x

Баялгийн засаглал хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран өнөөдөр Иргэний танхимд “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн зохицуулалт болоод баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудлын талаарх хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Өнөөдөр бид “Баялгийн засаглал” гэсэн нэртэй хэлэлцүүлэг хийж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг зөвхөн Иргэний танхимд яриад, эндээ үлдэх хэлэлцүүлэг биш юм шүү. Бид ирэх дөрөвдүгээр сард дахин зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ хоёр удаа хэлэлцүүлэх бус Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран энэ сэдвийг цаашид ярина. Бид баялгийнхаа засаглалыг зөв болгох гол зорилго тавьж байгаа.

Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүн бүр мэдэх ч энэ хэлэлцүүлгийн өмнө заавал унших ёстой болов уу. Энэ хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Өнөөдрийг хүртэл бид баялгийн засаглал буюу ард түмэн баялгийнхаа эзэн нь болох боломж, нөхцөл хараахан бүрэлдэж чадаагүй байна гэж үзэж байгаа. Бид цөөнгүй улсын Үндсэн хуулийг судалж үзсэн. Тэдгээр Үндсэн хуульд “Байгалийн баялгийг хэн нэг компани бүтээгээгүй. Энэ бол байгалийн баялаг юм. Харин хэн нэг хүн эсвэл компанийн бүтээсэн хувийн өмч, хувийн баялаг руу төр өөр хэн нэгэн халдах эрхгүй” гэсэн утга байдаг. Бид ч ийм Үндсэн хуулийн зарчимтай.

Гэвч, сүүлийн үед бид энэ санааг санаатай болон санамсаргүйгээр хооронд нь хольж, хутгадаг болсон. Ингэснээр монголчуудын байгалийн баялаг бол гурван сая хүнийх бус маш цөөхөн хүний эрх мэдлээрээ олж авдаг арга хэрэгсэл болж байгаа нь нууц биш болсон. Тэр арга хэрэгсэл, үе, үеийн Засгийн газрын засах гэж оролдож байгаа тэр алдаа бол лицензийн асуудал. Сүүлдээ баялгийг ашиглах гэдэг нь баялгийг өмчлөх асуудал болж хувирч байгаа. Энэ асуудал дээр тогтож, Монголчууд болон гадна дотнын судлаачдыг авчирч ойлголтоо нэгтгэх шаардлагатай болж байгаа. Лиценз гэдэг нэрээр баялгийг ашиглаад байгаа юм уу аль эсвэл өмчлөөд байгаа юм уу гэдгийг сайн ярилцах цаг болсон. Хаана хүрч энэ эрх мэдэл дуусах ёстой талаар бидэнд нэгдсэн ойлголт байхгүй байна.

Би Монголын нууц товчооноос хоёр мөр хэлье. Энэ асуудлыг шийдэж чадаагүй байгаа учраас лицензийн төлөөх байлдаан Монголын нууц товчоонд бичсэнээр:

“…Орондоо унтах авгүй
    Олзлон булаалдаж байв…” гэдгийг Орондоо унтах авгүй, олзлон булаалдаж байна гэж хэлэхээс өөр аргагүй байна. Бид энэ асуудлыг анхаарахаас өөр аргагүй байна шүү.

Дараагийн асуудал бол баялгийг ашиглах асуудал. Энэ асуудал дээр бид улсаараа хангалтгүй дүн авч байгаа. Хэдхэн том ордыг ашиглах асуудлыг ярьж байгаа ч түүнээс гарах үр өгөөж, тэр үр өгөөжөө хуваарилах, шингээх, хүртээх асуудалд бид мэдэхгүйн болон хэт мэдэхийн зовлонд унасан. Тиймээс бид өнөөдөр баялгийн засаглалын асуудлаар ярилцах гэж байна. Энэ асуудлыг нэг эсвэл хоёр удаа яриад өнгөрөх бус  олон удаа ярьж байж байгалийн баялгийн салбарын үндэсний стратегийг маш хурдан бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Баялгийн зөв засаглалын хүчинд монголчууд бид богино хугацаанд боломжийн улс болж хөгжинө. Байгалийн баялгийн зөв засаглал эсвэл байгалийн баялгийн зөв хуваарилалт  гэхээр бэлэн мөнгө тараадаг асуудлыг бүрэн зогсоох хэрэгтэй. Би өөрөө улстөрч хүн, Ерөнхий сайд байсан. Өөрийгөө оруулан буруу хийсэн ажлаа засах хэрэгтэй гэж хэлмээр байна. Ялангуяа сонгуулийн өмнө янз бүрийн сангаар дамжуулан бэлэн мөнгө тараадаг. Үүнийг бид зогсоох ёстой. Зогсоох хууль эрхзүйн хөшүүргийг гаргах ёстой. Жишээ нь, бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг гаргаж байсан ч хууль нь Төсвийн тогтворгүй байдлын тухай хууль болсон байдаг. ДНБ-нд эзлэх өрийн таазыг 40 гэсэн ч 60, 80 гээд л улстөрчид дур зоргоороо өөрчилж байдаг. Энэ бүх асуудлыг бид зайлшгүй засах ёстой” гэв.

Үүний дараа Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институц, КАС-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Сангийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциац зэрэг байгууллагын төлөөллүүд “Баялгийн засаглал” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм.

 

Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн Ерөнхийлөгч М.Дагва “Баялгийн засаглалын тулгамдсан асуудлуудын хамгийн эхэнд ойлголцол, зөвшилцлийн асуудлыг нэрлэж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, нийт иргэдийн түвшинд, уул уурхайн салбарын хэмжээнд, улс төрийн шийдвэр гаргах түвшинд буюу хамгийн гол гурван түвшний ойлголцол, зөвшилцөл байхгүй гэж үзэж байгаа юм байна.

Мөн уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа гол 10 хуулийг өргөн бүрэлдэхүүнтэй судалж үзэхэд 150 зөрчил, 267 давхардал, 150 хийдэл, 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 250 өөрчлөлт оруулсан зэргээр бодлогын тодорхойгүй байдал энэ салбарын хөгжилд, баялгийн засаглалд тулгамдаж байгаа удаах асуудал гэжээ. Тиймээс олон нийт, уул уурхайн салбарынхан, улс төрийн шийдвэр гаргах түвшнийг хамруулж, салбарын зохицуулалт гаргах, Засгийн газрын түвшинд уул уурхайн үндэсний хөтөлбөр боловсруулж эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг улс төр, сонгуулийн мөчлөг дамнасан тогтвортой стратеги боловсруулах шаардлага гэж үзэж байгаа юм байна.

 

Бусад илтгэгчид Эрдэс баялгийн салбар дахь эрх зүйн байдлын зарим асуудал, Уул уурхайн салбарын орлого, зарцуулалт, Эрчим хүч бай байгалийн баялаг: Ази болон Европт тулгарч буй улс төрийн сорилтууд зэрэг сэдвээр илтгэл тавив.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 1 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 19 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 21 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 21 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 29 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 48 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 1 цаг 22 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 1 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 14 цаг 42 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 14 цаг 57 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 15 цаг 16 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top