x

“Жаст"-ын Ш.Батхүү ганцаараа хэрэг үүрч, Ч.Ганзориг ЗГХЭГ-ын даргыг хахуульдсан уу?

Улстөрчдийн саалийн үнээ болсон “Эрдэнэт” үйлдвэрт үлэмж их хэмжээний хохирол учруулсан “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг татвар төлөгчид бид саяхан төлсөн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар “Стандарт” банктай холбоотой асуудалд нийтдээ 115 сая ам.доллар төлөх байсныг 40 сая ам.доллар болгон бууруулж, Эрдэнэт” үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-аас гаргаж тус банк руу шилжүүлсэн” гэсэн сүржин мэдэгдэл хийж байв.

Баатарлаг гавьяа байгуулж, татвар төлөгч бидний мөнгөнөөс төлж буй Засгийн газрын шийдвэрийн ард хэдэн арав гаруй сая долларын хахуулын асуудал бас яригдаж эхэллээ. “Эрдэнэт” зөвхөн шахаа хийдгээрээ саалийн үнээ гэгддэг биш, шүүхийн маргаан нь хүртэл улстөрчдөд ашиг авчирдаг бололтой. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд хэвлэлийн бага хурал хийж “Эрдэнэт”-ийн удирдлагууд гарын үсэг зурсан гэж баттай баримттайгаар мэдэгдэж байсан бол одоо энэ тухай ам нээхгүй болтлоо “шагнал” хүртсэн тухай эх сурвалж хэлж байна. 

“Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын ердөө 26 сая ам.доллар нь цаанаа төлөгдөж, үлдсэн 14 сая ам.доллар нь хаачсан нь тодорхойгүй алга болсон гэх нь бий. 10 сая ам.долларын хахууль авсан сайдын эрэлд хатаад байсан ярианы салхи нь энэ зүг рүү эргэж, 10 сая ам.доллар ч биш 14 сая ам.доллар болоод явчих шиг боллоо.
Юутай ч “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монголын төр эзэмшиж байхад “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажиж “Стандарт” гэх гаднын банкнаас зээл авсан хувийн “Жаст” ХХК-ийн учруулсан хохирол 115 сая ам.долларт хүрсэн.

“Стандарт банк” манай улсыг шүүхэд өгч хэрэв хохирлоо барагдуулахгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийг чинь авна шүү гэж айлгаж байсан цаг саяхан. Нэгэнт төр эрсдэлийг дааж төлсөн ч хохирлыг учруулсан хүмүүс нь төлөх тухай одоо яригдана. Гэтэл “Жаст”-ын Ш.Батхүү тэргүүтэй “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар, Ерөнхий сайд асан С.Баяр нарыг хөөн хэлэлцэх хугацаагаар суллах шүүх хурал болж, тэд гэм зэм ял хүлээлгүй үлдэх нь тодорхой болжээ.

Эрдэнэтийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьсан “Жастын” хэмээх Ш.Батхүү болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нарт холбогдох шүүх Нийслэлийн шүүх дээр хэлэлцэгдээд анхан шатны шүүх рүү буцжээ. Мөрдөн байцаалт дутуу явагдсан байна гэж үзжээ. Сонирхолтой нь дээрх албан тушаалтнуудын гарын үсгийг Ш.Батхүү дуурайлган зурсан гэдгийг Монголын хууль хүчний байгууллагууд хүлээн зөвшөөрч тэднийг буруугүй гэж үзэж байгаа гэнэ.

Баримтыг нэхэн санавал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нар мэдээлэл хийхдээ Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхээс “Жаст групп” ХХК болон Стандарт банк хооронд байгуулсан 2009, 2010 оны Үндсэн зээлийн гэрээнүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК оролцсон байдлыг дараах байдлаар үндэслэлүүдийг дурдсан байна. 2009 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт:

-Стандарт банк нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дагаж мөрддөг хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд гэрээнд оролцох чадамжтай байсан;
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан.
2010 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт:
-Тус зээлийн гэрээнээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК ашиг хүртэх боломжтой байсан;
-Тус зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан;
-Тус зээлийн гэрээтэй холбоотой барьцаа гэрээний эрх шилжүүлэх тухай мэдэгдлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас дамжуулснаар эрх шилжүүлэлт хүчин төгөлдөр болсон;
-Тус зээлийн гэрээтэй холбоотой санхүүгийн баримт бичгүүдэд “Жаст групп” ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийн цуглуулсан гарын үсгүүд байсан;
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон гэж дурдаж байв.

Мөн Өмнөд Африкийн Стандарт банкнаас олгосон зээл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дансанд орсон эсэх, түүнийг хэрхэн зарцуулсан талаар мэдээлэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас ирүүлсэн мэдээллээс авч үзвэл 2010-2013 онуудад Стандарт банкнаас нийт 213,3 сая ам долларын орлогын гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн холбогдох дансанд орж ирсэн байна. Энэхүү орж ирсэн мөнгө нь “Меркентал хаус”, “Миллфорд Глобал” корпорацаас төлөгдсөн борлуулалтын орлого гэж бүртгэгджээ.

Уг орлогоос УБТЗ ХНН-д тээврийн хөлсний төлбөрт 55,6 сая ам доллар, “Жаст” компаниас нийлүүлсэн түлш, шатахууны төлбөрт 41,2 сая ам.доллар зэрэг төлбөрт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас шилжүүлсэн байна гэжээ. Мөн дараагийн нэг хөдөлшгүй баримтыг дурдвал, Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх гаргасан шийдвэртээ “2010 оны зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон” гэж үзсэн. Ингэж цагаан цаасан дээр тодоос тод бичиж шүүхийн шийдвэр гарчихсан байхад өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийнхэн бид гарын үсэг зураагүй гэж гүрийсээр байгаа. Олон нийтэд үүнийгээ итгүүлэхийг хүсч байгаа.

Дараагийн баримтуудаас үзвэл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "2010-2013 онд Стандарт банкнаас 213,3 сая амдолларын гүйлгээ хийгдэж Эрдэнэтийн данс руу орсон. “Меркентал хаус”, “Миллфорд Глобал” корпорацаар дамжиж энэ мөнгө гарсан. Тус зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий гэрээнд Г.Амарбат, Ч. Ганзориг нар гарын үсэг зурсан. Тэгэхээр холбогдогчоор яалт ч үгүй татагдана" гэдгийг хэлж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Ч.Ганзориг гэдэг хүний дор ажилладаг нэр бүхий хүмүүс гэрээнд гарын үсэг зурсан. “Эрдэнэт” баталгаа гаргасан нь тогтоогдоно" гэж байсан бол УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж "10 сая доллараас дээш зээлийг тус үйлдвэр Удирдах зөвлөлөөсөө шийдвэр авсан үед хийх эрхтэй. Энэ эрхээ даваад 109 сая долларын гэрээнд батлан даалт хийчихсэн. Өндөр албан тушаалтан нөлөөлсөн нь тодорхой" гэж байв.

Хариуцлагатай эрхмүүдийн хэлж байсан үгс, шүүхийн хөдөлшгүй баримтууд байсаар байтал “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд “Бид гарын үсэг зураагүй” гэдэг өнөөх үгээ хэлж, хариуцлага хүлээхгүй болж байгаа нь зүйд хэр нийцэх вэ?

Хэргийн гол буруутан болох Ш.Батхүү дээрх албан тушаалтнуудын хамтрагч бөгөөд “Би хуурамч гарын үсэг, хуурамч тамга хэрэглэсэн” гэж хэлээд хэргийг өөр дээрээ ганцаараа үүрч гарахаар болж байгаа. Үүнд манай улсын хууль хяналтын байгууллага хийгээд Засгийн газар оролцож байгаа нь хачирхмаар.

Одоо “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын их хэмжээний мөнгөн хохирол учруулсан хэргийг шалгахдаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн санаачилсан албан тушаалтнууд оролцсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар суллах хуулийн дагуу “Жаст”-ын холбогдогч нарын 2013 оноос яллагдагчаар татагдсан гэж үзэх аваас Ерөнхий сайд асан С.Баяр толгойтой “Эрдэнэт”-ийн удирдлагууд оролцсон гэмт хэрэг өнгөрсөн 2018 онд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж таарах нь. Манай Монголын шүүх тэдний хэргийг хэлэлцсэн болж харагдаад суллах гэж буй жүжгийг ард түмэн мэдэж байгаа. 
Үргэлжлэл бий

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • monhyy (93.212.134.96)
    HUBIS GAL HIIGEEGUI NI GAI....MONGOLCHUUD
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Иргэн (202.126.89.38)
    Өө за за ЛУЙВАРЧИД Ч ГААРААД ӨГЧЭЭ... ХЭРЭВ ЖИРИЙН НЭГЭН БАЙСАН БОЛ АЛЬ ЭРТ ӨҮХ НАСААР НЬ ТАМЛАН ЗОВООНО.... Гэхдээ ЛУЙВАРЧИД баярлах болоогүй... ТЭД УДАХГҮЙ ЕСӨН ҮЕЭРЭЭ ТАМД ҮЙЛ ЛАЙГАА ЭДЛЭХ БОЛНО. ХАРЖ Л БАЙГААРАЙ....
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 11 цаг 49 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 11 цаг 59 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 12 цаг 2 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 12 цаг 2 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 12 цаг 3 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 12 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 12 цаг 5 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 12 цаг 6 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 14 цаг 27 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 14 цаг 36 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 14 цаг 36 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 14 цаг 40 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 49 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 14 цаг 54 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 16 цаг 30 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 16 цаг 42 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 16 цаг 43 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 16 цаг 43 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 16 цаг 48 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 16 цаг 52 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top