x

Хөшөө дурсгалаа сүндэрлүүлсэн Бенигно Аки́но​

Филиппинд хэд хонохдоо Акиногийн хөшөө дурсгалтай олонтаа тааралдлаа. Хэргээр эрээд сурвалжлаад явбал дахиад хэдэн арваараа ч байж мэднэ. 

Ардчиллынх нь бэлгэ тэмдэг, манайхнаар бол "Зориг" л байсан юм шиг сэтгэгдэл төрлөө. Дуудлагаараа "Бениньо", "Ниньо" гэж хэлэгдэнэ. 

Улс төрийн золиос болж 1983 онд харамсалтайгаар алагдаж, түүний үхэл тэр улсыг 1986 оны "Шар хувьсгал" руу хөтлөн ардчиллыг ялуулжээ. 

Тэрээр бүр шүтэгдсэн нь бас биш бололтой. Жирийн харц ард ганц нэг хүнээс тодруулбал "Яахав сайн, нэр хүндтэй", гэхдээ эхнэр нь Ерөнхийлөгчөөр ажиллаад гавьсан юмгүй, харин Фердинанд Маркос, Родриго Дутерте нар бол жинхэнэ сайн Ерөнхийлөгч хэмээн эрхий хуруугаа гозойлгон ам мэдэн магтана. Ардчилал ч яахав, идэж уух, өмсөх зүүхэд хэрэгтэй биш, харин ахуй амьдралд хэн тус болсон бэ гэдгээрээ жирийн ардууд хэмждэгийг би буруушаах гээгүй.

Нэг гэр бүлээс дөрвийн дөрвүүлээ түүхнээ мөнхөрсөн Aquino-чууд. Анхлан өвөг эцэг Игно гэж авгайлуулсан Бенигно Акино нь 1943-1945 онд Филиппиний сенатч, тус улсын Дэд ерөнхийлөгч байсан байгаа юм. Түүний Акино I буюу "том Акино" гэж түүхнээ албажуулна. Заяаны улс төрч хүн байжээ. 

Акино II нь миний алдаршуулаад байгаа амиа алдсан хүү нь. Бас л заяаны улс төрч. Түүнийг отгон Акино хэмээнэ. 1932-1983 онд аж төрсөн бөгөөд хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч, сөрөг хүчний улс төрч, үндэсний баатар, дарангуйлагч Маркосын өрсөлдөгч хэмээн түүхнээ мөнхөрсөн. Эцэг ба хүүгээс нь Ниньо гэж ялгана. 

Акино III бол 2010-2016 онд тус улсын Ерөнхийлөгч асан, одоо. Өвөг эцэг, эцгээс нь түүнийг Нойной гэж ялгаж нэрлэнэ.

Гэтэл нөгөө алагддаг Акиногийн бэлбэсэн гэргий бөгөөд III Акиногийн ээж нь болох Корасон Акино гэх хатагтай 1986-1992 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж тус улсыг ардчиллын зам руу удирдаж явжээ.  

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 11 цаг 53 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 12 цаг 3 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 12 цаг 6 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 12 цаг 6 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 12 цаг 7 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 12 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 12 цаг 9 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 12 цаг 10 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 14 цаг 31 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 14 цаг 40 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 14 цаг 40 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 14 цаг 44 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 53 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 14 цаг 58 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 16 цаг 34 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 16 цаг 46 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 16 цаг 46 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 16 цаг 47 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 16 цаг 52 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 16 цаг 56 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top