x

Улаан, тариа хоёр

-фельетон-

“Улаан тариа-2” гэдэг аян эхэлснийг Засгийн газраас зарлав. Зарлалыг Эрүүл мэндийн сайд гаргасан боловч Тариа эрхэлсэн сайд нь Улаан нэртэй учраас хүмүүсийн толгой эргэж эхэлжээ. Нэг бол улаан өнгийн тариа тарих ч юм шиг, тэгтэл улаан болгодог тариа хийх ч юм шиг, явж явж Улаан сайдыг тарих ч юм шиг, бүүр больчихоод Улаан сайд биднийг тарих ч юм шиг... алийгаа алдаад явчихав. 

Тэгэхээс тэгэх гэсэн шиг мөн өдөр нь Улаан сайд нь мал мах болон хүргэний асуудлыг нэгтгэн хэвлэлийн хурал хийж таарав. “Нээрээ би тиймээ гэх шиг, Нэр нь хүртэл тэмээ” гэдэг чинь шүлэг билүү? 

Улаан сайд хаа хамаагүй асуудлуудыг нэгтгэдэгээрээ алдартай. Тэрээр МАН болон МАХН-ыг нэгтгэн дундын гишүүн гэж явдаг ба саяхан Яамныхаа зөвлөх, өөрийн хүргэн хоёроо нэгтгэсэн талаараа ярилцлага өгсөн ажгуу. Улмаар, хэвлэлийн хурлын үеэр сайдын хамаатны пүүс, улсын мах бэлтгэл хоёрыг бас нийлүүлээд хаясан нь тодорхой болов. Ийм болохоор нь Улаан сайдыг ямар ч хамаагүй аргаар улаан тариатай өөрийгээ нийлүүлчихсэн байгаа гэдэгт олон хүн эргэлзсэнгүй.

Гэтэл шинэ үеийн олон хүн “Улаан тариа” гэж юу хэлээд байгааг ойлгож өгдөггүй ээ. Болчимгүй зарим нь “Улаан сайд нь Сарангэрэл сайдыг тарьж байгаа бичлэг буудлын камераас олдоод, тэрийгээ хэвлэлийн бага хурлаар хэсэгчлэн үзүүлсэн” гэж хүртэл бурсан байна. 

Бас “Улаан сайд юу ч юм бэ тусаад эмнэлэгт тариа хийлгэж байгаа. Тэрээр, сурсан зангаараа “дан тариа хийлгэхгүй, ямар нэгэн юмтай нийлүүлж хийлгэнэ” гэж гомдол гаргаж. Сандарсан сайд Сарангэрэл нь “тэр тариаг нь юутай ч хамаагүй, улаан винотой ч хамаагүй нийлүүлээд шахчих” гэснээс үүдсэн яриа” гэж мэлзэх ч этгээд байх юм.

Харин “ЖДҮ-г өршөөхгүй” хөдөлгөөнийхэн мэдэгдэхдээ: “Улаан тариа” нь эм эмчилгээтэй огт хамаагүй зүйл. Тэд Тариалан дэмжих сангаас давхар зээл авахын тулд нэг ургацаа “Улаан буудай”, “Улаан тариа” гэсэн хоёр өөр нэрээр шахаж байгаа зальжин арга хэмээн шүүмжилж ч байх шиг.

Тэгж ярих юм бол үнэхээр улаан тариа байна. Улаан гуай сайд болсноосоо хойш тариалж байгаа “Улаан гаолян”-г хэлж байгаа юм. Жан Имоугийн ийм нэртэй бүтээл хүртэл бий гэж кино судлаачид өгүүлэх аж. 

Учрыг мэддэг гэх зарим хүн “Мал, тариалантай ямар ч хамаагүй ээ. Судсаар хийдэг эмтэй тарианы тухай ярьж байгаа юм. Харин юм юмыг нийлүүлэн өөртөө хавсаргадаг тусгай аргатай Улаан сайд нь “тарих” гэсэн утгатай бүхий л процессыг яамандаа хавсаргаж чадсан. Ингээд эмнэлгийн бүхий сувилагч нар, бүхий л тарилга, тариуртайгаа Хүнс хөдөө аж ахуйн яаманд харъяалагдах болсноос үүдээд сүръяагийнхаас бусад бүх тариаг “Улааны тариа” гэх болж. Сүръяаг саяхан нээсэн сайдынхаа алдрыг хүндэтгэн тариаг нь Улаанд өгөлгүй, Эрүүл мэндийн яамандаа үлдээсэн” гэж тайлбарлахыг ч сонсов.

Түүнийхээр бол сонгуулийн өмнө амжиж бүх хүнийг улаан тариагаар тарих, тарилгын мөнгийг Тариалан дэмжих ЖДҮ сангаас гаргах, тарих ажлыг Тариалангийн сайд Улаан хариуцах юм байна. 

Үнэн хэрэгтээ, “улаантариа” гэдэг нь өнгөрсөн зуунд, БНМАУ-д тэмбүү өвчнийг дарахад хэрэглэсэн тариа юм байна. Тэр тариаг өнөөдөр Тариалан дэмжих сангийн ЖДҮ-гээр бүх хүнд тарих бололтой. Хэвлэлийн бага хурлын үеэр “Та бүх иргэнээ алагчлалгүй, ардчилсан байдлаар тарина гэлээ. Тэмбүүгүй хүмүүст энэ тариа ямар хэрэгтэй юм бэ” гэсэн асуулт гарчээ. Эрүүл мэндийн сайд асуултад хариулахдаа “Нэг ч иргэнээ ялгаж үлдээлгүй тарих нь манай засгийн газрын алсын хараа болно. Бид асуудлыг урьдчилан харсан байгаа. Улаан тарианы хажууд цэнхэр тариа дагалдана. Тэмбүүгүй хүнд тэрийг хийхээр долоо хоногийн дараа тэмбүүтэй болно. Энэ үед нь улаан тариагаа хийж тэмбүүг нь эдгээнэ. Далиманд нь бүгдээрээ дархлаатай болно” гээд нижигнэтэл алга ташуулжээ.

За тэр, хотын замд хийсэн алтан шаргал хашлагыг ч улаан тариатай холбож тайлбарлаж байх юм. Замын цагдаагийнхан тусгай дохио өгмөгц хаалтуудыг янзлан эргүүлээд зам болгоныг Хүнс Хөдөө аж ахуйн Яамны “Улаан тариаланг дэмжих сан”-гийн үүдэнд очихоор болгож зохицуулна гэнэ. Улаан сайд улаан тариатай шприцээ барьчихсан, үүдэн дээрээ ханцуйгаа шамлаад зогсох байх юм даг уу?

Ер нь бол улаан тариатай, тариагүй толгой эргүүлсэн юм их байна аа. Гадаад яамныхан хар тамхитайгаа Германд гардуулснаас эхлээд. Сая Ерөнхийлөгч нэг хуулинд хориг тавиад, Их хурал хоригт нь сөрөг батлаад, уурласан ерөнхийлөгч тэрэнд нь бас хориг тавиад, Их хурал эргүүлж цуцлаад толгой эргүүлсэн тойрогт орчихож. Сүүлд нь үзэхнээ Ерөнхийлөгч өөрийнхээ зарлигт хоригт тавиад, УИХ нь өөрийгээ хүчингүй болгосон тогтоол гаргаад зогссон байна гэсэн. Ямар нэгэн тариа хийлгэх цаг ч уг нь болсон шиг байгаа юм аа.

...Манай улс чинь ямар ч хамаагүй аян л хийхгүй бол болохоо байчихсан хэрэг үү? Энэ фельетоныг бичиж байх зуур ирсэн зурвасыг задалбал: “Матрын-3” аян эхэлснийг дуулгаад “Улсын тэргүүлэх царай муутай хүн” номинацид таныг дэвшүүлж байна. Сертификатынхаа мөнгийг тушаагаад баримтаа илгээнэ үү. Амжилт хүсье” гэсэн байх юм...Тануус минь “лайк” дарахаа мартав.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 11 цаг 51 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 12 цаг 1 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 12 цаг 4 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 12 цаг 4 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 12 цаг 5 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 12 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 12 цаг 7 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 12 цаг 8 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 14 цаг 29 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 14 цаг 38 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 14 цаг 38 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 14 цаг 42 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 51 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 14 цаг 56 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 16 цаг 32 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 16 цаг 44 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 16 цаг 45 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 16 цаг 45 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 16 цаг 50 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 16 цаг 54 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top