x

Аюулгүй байдлын заавар буюу дарангуйлалд бэлдэх заавар

Эрх чөлөөт, ардчилсан Монгол "агаарын сэгсрэлтийн бүс"-д орж байна! Дарангуйлал айсуй!

Уг нь бидний үеийнхэн дарангуйлал, захиргаадалтын доор амьдрахын гуриаг мэднэ. Гэхдээ зарим хэсэг маань "эрх чөлөөтэй байхаар заагдсан"-даа залхжээ.

Өөрийнхөө хувь заяаг өөрөө хариуцаж, байнга чөлөөт сонголт хийх "ял оноосон" эрх чөлөөтэй явсаар ядарчээ. Төрд, өөрийн амьдрал хувь заяагаа даатгачихдаг төвөггүй байдлаа санажээ. Насан турш шоронгоор явсан хүн шоронгоо санадаг шиг! 

Бас хажуугаар нь дарлуулж, захиргаадуулж байх үедээ битүүхэн аваад зуршчихсан мазохист, садист маягийн таашаалаа санажээ.

Даргадаа зад загнуулж, доодхоо зад загнаж кайф авдаг байсан олон хүн, даргын засаглалыг тогтоож асан захиргаадалтын үеээ дахин хүсэж байна. Тэд, хуулийн засаглал дор эрх чөлөөтэй байх байдлаас сэтгэл ханамж авахгүй байна. Чанга гар, дэг журам гээчийг нэхэхдээ мөнөөх "битүүхэн сэтгэл ханамж" өгдөг даргын засаглал буюу захиргаадалтаа нэхэж буй!

Ийнхүү маний үеийн олон хүн, дарангуйлал эргэн ирж буй сургийг дуулаад баярлацгааж байна!

Бидний үеийнхэн дарангуйлал дор амиа хоохойлоод амьдарч чадна. Яагаад гэвэл тийм нийгэмд төрж өссөн юм болохоор.

Харин, өнөөгийн дөчөөд насныхнаас доош насныхан бол чадахгүй. Тэд эрх чөлөөнд эрхэлж өссөн. Тэд дарангуйлалд хүчиндүүлэхийг биеэр үзээгүй. 

Манай залуус дарангуйлал ямар болохыг төсөөлөх ч үгүй. Магадгүй тэд, бид бас Хойд Солонгос, Венесуэл зэрэг дарангуйллын туйлширсан дэглэмтэй улсын тухай сонсож, харж байгаа гэж мэтгэж мэднэ. Гэхдээ сонсох харах нэг хэрэг, биеэрээ үзэж туулах гэдэг бүр өөр хэрэг юм.

Дарангуйлагч таалалдаа нийцээгүй бүгдийг хүчинддэг. Тийм цаг тохиоход өнөөгийн манай залуус, ганц олдох амьдралынхаа үнэ цэнийг ухаарч, "бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовъё" хэмээх Монголын гайхамшигт "мессеж"-ийн гүн утгыг биеэр мэдрэх болно. Гэхдээ хожимдсон байх болно. Зүгээр л гасалж хэвтэх болно.

Дарангуйллын доор орсон золгүй хүмүүсийн тухай сэтгэлд тултал илэрхийлэхэд ямар ч суу билэгтэй найрагчийн үг дутдаг нь үнэхээр гай шүү! Үг хүрдэгсэн бол "шорон"-гоо нэхэн дурсах маний үеийнхний балагт "үглэл дуулал"-д өлгийдүүлж өсөөд төөрсөн залуу үеэ дарангуйллын аюулаас хамгаалж чадах байлаа. Даанч, үг дутсан газар биеэр үздэг хойно яалтай билээ.

Гэхдээ, "рецетив захиргаадагчид"-д уруу татагдаад дарангуйлал руу тэмүүлэх залуусаа, тэнэглэлээс нь хамгаалж чаддаггүй юмаа гэхэд ядахдаа, дарангуйллын дэглэмийг биеэр үзэж мэдсэн хүний хувьд би, аюулгүй байдлын заавар буюу дарангуйлалд бэлдэх зааврыг бол өгч чадна аа!

Нэгдүгээр заавар: "Ногоон малгайтан" болж болзошгүй хүмүүсийг 
хэрхэн сэмхэн бүртгэх тухай

Энэ заавар нилээд хойгуур бичигдэх ёстой юм. Яагаад гэвэл Монголд тогтох дарангуйлал юу юугүй шууд терророор эхэлж чадахгүй байх. Баабарын хэлдэгчлэн "тайван шилжилт" болох байх.

Гэхдээ, манай интернэт орон зайг харах юм бол хүчирхийлэлд адган тэмүүлж байгаа этгээдүүдийн тоо хэвийн нийгэмд байдаг 3 хувийн хэмжээнээс маш хол давсан байна. Тийм учраас хүчирхийллийг гардан хийх хүмүүс буюу "ногоон малгайтан" болж болзошгүй хүмүүсийг сэмхэн бүртгэх зааврыг хамгийн эхэнд орууллаа. 

Хүчирхийлэлд донтох хүмүүс дотроо төрмөл ба олдмол гэж хоёр янз байдаг. Төрмөл нь бас дотроо хоёр янз. Шалтгаангүйгээр шууд өдөөгддөг болон нөхцөлтэй өдөөгддөг гэсэн хоёр янз.

(үргэлжлэл бий)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 1 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 19 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 21 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 21 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 29 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 48 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 1 цаг 22 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 1 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 14 цаг 42 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 14 цаг 57 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 15 цаг 16 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top