x

З.Энхболд даргын аюултай эндүүрэл

Цэргийн хүчээр төмөр зам барих Ерөнхийлөгч Х.Баттулгын санааг дэмжиж, тамгын газрынх нь дарга З.Энхболд ярилцлага өгөхдөө, Америкийн Невада муж улс дахь, "Хуверийн далан" хэмээн алдаршсан байгууламжийг "цэргийн хүчээр" хийсэн мэтээр "эндүүрнэ" билээ. Энэ бол нийгмийг төөрөгдүүлсэн том эндүүрэл төдийгүй Монголын эдийн засагт маш хортой үр дагавар бүхий аюултай эндүүрэл!

Хуверийн далан (Hoover dam)-ыг 1931 онд эхлээд 1936 онд дуусгасан. Яг Их хямралтай зэрэгцэн хэрэгжсэн, тэр хямралаас гарах зорилгоор хэрэгжсэн олон төслүүдийн нэг байсан. 5000 гаруй цагаан арьст иргэдийг ажлын байраар хангасан төсөл юм.

Америкийн түүхэнд "Их хямрал" хэмээн нэрлэгдсэн эдийн засгийн гамшиг нь ажилгүйдлийн түвшинг 25 хувьд хүргэн, ажилгүй хүмүүсийг гэр бүлийнх нь гишүүдтэй хамт дундачилж тооцвол бараг 60 сая хүнийг мөнгөн орлогын эх үүсвэргүй болгосон юм. Тэр үед ажлын байрны төлөө "алаан" болж байлаа.

Жишээ нь Хуверийн даланг барихад, хог хаях гэх мэт маш бага цалинтай ажил хийж байсан 30 орчим хар арьстныг эс тооцвол зөвхөн цагаан арьстануудыг л ажиллуулсан. Ази хүн ажиллуулахыг бүр хориглосон. Ийн ажлын байрны төлөө алалдаж байхад юун цэрэг, хоригдол мэтийн албадлагын хөдөлмөрийн хүчийг ашиглах, тэгэх тухай яриа ч байгаагүй.

Чухам Их хямралын үед л ажилгүйдэл нь нийгмийн төдий асуудал биш, цэвэр эдийн засгийг тодорхойлж байдаг макро тоо хэмжигдэхүүнүүдийн нэг нь мөн байжээ гэдгийг эдийн засагчид ойлгосон юм.

Зуун мянган хүн ажилгүй болно гэдэг бол үр хүүхдүүдийг нь тооцвол зах зээлээс дор хаяж хоёр зуун мянган хэрэглэгч төлбөрийн чадваргүй болно, нэг ёсондоо дор хаяж хоёр зуун мянган худалдан авагч "үхлээ" гэсэн үг. Сая хүн ажилгүй болно гэдэг нь дор хаяж хоёр сая худалдан авагч "үхээтэхлээ" л гэсэн хэрэг. Хоёр сая хэрэглэгч "үхээд" зогсохгүй, тэдний сарын цалин мэт орлогын эх үүсвэрээр хийгдэх зах зээл дээрх худалдан авалтын ачаар, хагас сар болон сарын мөчлөгтэй эргэлдэж байсан мөнгөний эргэлт буюу эдийн засгийн "цус"-ны эргэлт зогслоо гэсэн үг. Зах зээл дэх худалдан авагч "үхэх", эдийн засгийн "цус багадах"-аас болоод үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны зэрэг бизнес эрхлэгчид олноороо дампуурах бөгөөд үүнийг эдийн засгийн уналт гээд байгаа юм.

Тэгэхээр ажилгүйдлийн асуудал эдийн засгийн суурь асуудал аж. Ажилгүйдлийг хэрхэн бууруулах арга замын тухайд л эдийн засгийн дэг сургуулиудын хооронд үндсэн ялгаа гардаг. Кейнсчүүд, урт хугацаандаа тэртээ тэргүй үхэхээс хойш хэрэглэгээг өөгшүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах ёстой гэдэг бол хайекчууд, чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар ажилгүйдлийг бууруулна хэмээнэ, монетаричууд болохоор эдийн засаг дахь мөнгөний тоо хэмжээг ихэсгэж багасгах замаар асуудлыг шийднэ гэж зүтгэх жишээтэй.

Харин эдийн засгийн ямар ч дэг сургууль цэрэг, хоригдол зэрэг албадлагын хөдөлмөр эрхлэгчдээр бүтээн байгуулалт хийлгэхийг огт зөвшөөрдөггүй юм.

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой орнуудад цэрэг юм уу, эсхүл хоригдолуудаар бүтээн байгуулалт хийх, бизнесийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглодог нь зөвхөн энэрэнгүй ёсны үүднээс тэгээд байгаа юм биш. Ардчилсан болж харагдах гээд ч байгаа юм биш.

Гол нь жирийн иргэдийнхээ ажлын байрыг хадгалж буй хэрэг. Эдийн засгаа уналтаас хамгаалж байгаа явдал.

Венесүэлийн эдийн засаг сүйрэхэд хүргэсэн нэг том шалтгаан нь 80 мянган цэргээр зам, барилга, газар тариалан зэрэг салбарт ажил хийлгэсэн явдал. Хий гэснийг тушаалаар хийдэг үнэгүй шахам хямдхан цэргийн ажиллах хүчинд ажлын байраа алдсан ажилгүй венесүэлчүүд хотын гудамжаар дүүрэн хөглөрөхүйд; бензиний үнэ бараг нэг цент шахуу атал, орлогогүй "үхмэл" хэрэглэгчдээсээ болоод л угтаа үйлдвэр, үйлчилгээ, худалдааны салбар нь тэр чигтээ бүрэн дампуурсан даа.

Өнөөдөр манайд венесүэл маягийн сүйрэл рүү шилжилт хийгдэж эхэлсний шинж тэмдэгүүд илрээд байгаа. Ардчилсан хувьсгалаас хойш үзэгдээгүй маханд оочёрлох үзэгдэл гараад эхэлсэн, удахгүй долларын ханшийг тогтоож дийлэхгүй алдах гэж байна. Хятад нүүрсний худалдан авалтаа зогсоож, Оюутолгой төсөл гацвал Монгол сүйд болоход бэлэн. Сая, авто зам барьдаг компаниуд Ерөнхийлөгчөөс ажил гуйж бараалахсан байна билээ. 

Ерөнхийлөгч, тамгын газрын дарга хоёр эдийн засгийн бодлого дээрээ эндүүрч болно. Тэр хоёр мэргэжлийн эдийн засагчид биш. Улстөрийн шийдвэрийн эдийн засгийн аюултай үр дагаварыг олж харахгүй байж болзошгүй.

Ингэж ч байгаа нь Эрдэнэс Таван Толгойн ашиг 800 зуун тэрбумыг буцаан зарж цэргийн хүчээр төмөр зам барих тухай ярианаас харагддаг.

Гэтэл, сав л хийвэл эдийн засагч хэмээн өөрсдийгөө цоллох дуртай эдийн засгийн ухааны доктор, профессор, мастерууд бүр таг чиг. Эрх биш, чөлөөт зах зээлд шилжээд 30-аад жил болсон тул эдийн засгийн мэдлэгээ шинэчилж амжсан байлгүй дээ?! 

Зах зээлийн эдийн засгийн мэдлэг ёсоор бол цэргийн хүчээр төмөр зам барих нь улсын эдийн засгийг маш аюултай хямрал руу түлхэх үр дагавартай, макро эдийн засгийн буруу менежмент.

Энэ тухай манай эдийн засагчид мэдмээрсэн. Бас, Венесүэлийн жишээ бэлэхнээ байна шүү дээ?! З.Энхболд даргын эндүүрэл маш аюултай эндүүрэл шүү дээ! 

Хөөе! Эдийн засагчид аа! Та нар хаана байна вэ?

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЭНЭ 76 ШИЙДЭХГҮЙ !!! БАС ЕРӨНХИЙЛӨГЧ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД ШИЙДЭХГҮЙ ЭЭ. (103.9.88.238)
    ДЭЭГИЙ
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • ЭНЭ АСУУДЛЫГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЁСТОЙ.ТЭГЭЭД ЗӨВ БУРУУГ НЬ АРД ТҮМЭН Л ЯЛГАЖ ДҮГНЭНЭЭ. АРД ТҮМЭН ГЭДЭГ ЧИНЬ АЙХТАР ШҮҮ ДЭЭ. ТЭРНЭЭС БИШ (103.9.88.238)
    ДЭЭГИЙ
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 11 цаг 51 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 12 цаг 1 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 12 цаг 4 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 12 цаг 4 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 12 цаг 5 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 12 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 12 цаг 7 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 12 цаг 8 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 14 цаг 29 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 14 цаг 38 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 14 цаг 38 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 14 цаг 42 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 51 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 14 цаг 56 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 16 цаг 32 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 16 цаг 44 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 16 цаг 44 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 16 цаг 45 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 16 цаг 50 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 16 цаг 54 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top