x

Ерөнхийлөгчийн санаачилга сонирхлын зөрчилтэй харагдаж байна

Хоёр өдрийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-ын дарга дэд даргад нэр дэвшигчийг иргэдээс санал асууж тодруулах болсныг мэдэгдэж, санал авах долоо хоногийн хугацаа зарласан. АТГ-ын даргыг УИХ чөлөөлөөгүй, чөлөөлөх саналаа Ерөнхийлөгч УИХ-д оруулаагүй байхад нэр дэвшигчийг тодруулах болсон нь үнэмшил багатай сонсогдож байгаа тухай өмнө хэлсэн. Гэвч нэгэнт нэр дэвшүүлэлт зарласан болохоор ямар нэг байдлаар үр дүнг зарлаж таарна. Хэрвээ өмнөх удаагийнх шиг “Энэ миний шийдвэр биш, Тамгын газрын дарга маань миний өмнөөс шийдвэр гаргасан” гэж Ерөнхийлөгч өөрөө хэлэхгүй бол шүү дээ.

Энэ ч яахав, шинэ юм биш. Харин Ерөнхийлөгч яагаад хууль зөрчин байж АТГ-ын даргыг чөлөөлөх гэж улайраад байна вэ? гэдэг асуулт анхаарал татна. Магадгүй түүний учгийг АТГ-ын даргыг чөлөөлөх тухай Ерөнхийлөгч мэдэгдэл хийсний тус байгууллагын албан ёсны сайтад тавьсан нэгэн мэдээлэл тайлж өгч болох юм. “АТГ-аас шалгаж олны анхааралд өртсөн хэргүүд” гэсэн гарчигтай нийтлэлд Х.Энхжаргалын шалгуулж байгаа  хэргүүдийн жагсаалтад “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн байв.

Тэгэхээр хэрвээ Ерөнхийлөгч ямар нэг шалтаг, шалтгаан олоод Х.Энхжаргалыг албан тушаалаас нь зайлуулдаг байлаа гэхэд “Өөрийнхөө үйлдсэн хэргийг нуун далдлахын тулд АТГ-ын даргыг ажлаас нь чөлөөлсөн” гэдэг тайлбар мөнхөд дагалдах болно. Үүнийг л сонирхлын зөрчил гээд байгаа юм.

Жилийн өмнө Х.Баттулга гэдэг хүн АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших үнэмлэхээ авсны дараа ч, сонгуулийн дүн гарч өрсөлдөгчөөсөө 100 гаруй мянган саналын илүүгээр ялалт байгуулсны дараа ч иргэдийн зүгээс энэ асуултыг байнга тавьж байсан. Энэ хүний холбогдсон, хуулийн байгууллагын шалгаж байсан хэргүүд хэрхэн шийдэгдсэн бэ? гэж. Түүнийг Ерөнхийлөгчид батламжлахын өмнө УИХ-ын зарим гишүүд албан ёсоор асуулга явуулахад прокурорын байгууллага “Нэр дэвшигч Х.Баттулга яллагдагч хэвээрээ гэдгийг тодорхойлж, хавтаст хэргүүдийг дурьдсан тухай сайтуудын мэдээний архивт үлдсэн байна. АТГ-ын сайтад сүүлд тавигдсан мэдээлэлтэй тохирч байна гэсэн үг.

Тиймээс Ерөнхийлөгч маань АТГ-ын удирдлагаар оролдохын өмнө эхлээд энэ байгууллагад хадгалагдаж байгаа хавтаст хэргийнхээ учрыг тайлбарлах хэрэгтэй болох нь.

Үнэндээ бол АТГ-ын одоогийн дарга ч тийм “цэвэрхэн” амьтан биш нь тодорхой. Ялангуяа сүүлд болсон баривчилгааны дараа (Оюутолгойн гэрээтэй холбогдуулан баривчлагдсан С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын таван хүн) энэ байгууллага ямар нэг байдлаар улс төрийн захиалга гүйцэтгэж байна гэж хардах хүн олширсон билээ. Учир нь тэднийг “Оюутолгойн гэрээг байгуулах явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй” гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх авч одоо хэр нь бид уг гэрээ хэнд давуу байдал олгож, хэнд хохирол учруулсан, ямар хэмжээний хохирол байсан талаар мэдэж чадаагүй байгаа. Нэг үгээр хохирогч нь тодорхойгүй гэсэн үг. Мэдэж байгаа зүйл гэвэр уг гэрээг байгуулахаас өмнө С.Баярцогтын оффшор бүсэд нээсэн, хаасан гэх данс. Ядаж л тэнд нь байсан хөрөнгийг АТГ битүүмжилсэн, хураасан зүйл байхгүй. “Нэг найзаасаа мөнгө зээлээд, найз маань хямралд өртөөд хөрнгөө буцааж татаад” гэх мэт шоргоолжны үлгэр шиг юм яриад байгаа.

Харин манайхны үндэслэл болгоод байгаа Швейцарийн прокуророос өгсөн мэдээлэлд Хятад улсын иргэн “А”-гийн дансанд их хэмжээний мөнгө орж ирсэн, тэндээс 10 сая ам.доллартай тэнцэх мөнгийг С.Баярцогтын дансанд шилжүүлсэн байсан, “А” нь мөнгөний эх үүсвэрээ үнэмшилтэй тодорхойлж чадаагүй учраас мөнгө угаах хэрэг байж болзошгүй хэмээн үзэж дансыг нь битүүмжилсэн, үүнийг эсэргүүцэж “А” нь нэг бус удаа гомдол гаргасан л гэж байгаа. Манай нөхөд яаж яваад үүнийг “Рио Тинтогоос авлига авсан байж магадгүй” гээд уншчихсаныг бүү мэд.    

Том утгаар нь энэ хэргийг “Рио Тинто”-г Оюутолгойн төслөөс шахаж гаргах гэсэн хоёр хөршийн явуулга гэж манай “томчууд” айлддаг. Харин жижиг хүмүүст бол олзоо булаалдсан манай дээдсийн, өчүүхэн жижиг зүйлээс ч атугай улс төрийн ашиг олох гэсэн нөгөө бүлэглэлүүдийнх нь тэмцэл шиг л харагдаж байна. Хэн мэдлээ.

Мэдэгдэж байгаа зүйл гэвэл АТГ-аас явуулсан сүүлийн том баривчилгаа лав нүдээ олсонгүй. Тэр тусмаа хэргийн холбогдогч нарыг яагаад хорьж шалгах болсон нь ч тодорхойгүй. УИХ-ын хүний эрхийн дэд хорооноос Хорих 461-р ангид ажилласныхаа дараа яллагдагчаар татагдсан зарим нэг хүнийг, тухайлбал Н.Бямбасайханыг 20 гаруй хоног хорихдоо нэг ч удаа дуудаж байцаалт, тайлбар аваагүй гэлээ. Асуух, шалгах зүйлгүй бол яах гэж энэ хүнийг цагдан хорьсон байж таарах вэ? Хуулийн үндэслэлгүйгээр хорьж шалгах ч бас эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр болсон шүү.

Дээр нь АН-ын гишүүдийн зүгээс хэлж байгаа “шалгуулбал адилхан шалгуулья, “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан дарга нараа эхлээд хорьчих” гэдэг ч зүй ёсны шаардлага. Ядаж л хохирол нь тодорхой, эзэн холбогдогч нь ч тодорхой болсон хэрэг шүү дээ. 

Энэ мэтчилэн манай Ерөнхийлөгчид АТГ-ын даргаас асуувал асуух, буруутгавал буруутах зүйл олон байна. Гэтэл хуулийн дагуу үндэслэлүүдээ гаргаж тавихын оронд хуулийн бус замаар (АТГ-ын дарга, дэд даргыг иргэд биш, Ерөнхийлөгч нэр дэвшүүлдэг. Нэр дэвшигчид тавьдаг хуульд заасан шалгуурууд ч бас бий) огцруулах гээд байгаа нь Ерөнхийлөгчийг сонирхлын зөрчилтэй харагдуулж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Shalga (202.21.106.168)
    Jenkogoog shalgaval asar ih muu yn garna daa.
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • зочин (27.123.212.139)
    Өөрөө гэмт хэрэг өдүүлсэн, шалгагдаж байгаа хүн шалгадаг газрынхаа толгой дээр суучихаад даргыг нь хугацаанаас нь өмнө авч хаяад өөрийн хүнээ тавих гэж улайрах..тэгээд ард түмнээс дэмжлэг авах гэж шоудах.. энэ байж боломгүй үзэгдэл ганцхан монголд л байж байгаа нь эмгэнэл!
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (112.72.14.89)
    za bolij uz hun 1 yum hiih geheer dandaa shuumjilj baih yum.zov talaas nn yamarvaa yumiig harj suraach erhem setguulch mine
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • ЗЧН (66.181.177.219)
    Тийм шүү энэ Ерөнхийлөгч юу л хийгээд байна даа иргэд хэнийг хэн гэж яаж мэдэх болж байнаа. үнэхээр ард иргэдээс асуух гээд байгаа нэр дэвшүлж буй хүнийхээ үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах хэрэгтэй санагдаж байна
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 11 цаг 36 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 12 цаг 32 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 15 цаг 24 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 15 цаг 42 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 17 цаг 54 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 18 цаг 5 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 18 цаг 14 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 18 цаг 28 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 18 цаг 33 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 18 цаг 52 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 19 цаг 11 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top