x

Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар хэлэлцлээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мэдээлэл хүссэн. Энэ дагуу өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин, хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтын өнөөгийн байдлын талаархи мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өглөө.

 Тус хуралдаанд байнгын хорооны гишүүдээс гадна УУХҮЯ, БОЯЖЯ, АМГТГ, МХЕГ, НЗДТГ зэрэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын зарим төлөөлөл оролцов.

Сайд Д.Сумъяабазар хуралдааны эхэнд өгсөн танилцуулгадаа “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль баталснаас хойш /2014.04.21-ээс/ улсын хэмжээнд давхардсан тоогоор 237 аж ахуйн нэгжид нийт 310 түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл  олгосон. Үүнээс хайгуулын 296, ашиглалтын 14 түгээмэл тархацтай  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Уул уурхайн кадастрын компьютержсэн системд /УУККС/ бүртгэгдсэн. Хамгийн их тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг олгосон байна” гэв.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/443 дугаартай “Тогтоол хэрэгжүүлэх талаар чиглэл өгөх тухай” албан тоотоос хойш УУККС-д ямар нэгэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг орон нутгаас бүртгээгүйг дурдлаа.

Танилцуулгын дараа Өргөдлийн байнгын хорооны гишүүд түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар холбогдох сайд, мэргэжилтнүүдээс асуулт асууж, хариулт авсан юм. Ингээд УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааныг дүгнэж, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолын 1.1 дэх дэд заалтад өөрчлөлт оруулах тухай санал хураалгахад УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа.

 

“1.1.Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх,” гэж заасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 12 цаг 19 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 12 цаг 34 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 12 цаг 53 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top