x

Үлгэр үнэн байх албагүй, сонсоход сайхан байх нь чухал...

Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн төсөөлөл дэх Майдар эко хотдоо Монголын үндэсний кино үйлдвэрийн шавыг бусдын оролцоотойгоор тавьжээ. Шав тавих ёслолд Монголын кино урлагийн нэр хүндтэй эрхмүүдээс гадна Холливудын жүжигчид, найруулагчид ирж оролцсон талаар нэр төртэй хэвлэлийн байгууллагууд сүр дуулиантай мэдээ цацав.

Шав тавих ёслол дээр Ерөнхийлөгч Майдар эко хотын 50 га талбайд есөн кино студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн орчин үеийн техник, технологи бүхий кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна гэсэн байна.  Энэ нь шинэ хотыг дотоод, гадаадын жуулчдын нүдийг хужирласан нүсэр цогцолбор болгох юм гэнэ. Энэ цогцолборт жилийн турш, цаг уураас үл хамааран киноны зураг авалт хийж, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, компьютер график, видео графикчид маань эх орондоо дэлхийн захиалгыг хүлээн авч оюуны том үйлдвэрлэл явуулах гэнэ. Бараг л Америк, Хятадын киночид ажлаа хаяад манай руу гүйхээр юм ярьчихлаа. Үлгэр үнэн байх албагүй, сонсголонтай байх нь чухал гэдэг байх аа.

Дөнгөж саяхан л УИХ дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилжийг хэлэлцэж, Монгол Улсын нийт өр 28 тэрбум ам.долларт хүрчихлээ гэж ярьж байсан. Засгийн газрынх нь өр дангаараа 27 их наяд төгрөг гэв үү? АТГ-ын дарга нь хүртэл сая ажлаа өгөхдөө 33 их наяд төгрөгийг татвараас чөлөөлсөн, үүнээс болж Монгол Улс авлигын индексээр араасаа тэргүүлж яваа гэсэн байна лээ. Энэ бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хамаагүй юу? Ингэхэд Х.Баттулга бид хоёр хоёр өөр тивд амьдраад байна уу?

Хэвлэлийн мэдээнд “Майдар эко хот”-ыг байгуулах шийдвэр анх 2012 онд гарч, шавыг нь тавьсан гэсэн байна лээ. Энэ ч гэсэн бодитой биш. Шинээр хот байгуулах болон татан буулгах, нүүлгэн шилжүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэдэг. Өмнөх парламентын үед лав тийм шийдвэр гараагүй. Одоогийнх бол бүр ч үгүй. Нийслэлийг нүүлгэх ажлыг парламент сүүлийн арав гаруй жил яриад нэгдсэн шийдвэрт хүрч чадалгүй орхисон. Яг ярьсан дээрээ тулбал Хархорумын тухай харин ярьж байсан байх шүү. Эко Майдар хотын тухайд бол энэ Засгийн газрын үед л ярьж эхэлж байна.

Өнгөрөгч 2018 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийн 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байдаг юм. Майдар хотыг бүтээн байгуулахад зориулж. Энэ бараг албан ёсны анхны шийдвэр нь байх. Харин хот байгуулах тухай асуудлыг бол парламент огт хэлэлцээгүй гэдгийг өмнө хэлсэн.

Тэгэхээр улсын Ерөнхийлөгч маань манийгаа дахиад л маллаад эхэллээ. Огт байхгүй хотод бурхан барина, кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна ч гэх шиг. Бүр түүндээ урлаг, соёлынхныг татан оруулж, сэтгэл мэдрэлээр нь наадаж байна л даа. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй улс болохоороо (өөрсдийнх нь тухай ярьж байхад хэн үгүй гэх билээ) манай киноны нэр алдартай эрхмүүд гүйж очоод шав тавих ёслолд нь оролцож. Бас болоогүй Холливудын жижигчин, найруулагчдыг урьчихсан. Ингэхэд манай Ерөнхийлөгчийн луйвар бүр дэлхийн дэвжээнд гарчихлаа шүү. Удахгүй дэлхий тойроод мөнгө гуйгаад явах биз. (Саяхан л Багануур, Налайхыг дагуул хот болгоно гээд Арабуудаас  мөнгө гуйгаад сууж байсан)

Гэвч харамсалтай нь үлгэр хэдий сонсголонтой байлаа ч үнэн болж чаддаггүй. Одоохондоо бид өрөндөө баригдаж, өтөндөө идэгдсэн (авилгыг хэлж байна) Азийн буурай орон хэвээрээ л байна. Оргүй хоосноос оргилд гарна гэж байдаггүй. Монголын киночид дэвлээ дэвлээ гээд Холливудын урд гартлаа өдий. Монгол баяжлаа баяжлаа гээд хот байгуултлаа хол байна. Түүнийхээ оронд Хятадаас гуйж дөрвөн жил барьж байгаа цэвэрлэх байгууламжаа хурдан ашиглалтад оруулж, Туул голынхоо бохирдлыг бага ч гэсэн цэвэрлэж чадвал бид өнөө маргаашдаа амьд явж чадах байх. Баас ханхлуулсан нэг нөхөр л дэлхийгээр нэг тэнээд, ирсэн хойноо дэлхийн хөгжлийг урагшлуулах юм яриад байхаар чинь бид ч гэсэн өмнөөс нь нүүр хийх газаргүй болж байна.    

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • сЭТГҮҮЛЧИД АМЖИЛТ (202.72.245.122)
    загтанасан газар маажна гэж сАЙХАН БИЧИЖ БАЯР ХҮРГЭЕ
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 11 цаг 50 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 12 цаг 0 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 12 цаг 3 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 12 цаг 3 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 12 цаг 4 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 12 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 12 цаг 6 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 12 цаг 7 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 14 цаг 28 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 14 цаг 37 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 14 цаг 38 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 14 цаг 41 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цаг 50 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 14 цаг 55 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 16 цаг 32 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 16 цаг 43 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 16 цаг 44 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 16 цаг 44 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 16 цаг 49 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 16 цаг 53 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top