x

Бүслэгдэж буй ардчилсан Монгол

Тэр жил Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг сонирхож байгаа тухайгаа манай нэгэн өвгөн телевизээр ярьсан нь олон залуучуудын дургүй хүргэсэн бололтой, мөнөөх хөгшнийг “жалгынхаа асуудлыг харахгүй байж дэлхийн тухай дэмийрч байна" гэх зэргээр буруушаасан коммент харамгүй урссан юм. Үнэндээ өвгөний зөв байсан. Юу гэвэл Монгол улсын дотоод байдал нь хоёр хөршийн байдлаас бараг л зуун хувь хамаардаг гэхэд болно. Харин хоёр хөршийн байдал Америкийн ааш аягаас багагүй шалтгаалах аж.

Баабарын "20-р зууны монголчууд" ном нь Монголын түүхийг "дэлхийн байдал" хэмээх хөрсөн дээр буулгаж бичсэнээрээ гайхамшигтай бүтээл. Түүнээс өмнөх түүх бичлэг "ангийн тэмцэл" гээчид суурилсан Зөвлөлтийн түүхчлэхүйн школоор бичигддэг байлаа. Хоёр хөрш маань энэ дэлхий дээрх их гүрнүүд болохын хувьд гүрнүүдийн "зодоонд" гол оролцогчид, харин тэр хоёр маань яаж оролцож байгаагаас манай дотоод байдал бүрэн хамаарч байсныг ХХ зууны түүхээр дамжуулан Баабар бидэнд харуулсан. Хоёр хөршид хувьсгал болбол манайд хувьсгал болно, хоёр хөршид иргэний дайн болбол тэр нь манай нутаг дээр үргэлжилнэ, хоёр хөршид ангийн тэмцэл болбол манайд мөн ангийн тэмцэл болно, хоёр хөршид хүн ардаа хэлмэгдүүлбэл манайд бас л тийм юм болно. 

Баабарын энэ түүхчлэхүйн шинэ хандлага монголчуудад нөлөөлсөн нь мөнөөх өвгөний байдлаас харагдаад байгаа хэрэг. Ганц тэр өвгөнд гэлтгүй л дээ. 

Чухамдаа "20-р зууны монголчууд" номын түүхчлэхүй нь Монголын өргөн олон уншигчдын бодол сэдэлд их нөлөөлсөн. Үүнийг манай телевизүүдийн хамгийн их үзэгчтэй мэдээний нэвтрүүлгүүд нь олон улсын тойм, од хөтлөгчид нь олон улсын тоймчид байдгаас мөн харж болно. 

Залуу тоймчдынхоо олон улсын мэдээний тайлбарыг үзээд байхад хоёр хөрш маань өдгөө "нуман тулгуурт орсон" байдалтай байна. Орос, АНУ тэргүүтэй өрнөдийнхний эдийн засгийн хоригт орж хүндэрлээ. Хятад АНУ-тай ид худалдааны дайн хийж байна. 

Угаасаа өрсөлдөгчийнхөө эдийн засгийг сулруулах зорилготой хориг болоод худалдааны дайны аль аль нь хоёр хөршийн эдийн засгийг доройтуулах өндөр эрсдэл дагуулж буй нь тодорхой. Энэ эрсдэлээс эмээсэн хоёр хөршийн удирдагчид нь эрх мэдлээ нэмэгдүүлэн нийгмээ улам бүр дарангуйлах боллоо. 

Хятад нэг хүний дарангуйллаас нэг намын дарангуйлалд шилжин "либеральчлагдаж" байтлаа эргээд нэг хүний дарангуйлал руу шилжлээ. Нэг хүний дарангуйлалд шилжээд зогсохгүй, технологийн дэвшлийг ашиглан хүмүүний түүхэнд урьд хожид байгаагүй төрөөс иргэнээ цагдан хянах хяналтын тогтолцоог бий болгочихлоо. Хятадын төр одоо тэрбум гурван зуун сая хүнийг нэг бүрчлэн, бүр аягүйдвэл "хүндэрч байхад" нь хүртэл хянах бололцоотой гэнэ! Ингэж чадсанаа саяхан стадион дүүрэн үзэгч дундаас нэг гэмт хэрэгтнийг ухаалаг дурангаар танин илрүүлсэн явдлаар далимдуулан ард түмэндээ зориуд харууллаа! 

Орост "Путин-сказочный" гэж твиттердсэнийхээ төлөө сөрөг хүчний зүтгэлтэн шүүхэд дуудагдаж байна. Путиныг егөөдөж хошигнох (муулах ч биш шүү!) нь хүртэл гэмт хэрэгт тооцогддог болсон. Ийм хэргийг үйлдвэл 1,2 саяас 12 сая хүртэл төгрөгтэй тэнцэх торгуултай, бас 15 хоногоор баривчлан саатуулах ялтай аж! 

Манай хоёр хөрш эдийн засгийн доройтол, ардчилал хоёр "хөтөлцвөл" нийгмийн гамшиг болно хэмээн маш их болгоомжилдог. Энэ болгоомжлол бас чиг үндэсгүй юм биш. ХХ зууны хоёр дахь аравдаар Орос, Хятад хоёр эдийн засаг нь сул дорой үедээ ардчилсан улс болох гэсэн оролдлого хийгээд бүтэлгүйтсэн.Тэгээд аль аль нь иргэний дайнд хүрсэн нийгмийн аймшигт гамшиг руу хальтран унасан билээ. 

Түүхийнхээ энэ үеийг жишээ нь Оросын түүхчид "цусаар угаагдсан Орос" хэмээн нэрлэсэн байдаг юм. Хятадын түүхчид өөрийнхөө түүхийн мөн үеийг бас л ингэж халаглан үздэг. Самуун цагийн гамшгаас хоёр орон Сталин, Мао Цзэдун гэх мэтийн "мангас" мэт дарангуйлагч нарын хүчээр асар их үнэ төлөн байж гарчээ. 

Түүхийн эл сургамж одоо хэр нь тэдний зүрхэнд шар ус хуруулсаар байдаг бололтой. Ийм гэдэг нь Хятадын удирдагчид тэвдэхдээ, Тяньаньмэний талбайд оюутнуудын тайван жагсаалыг цус урсган дарсан хэрэг, Оросын удирдагчид мэгдэхдээ Майданы бослогын дараахан, Сочийн өвлийн олимп өнгөрмөгц Крымийг булаан эзэлсэн явдал зэргээс харагдана билээ. 

Хэрсүү монголчууд хоёр хөршөө амар амгалан, хөгжин цэцэглэсэн гүрэн болоосой гэж чин сэтгэлээсээ сүслэн залбирч, "сүүгээ өргөдөг". Тэгэх нь ч аргагүй. 

ХХ зуунд тохиосон хоёр хөршийнхөө дотоодын самуурал, доройтол, хүчирхийлэл зэрэгт Монгол маш ихээр чирэгдэж зүдэрч байсан. Бас хоёр хөршийнхөө эдийн засгийн өсөлтийг даган манай орон дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө магнайлсан тохиолдол ч гарсан. Ийнхүү хоёр хөршийнхөө унахад нь унаж, босоход нь босдогоо монголчууд маш сайн мэддэг болсон юм. 

Тэгээд ардчиллын үед гадаад бодлогынхоо үзэл баримтлалд хоёр хөрштэй харилцах харьцаагаа гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсон билээ. Гадаад бодлогын үзэл баримтлалдаа "ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах" чиглэлийг баримтлахаа нотолжээ. 

90 оны ардчилсан хувьсгалаас өмнө Монгол улс Зөвлөл Холбоот Улсаас Хятадын эсрэг "довтлох гол түшиц газар" байсан гэдгийг бодолцож үзэхүл, хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах шинэ чиглэл бол тусгаар тогтносон Монгол Улсын гадаад бодлогод гарсан "хувьсгалт эргэлт" мөн юм. 90 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол улс энэ чиглэлийг тууштай баримтлан хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлж чадсан байна. 

Ардчиллын үе бол манай гадаад бодлогын хамгийн гайхалтай үе байсан. Чухам энэ үед л ардчилсан Монгол нь хоёр хөршдөө хэчнээн хэрэгтэй, тустай болохоо бүрэн дүүрэн нотолж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз! 

Гэтэл сүүлийн үед Монголын ардчилалд дайсагнах дотоодын хүчийг гаднаас өөгшүүлэн далдуур дэмжсэн байдал харагдаад байна гэх боллоо. Энэ тухай бичсэн Баабарын "Хагаралдуулаад захир!" хэмээх нэртэй нийтлэлээр цуурайтаж буй "түгшүүрийн дохио"-г анхаарахгүй байхын аргагүй. Баабар 1930-аад оны "гаслант" түүх давтагдах гэж буйг монголчууддаа анхааруулж байна! 

Монголд дарангуйлал тогтох юм бол манай хоёр хөршид тун муу гэдэг нь хоёр хөршийн ямар ч боловсролтой улстөрчид, төрийн зүтгэлтэнд ойлгомжтой баймаар. Учир нь дарангуйлал тогтсоны дараа "...дарангуйлагчийн шалиг занг маллах нь..." амаргүй бөгөөд өндөр үнэ өртөгтэй ажил. Санаанд оромгүй эрсдэл дагуулна. 

Өөрт нь ашигтай байвал ямар ч хор найраанд орж мэдэх дарангуйлагчаас болоод хоёр хөрш маань бие биенээ сэрдэж суувал юу нь сайхан байх билээ! 

Хэзээд шалиг болоод найдваргүй улстөрчид бол дарангуйлагчид л байсан юм шүү дээ. Нэн ялангуяа жижиг орны том амбицтай дарангуйлагч бол шалиг болоод зальхай байдаг нь замгүй билээ! 

Тэгэхээр түүх давтагдах гэж байгаа бол Марксын хэлсэнчлэн "...хоёр дахь удаадаа шог жүжгийн байдлаар гарч ирдэг...". Хэрэглэгээний соёл иргэншилд шилжсэн ХХI зууны "Чойбалсан"-гийн хойд дүрээр, Ардын намын генсек лугаа адил сэжиг хүрэм "жижиг жулик" тодорч, хоёр хөршийн хооронд тоглоно доо! 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Uuchlaarai ardchilal gdeg zuil delxiid bxgu PUTIN (66.181.161.63)
    Xulgaich avilgach Aluurchin BATUULEEchi bol Mongol Ulsad Ix gai bolson xulgaichda ELBEGDORJ gded xulgaichaaraa BAATAR gj tsol avch xun alsan xereg n ilervel enuugeer darax gj Elbegdorj ta 2 toxirson shdee 2 aluurchin min Mongolchuud Chamaig odo MAI SONSOXGUI salag ovgon min xurdan uxeerei
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 11 цаг 53 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 12 цаг 3 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 12 цаг 6 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 12 цаг 6 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 12 цаг 7 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 12 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 12 цаг 9 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 12 цаг 10 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 14 цаг 31 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 14 цаг 40 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 14 цаг 40 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 14 цаг 44 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 53 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 14 цаг 58 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 16 цаг 34 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 16 цаг 46 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 16 цаг 47 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 16 цаг 47 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 16 цаг 52 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 16 цаг 56 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top