс биш олон суудалтай том намд өгч байгаа шан харамж, гар цайлгах бэлэг биш.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 11 цаг 49 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 11 цаг 59 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 12 цаг 2 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 12 цаг 2 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 12 цаг 3 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 12 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 12 цаг 5 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 12 цаг 6 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 14 цаг 27 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 14 цаг 36 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 14 цаг 37 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 14 цаг 40 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 49 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 14 цаг 54 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 16 цаг 30 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 16 цаг 42 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 16 цаг 43 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 16 цаг 43 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 16 цаг 48 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 16 цаг 52 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top