x

Цаазын ял хүчирхийллээс ангижрах арга биш!

Согтуу нагацдаа гарын дөрвөн хуруугаа тайруулж, хөлөө түлүүлсэн долоон настай охинд өчигдөр Гэмтэл согогийн үндэсний төвд мэс засал хийж, гурван хурууг нь залгаж чаджээ. Тасарсан нэг хуруу хэдийн үхэжсэн байсан тул залгах боломжгүй байлаа гэж эмч нар ярив. Хуруунуудаа тасдуулсан охин зугтаж гараад гудамжинд цусаа урсган зогсч байхад нь хавь ойрынх нь хүмүүс цагдаад мэдэгдсэн байна. Харин 51 настай эр “ухаанаа алдтал согтсон байсан учраас юу хийснээ мэдээгүй” гэж цагдаад мэдүүлжээ.

Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг иргэн Х нь 2016 оны хоёрдугаар сараас 2018 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 13 настай дагавар охиноо байнга хүчиндсэн гэмт хэрэг гарсан байна. Түүнийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 20 жилийн хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдээлжээ.

“Өдрийн сонин”-ы саяхны нэг дугаарт УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарийн ярилцлага нийтлэгдсэн байна. Уг ярилцлагад хүчингийн хэргийн дийлэнх нь насанд хүрээгүй охид байна. Судалгаасаас үзвэл, тэдний дийлэнх нь 15 нас хүртлээ аавынхаа болон хойд эцгийнхээ өвөрт унтдаг байжээ гэсэн байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн буруу хэвшил, амьдрах орчны нөлөөлөл насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн хохирогч болгож байна аа гэсэн үг.

Хүүхдүүдээ яана аа? гэхээр дахиад л нөгөө цаазын ялын тухай яриа сэргээд ирлээ. Ерөнхийлөгчөөсөө (Х.Баттулгаас) эхтэй юм. "Хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь ихэслээ" гэхээр зөрүүлээд “Тэгвэл цаазын ялтай болъё” гэдэг. Хэрвээ хүчиндсэн этгээдийг цаазлаад энэ хэргийг хор уршиг, үр дагавар арилдаг бол яая гэхэв. Гэтэл харамсалтай нь тийм биш. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх суурь, нөхцөл нь манай нийгэмд, бүр гэр бүл дотор байна аа гэсэн үг. Харин үүний эсрэг ямар арга хэмжээ авах вэ? УИХ-аар баталсан Хүүхэд хамгааллын тухай хууль чинь яг юунд зориулсан хууль юм бэ?

Охин хүүхдүүд яагаад 15 нас хүртлээ аавынхаа, эсвэл хойд эцгийнхээ өвөрт унтах ёстой юм бэ? Эх хүн яагаад ийм нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд, хүлцэн тэвчээд байгаа юм бэ? Долоохон настай хүүхдийг яагаад ухаан мэдрэлгүй болтолоо архиддаг нэг согтуугийн гар дээр орхиж байгаа юм бэ? гэдэг чинь нийгмийн том асуудал болоод байна. Тэгвэл энэ нэр бүлүүдийг ч гэсэн бүгдийг нь цаазлах уу?

Үүнээс үзэхэд цаазын ялыг сэргээснээр хүчирхийллийг таслан зогсооно гэж байхгүй. Таслан зогсоодог тийм ид шид байдаг байлаа гэхэд бид цаазын ялаас ухрах ямар ч боломжгүй болсон. Яагаад гэвэл бид Цаазын ялаас татгалзах тухай олон улсын конвенцид олон жилийн өмнө нэгдэж орсон. Түүнийхээ араас Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулж, цаазын ялыг халсан. Одоо үүнээсээ буцна гэвэл конвенцид нэгдсэн 100 гаруй оронтой Монгол Улс нэг бүрчлэн хэлэлцээ хийж байж конвенциос гарах болно. Түүнд хэдэн жилийн хугацаа зарцуулахыг таашгүй. Бас үр дагавар нь юунд хүргэх ч гэсэн тодорхойгүй.

Тиймээс манай Ерөнхийлөгчийн “Цаазын ялыг сэргээнэ” гэсэн нь эхнээсээ хуурмаг, хоосон үг байсан. Асуудлыг шийдвэрлэх биш, зугтах гэсэн арга зам, хоосон популизм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 11 цаг 52 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 12 цаг 2 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 12 цаг 5 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 12 цаг 5 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 12 цаг 6 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 12 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 12 цаг 8 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 12 цаг 9 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 14 цаг 30 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 14 цаг 39 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 14 цаг 40 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 14 цаг 43 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 52 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 14 цаг 57 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 16 цаг 34 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 16 цаг 45 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 16 цаг 46 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 16 цаг 46 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 16 цаг 51 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 16 цаг 55 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top