x

УИХ-ын гишүүд хэвлэл мэдээллийнхний төлөөлөлтэй уулзав

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, З.Нарантуяа, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн эрхзүйн орчныг сайжруулах асуудлаар Хэвлэл мэдээллийн эвсэлийн төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа уулзалтын эхэнд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан Глоб Интернэшнл төвийн санаачлагаар байгуулагдсан Хэвлэл мэдээллийн эвсэлд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо болон түүний гишүүн байгууллагууд, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, МҮОНРТ, Ийгл телевиз, Монгол HD телевиз, Медиа групп, news.mn зэрэг байгууллагууд нэгдсэн. Тус эвсэл дотоодын болон олон улсын хэм хэмжээ, хууль тогтоомжийн тухай мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах, эрхзүй, аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаа” хэмээн танилцуулав. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн эвслийн зүгээс санаачлан, Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэстэй хамтран зохион байгуулж буй энэхүү уулзалтад Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшнл төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Медиа групп, Монгол телевизийн төлөөлөл болон ХБНГУ-ын Дойче Велла академийн Монголыг хариуцсан мэргэжилтэн оролцож салбарын эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өгч, тэдгээрийг шийдвэрлэх гарцын талаар санал солилцох зорилготой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн. 

Уулзалтын үеэр талууд Зөрчлийн тухай хууль дахь гүтгэх, доромжлохтой холбоотой хариуцлагын зохицуулалт оновчтой эсэх талаар, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, өргөн нэвтрүүлгийн талаарх асуудлыг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлын талаар санал солилцсон юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж хэлэхдээ “1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дахь төрийн байгууллага өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох заалт орон нутагт зөрчигддөг. Үүнийг шийдвэрлэх эрх зүйн орчин байхгүй. Иймд хязгаарлагдмал зах зээлд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх эрх зүйн зохицуулалтын шинэчлэл нэн чухал байна” гэлээ. Түүнчлэн орон нутаг дахь хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих шаардлага бийг хэлж байв. Эрх зүйн зохицуулалт, ёс зүй, мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх гээд хэвлэл мэдээллийн салбарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий гэдгийг Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал дурдаад Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудаар хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийх шаардлагатай байгааг хэлсэн юм. Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын тухай илтгэлийг хэлэлцэх явцад үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой асуудлаар найман улсаас  зөвлөмж ирүүлснийг Монгол Улсын Засгийн газар хүлээн авсан. Ингээд 2015 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 204 тоот тогтооолоор тэдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлан, Улсын Их Хуралд Лобби бүлэг байгуулагдан ажиллаж эхэлсэн гэдгийг сануулав. Түүнчлэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг илүү баталгаажуулах үүднээс эрх зүйн шинэтгэл хийх, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг хөхиүлэн дэмжсэн бодлого батлан, баримтлах, олон улсын хэм хэмжээний дагуу хэвлэл мэдээллийн салбарт ил тод байдлыг хангасан механизм бий болгох тэргүүтэй ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдэд суурилсан Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээнд суурилсан зөвлөмжийн талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд тус төвийн зүгээс эдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм. 

Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл нэгдэн эрх зүйн орчноо сайжруулах, шинэчлэх асуудлыг хөндөж буйд нэн талархалтай хандаж буйгаа Улсын Их Хурлын гишүүд илэрхийлж, ажил хэрэгчээр хамтран ажиллахаа илэрхийлэн, гарц шийдлийн талаар Хэвлэлийн эвслийн төлөөлөлтэй санал солилцсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 12 цаг 13 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 12 цаг 28 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 12 цаг 47 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top