x

Д.Бямбасүрэн: Ханш анх 1,500 хүрэхэд нь л тогтворжуулчих боломжтой байсан

Гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.  

-Ам.долларын ханш 2,600 орчим төгрөгтэй тэнцэж, харьцангуй тогтвортой байна. Ханшийг тогтворжуулахад төр засгийн бодлого хэрхэн уялдах талаар таны бодлыг сонсоё? 

- Ханш 2,500 дээр тогтох болов уу гэсэн алдчихлаа л даа. Аягүй бол 3,000 хүртлээ өсөх л юм шиг байна. Монголбанкны хувьд байнга интервэнц хийгээд, аргацаахад хэцүү л дээ. Уг нь анх 2013 онд л 1,500 хүрэхэд нь тогтоож болох байсан юм. Н.Золжаргал, Н.Алтанхуяг хоёр ханшаа алдсанаар Монголын эдийн засагт үнэхээр том дарамт бий болгосон. 

Ер нь бол Монголд нэгдсэн бодлого гэж байхгүй. Их хурал нэг өөр, Засгийн газар нэг өөр, Монголбанк бас нэг өөр бодлоготой. Сонгууль дөхөөд ирэхээр Засгийн газар баахан мөнгө тараагаад хаяна. Дараагийн Засгийн газар нь мөнгөний ханшийн уналттайгаа золгоно. Одоо жишээ нь “Итгэлийн зээл” өгье гээд яриад байна. Баахан мөнгө тараачихаад, сонгуулийн дараа дахиад л инфляци үүснэ. Тэгэхээр Монголд мөнгөний нэгдсэн бодлого байхгүй. Их хурал дээр мөнгөний бодлого ярьж байгааг харахад ер нь ямар мэргэжил, мэдлэг боловсролтой хүмүүс цуглачихаад, юу ярьж байгаагаа мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Инфляцийг тогтвортой байлгая гэвэл төрийн нэгдсэн бодлого л хэрэгтэй. Манайд тэр нь байхгүй. 

-Ханшийг тогтворжуулж, валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкны зүгээс алт худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулдаг. Гэвч алтны роялти нэмэгдсэн зэрэг хууль эрх зүйн тогтворгүй байдал алт худалдан авалтыг бас л сааруулж байх шиг байна. Алт тушаалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн ямар хөшүүрэг байж болох вэ?

-Монголд алт олборлож болно оо. Хэрэв хүсвэл нинжа маягаар, эсвэл аж ахуйн нэгж болоод ч алт ухаж болно. Гагцхүү хашаанаас гарахдаа бүх алтаа Монголбанкиндаа тушаах хэрэгтэй.  Алтаа тушаагаад мөнгөө ав. Битгий халаасандаа хийж, гадагшаа гараарай л гэж байгаа юм. Төр хяналт тогтоогоод бүх алтаа өөр дээрээ авч чадвал Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд маш том дэмжлэг болно. Үүн дээр зарим талаараа захиргаадалтын арга хэмжээ авсан ч болно шүү дээ.

Аж ахуйн нэгжүүдийг алт ухахыг нь хориглохгүй. Алтаа ух, тэгээд тушаа л гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр алтныхан роялтиг 2.5 хувь болгосонгүй гээд, алтаа тушаахгүй байна гээд л гомдол гаргах юм. Наад зах нь Оюутолгойнхон он гарснаас хойш 120 мянган унци алт гаргасан гээд тайлагнасан байна лээ. Жилдээ 20 тонн алт, 100 тонн цагаан мөнгө гаргадаг. Тэр бүгдийгээ Монголбанкинд тушаахгүй байгаа шүү дээ. 

-Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл авах, бонд гаргах зэрэг асуудал бас яригддаг. Гэвч үргэлж зээл аваад байж болохгүй байх? 

Гаднаас бонд гаргаад, зээл авчихаад, түүнийгээ валютын нөөцтэй болсон гэж олон түмэнд ухуулах нь маш буруу. Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгч болмогцоо валютын нөөц -1.3 тэрбум ам.доллар байна гээд мэдэгдсэн. Ардчилсан нам, Ардын намынхан гээд олон хүн дургүйцсэн дээ.  Үнэнийг л хэлсэн шүү дээ. Хүнээс зээл авчихсан, зээлээ төлөх гэж байгаа хүн чинь валютын нөөцтэй гэж хэлээд байж болохгүй биз дээ.

Эх сурвалж: Монголбанк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 3 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 6 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 15 цаг 50 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 15 цаг 52 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 15 цаг 56 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 15 цаг 57 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 15 цаг 58 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 17 цаг 28 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 17 цаг 29 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 17 цаг 30 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 17 цаг 34 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 17 цаг 50 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 18 цаг 17 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 18 цаг 19 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 18 цаг 33 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 19 цаг 18 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 22 цаг 51 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 22 цаг 54 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 22 цаг 56 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 22 цаг 58 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top