x

Ирландын хямралын Монгол тусгал

ИРЛАНД, 2008 ОН

АНУ-д орон сууцны зээлийн хэт хөөсрөлөөс улбаалж Лэймон Бродерс банк дампуурснаас хоёр долоо хоногийн дараа, 2008 оны 9-р сарын 29-ний шөнө дөлөөр Ирландын том банкуудын эзэд Засгийн газрынхаа гишүүдтэй яаралтай уулзав.

2000-аад оны эхээр Ирландад ч бас барилгын салбарын тэсрэлт болж, олон орон сууц баригджээ. Банкууд барилгын компаниуд, орон сууц худалдан авагчдад маш ихээр зээл олгож байлаа. Америкийн хямрал Ирландад нөлөөлж банкууд сандарч эхлэв. Ялангуяа Анго – Айриш гэх эрсдэлийг нь харгалзахгүй шахуу хамгийн их зээл олгосон банк хүнд байдалд оров. Энэ банк орон сууц худалдан авахад бараг бүх зээлээ олгож, зээлийн эргэн төлөлт удаашраад, хэвийн үйл ажиллагаанд нь өдөрт 1 тэрбум евро шаардагдах болов. Бусад банкууд ч хүндэрч, энэ банкинд ямар ч мөнгө зээлэхээс татгалзжээ. Ийнхүү хэдэн том банк нийлж Ирландын Засгийн газрыг яаралтай баталгаа гаргаж өгөхийг тэр шөнө хүсжээ.

Засгийн газар шөнөжин хуралдаж өглөөний 6 цагт Европын Холбоотой зөвшилцөж, бүх банкны өр төлбөрт Засгийн газар баталгаа өгөхөө төдөлгүй зарлав. Ирланд нь 160 тэрбум еврогийн ДНБ буюу эдийн засагтай, харьцангуй жижиг орон атлаа 324 тэрбум еврогийн баталгаа гаргаж, 9-р сарын 30-ны өглөө банкуудад 50 тэрбум евро байрлуулжээ.

Төсөв нь эерэг үлдэгдэлтэй байсан энэ улс, тэр өдөртөө 32 хувийн төсвийн алдагдалтай, Евро бүсийн 3 хувийн шаардлагаас даруй 10 дахин хэтэрч орхив. ДНБ-ний 40 хувьтай тэнцэж байсан Засгийн газрын өр нь шууд л хоёр дахин өсөж, 80 хувь болчихов. Ганц шөнийн дотор шүү.

Банкууд хэт том болчихсон учир нэг нь унавал эдийн засгаа бүтнээр нь нураахаар байв.

Төр нь банкаа аварсан ч, одоо төрийг өөрийг нь аврах шаардлага тулгарч Европын холбооноос тусламж гуйв. Ирландын төрийг аврахын тулд Европын холбоо, ОУВС хамтран хатуу нөхцөл, өндөр хүүтэй зээл тулгав. Төрийг нь Засгийн газар нь биш гадаадаас удирдах болов.

Хувийн бизнесийн муу зээлийн төлбөр нь иргэдийн толгой руу шилжиж, өндөр татвар, алдагдалтай төсвөөсөө өнөөг хүртэл энэ улс бүрэн салж чадаагүй, эдийн засаг, улс төрийн хямрал нь үргэлжилсээр байна.

Жижиг орны банк эдийн засгаасаа хэт томорвол, ялангуяа дотоод засаглал нь муу, санхүүгийн тэнцэлдээ “давс, хужир нэмдэг” бол төр засгаа, улс орноо дампууруулдаг болохыг Ирландын энэ жишээ тод харуулж байна.

МОНГОЛ, 2018 ОН

2010-аад оны эхээр уул уурхайн салбарын огцом өсөлтийн үеллийг дагаад монголын эдийн засаг хоёр оронтой тоогоор үсрэн томров. Эдийн засгийн халалт барилгын салбарт шууд тусч, үл хөдлөх үндсэн хөрөнгийн зах зээл хөөсөрч эхлэв. Улаанбаатар хотын бүх хэсэгт олон арван орон сууц болон оффисын барилга уралдан сүндэрлэж байлаа.

Банкууд ч барилгын төслүүдэд жилийн 20 хувийн хүүтэй зээл өрсөлдөн олгож байлаа. Үүнтэй зэрэгцээд монголын Засгийн газар гадаадын хөрөнгийн биржид бонд гарган гурван тэрбум ам долларын өр тавьж [Хөгжлийн банк, Чингис, Самурай, Дим Сам бонд зэрэг], төр засгийн шийдвэр гаргагчид нь өөрсдийн компаниудаараа хуваагаад авчихав.

Барилгын үнэ өндөр, дундаас дээш орлоготой иргэд, дундаас дээш чадалтай компаниудад зориулагдсан байлаа. Нийтийн хөрөнгө, түүний эзэмшил, ашиглалттай холбоотой хууль журам боловсронгуй болоогүйг далимдуулж газрын болон барилга барих, дэд бүтцэд холбох зэрэг тусгай зөвшөөрлийн авлигын ханш огцом өсч, барилгын үнэ нь тэнгэрт хадсаар, төдөлгүй борлуулалт нь сааран таг зогсов.

Банк ба барилгын компаниудын лоббигоор Төв банк нь, Засгийн газартайгаа хуйвалдан “санамж бичиг” гэгчийг зурж, үгсэн зах зээлээс 2.5 дахин бага буюу 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхлэв. Төв банк нь цаасан мөнгө хэвлэж, нийтдээ 3.8 их наяд төгрөг эргэлтэнд оруулав. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг зарласны дараа, байрны эрэлт хоёр дахин нэмэгдэж, байрны үнэ ч хоёр дахин өсөв.

Засгийн газар нь ийнхүү орон сууцны хөнгөлөлттэй зээл, үнэ тогтворжуулах бусад хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн тулд дотоодын зах зээл дээрээс арилжааны банкны хадгаламжийн хүүгээс ч дээгүүр, жилийн 17 хувийн хүүтэй бонд босгов. Төдөлгүй улсын төсвийнх нь алдагдал эдийн засгийнхаа 15 хувьд хүрч, төсвийн орлогын дөрөвний нэг нь гадаад, дотоод өрийн зөвхөн хүүгийн төлбөрт явах болов.Төгрөгийн ханш хоёр дахин унав.

Монголын эдийн засаг үндсэндээ дампуурч, ОУВС-аас ахиад л аврал гуйхад хүрчээ.Тусламжийн, бага хүүтэй зээлээр, өндөр хүүтэй зээлүүдээ барагдуулах болсноор төсвийн алдагдал хоёр дахин буурч 8 хувьд хүрсэн нь, хэвийн эдийн засагтай орнуудын 3 хувьд хүртэл бас л зайтай хэвээрээ байна. Гадаад өрийн хэмжээ нь нэмэгдсээр байна.

Банкуудын лобби төр засагт улам хүчтэй болсоор байна. Улс төрийн намуудын гол санхүүжүүлэгч, сонгуулийн өндөр зардлыг спонсордох болсон тодорхой банкуудын эрх мэдэл улам өсч, төр засгийг бүх шатанд нь өөрийн дураар удирдах болов. Засгийн газраар зээлийн баталгаа гаргуулж төрийн хөрөнгийг ил далдаар эрс бага үнээр худалдан авч, улмаар эдийн засгийн сор үйлдвэр, обьект, үнэ цэнэтэй газруудыг ээлж дараалан, уралдан эзэмших боллоо. Төрийн гурван засаглалын харилцан тэнцвэртэй, харилцан хянах зарчим алдагдаж бүгд л сонгогчдодоо биш, спонсорууддаа үйлчлэх боллоо. Шүүхийн шийдвэрийг таамаглахад улам хэцүү болж байна.

ГАРЦ

Төв банкны үзэж буйгаар монголын банкуудын үйл ажиллагааг ил тод болгох, хэт өндөр байгаа зээлийн хүүг бууруулах гарцыг арилжааны банкуудын чанаргүй зээлийг салгаж, хөрөнгийн удирдлагын төрийн компани байгуулах явдал гэнэ. Солонгост 1998 оны хямралын дараа чанаргүй зээлийн хөрөнгийг цуглуулан төрийн компани байгуулан удирдсан ч, түүнийгээ гадаадын банк, санхүүгийн үйлчилгээг оруулахтай зэрэгцүүлэн хийсэн учир амжилттай болсон юм.

Мөн арилжааны банкуудын хяналтыг эрс дээшлүүлж, засаглалыг нь сайжруулахын зэрэгцээ, арилжааны банкуудыг банкнаас бусад бизнесээс нь тусгаарлах, төсвийн татаасаар явуулж буй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг зогсоох шаардлагатай байна. Зөвхөн ингэж л орон сууцны үнэ өрсөлдөн буурч, хөрсөндөө бууж, түгжсэн хөрөнгө эргэлтэнд орж, эдийн засгийн гацаа гарах юм. Барилгын компаниуд ч зах зээлийн эрэлтэд тохирсон хотхон барихад хүрч, төвийн төвлөрөл багасах ажээ.

Нийтлэлч Д.Жаргалсайхан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 20 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 21 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 22 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 26 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 28 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 29 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 30 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 32 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 42 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 44 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 45 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 47 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 49 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 50 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 52 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 53 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 30 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 31 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 33 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 35 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top