x

Хувьцааны ноогдол ашиг тараахгүй байх нь ЭТТ компанид өөрт нь хохиролтой

Өнгөрөгч лхагва гаригт эдийн засагч Л.Наранбаатар болон “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв оффисийн гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Жагсагчид хувьцааны ноогдол ашгаа бэлнээр авах, мөн компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирлагыг огцрохыг шаардсан юм.

Учир нь ЭТТ компанийн захирал Д.Ганхуяг “Компанийн 2018 оны цэвэр ашгаас иргэдэд ноогдол ашиг тараана. 1072 хувьцаатай иргэн бүр 26600 төгрөгийн ноогдол ашиг авна” хэмээн мэдэгдсэний дараа Засгийн газар энэ мөнгийг шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оруулахаар шийдвэрлэсэн билээ.

Харамсалтай нь лхагва гаригт зохион байгуулсан жагсаалд тийм ч олон хүн ирсэнгүй. Энэ тухай зарим хэвлэлээр “хувьцаа эзэмшигчдийн зохион байгуулсан жагсаалд гишүүд нь ирсэнгүй” хэмээн мэдээлэв. Тэр ч байтугай Л.Наранбаатарыг “Эрдэнэс Тавантолгой компаниас мөнгө авсан байж болзошгүй” талаар өөр бусад ТББ-аас хэвлэлийн бага хурал хийлээ. “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” ТББ-ын тэргүүн Л.Хандсүрэн “Л.Наранбаатар нь Гложекс консалтинг компаниараа дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” компаниас 352 сая төгрөгийн тендер авсан. Энэ тендер цуцлагдсаны төлөө бидний хувьцааг нь эзэмшиж буй компани руу дайрч байна. 1072 хувьцаанд ноогдох 20-30 мянган төгрөгийг иргэд заавал авах гэж зүтгээгүй. Үржин үржсээр бүр их мөнгө болох хувьцаа руу минь бүү гар дүр” гэх мэтээр ярьжээ.

Дээр хэлсэн тендерийн маргаан нь захиргааны хэргийн шүүхэд очиж, ЭТТ-гоос “Гложекс консалтинг” компанид 350 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн юм байна. Иргэн Л.Хандсүрэн шүүхийн энэ шийдвэрийг ч гэсэн эсэргүүцэж, “МАНАН бүлэглэлийн гар хөл болсон энэ шүүгчийг нь бид АТГ-т шалгуулахаар өгнө” гэв. МАНАН-гүй ч юм байхаа больж.

Энд хэлэх гэсэн зүйл бол иргэн Л.Наранбаатар, “Гложекс консалтинг” компанийн ЭТТ компанитай холбоотой асуудал ЭТТ-н 1072 хувьцаатай огт падгүй асуудал. Асуудал нь шүүхээрээ яваад, ном журмаараа шийдэгдсэн бол сайн хэрэг. Гарсан шийдвэр зөв ч бай, буруу ч бай шүүхээрээ явдаг нь зөв. Иргэн Л.Наранбаатарын хувьд Монгол Улсын гурван сая иргэний нэг адил хууль, шүүхээр эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.

Харин 1072 хувьцаа болон түүний ноогдол ашиг бол бидний асуудал, бидний эрх ашиг юм аа. Түүний төлөө дуугарсан “чөтгөр ч байсан” дэмжих хэрэгтэй гэсэн санаа. Манай эх оронч улстөрчид байнга хэлдэг биз дээ. Шударга ёсны төлөө “чөтгөртэй ч хамаагүй нийлнэ” гэж. (Орчин үед чөтгөрүүд хүртэл шударга ёсонд тийм их элэгтэй болсон нь сайхан хэрэг шүү)

Харин “Ард түмэн ноогдол ашиг авахыг хүсэхгүй байна” гэдэг бол арай л дэгсдүүлсэн яриа. Иргэн би л хувьдаа 20-30 мянган төгрөгөө бэлнээр аваад “амаа арчаад” хаядаггүй юм гэхэд Засгийн газарт өгмөөргүй байна. Өгдөг дээрээ тулахад иргэн надтай “Энэ мөнгийг чинь ийм үр ашигтай төсөлд оруулаад тэдий хугацааны дараа тийм хүү тооцоод буцааж өгнө” гэдэг амлалтыг нь авч, гэрээ ч болсон үйлдмээр байна. Түүнээс биш “Засгийн газарт өгчихвөл улам илүү арвижна” гээд сохроор итгээд, тархиа угаалгаад суумааргүй л байна шүү. Хэрвээ тэр хувьцааны ноогдол ашгийг иргэд өөрсдөө биш, төр захиран зарцуулах эрхтэй юм бол иргэдийн хувьцаа гэж нэрлэх нь угаасаа утгагүй бөгөөд худал зүйл болж байна.

Одоогийн байдлаар 2,5 сая иргэн ЭТТ-н 1072 хувьцааг эзэмшиж байгаа тухай компанийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг мэдээлсэн. Тэднээс сая гаруй нь хувьцааны ноогдол ашгаа авахаар дансаа нээлгээд байгаа. Хувьцааны ноогдол ашиг ч гэсэн хуулийн дагуу энэ хүмүүсийн өмч болсон гэсэн үг. Хүний хууль ёсны өмчийг хэн нэгэн өмнөөс захиран зарцуулах эрх байхгүй. Захиран зарцуулах эрхээ шилжүүлдэг байлаа гэхэд ядаж нэг итгэмжлэл ч болтугай бичиж өгч байж шилждэг биз дээ.

Тиймээс Засгийн газар энэ мөнгийг өөрт болон нийтэд ашиг тустай аль нэг төсөлд хөрөнгө оруулья гэж байгаа бол бүх зүйлийг хуулийн дагуу хийх ёстой. Наад зах нь иргэдээсээ асуух хэрэгтэй. Асуусныхаа дараа хуульд нийцсэн гэрээ үйлдэх ёстой. Ноогдол ашгийг хаана татан төвлөрүүлж, ямар байгууллагаар дамжуулж хөрөнгө оруулалтад зарцуулах вэ? Үр ашиг, эргэн төлөлтийг хэн хариуцах вэ, хэдий хугацаатай байх вэ? гэх мэтийг бүрэн тооцсон хууль ёсны гэрээ. Тийм зүйлгүйгээр ЭТТ-н ноогдол ашгаас нэг ч төгрөг хөдлөх ёсгүй. Компанийн данснаас гадагш гарах ёсгүй.

Эсрэгээрээ хувьцааныхаа ноогдол ашгаар шинээр хувьцаа худалдаж авах хүсэлтэй иргэд ч байж болно шүү дээ. 1072 ширхэг хувьцаанд ноогдож байгаа 26600 төгрөгийг 2,5 сая хувьцаа эзэмшигчдээр үржүүлээд үзвэл 66,5 тэрбум төгрөг болж байна. Иргэдийн хувьцаа компанийн нийт хувьцааны ердөө 15 хувь гээд тооцвол нийт цэвэр ашгийн хэмжээ 500, 600 тэрбум төгрөг болсон гэсэн үг. Ийм хэмжээний ашигтай ажиллаж байгаа компанийн хувьцаанаас татгалзах хүн Монголд байх уу? Нэгж хувьцааны үнэ 25 төгрөг гээд бодохоор 26600 төгрөгөөр дахиад 1072 ширхэг хувьцаа худалдаж авах нь байна шүү дээ.

Нөгөө талаас энэ нь ЭТТ компанийн ирээдүйд ч хэрэгтэй. Нэг удаа ч гэсэн ноогдол ашиг тараасан байх нь тухайн компани олон улсын түвшинд хувьцаагаа арилжаалах, IPO хийхэд давуу тал болдог. Тэгэхээр ЭТТ ноогдол ашиг тараахгүй байх нь эргээд компанидаа ч хохиролтой болж байна. Тийм ч учраас гүйцэтгэх удирдлагын хувьд Засгийн газрын энэ шийдвэрээс урьтаж “иргэдэд ноогдол ашиг тараана” хэмээн зарласан байх талтай.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.228.129.250)
    zuv2
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 18 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Уржигдар 18 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 17 цаг 50 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов Уржигдар 17 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо Уржигдар 17 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав Уржигдар 17 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу Уржигдар 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Уржигдар 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Уржигдар 17 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ Уржигдар 17 цаг 26 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Уржигдар 17 цаг 25 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Уржигдар 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Уржигдар 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Уржигдар 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Уржигдар 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов...
Top