x

Зорилгодоо биш, зарчимд асуудал байна аа, Монголчууд аа!

ЭТТ компанид эзэмшиж байсан иргэдийн 1072 хувьцааны ноогдол ашгийг (26,800 төгрөг) төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар болжээ. Ноогдол ашгийг нь төр захиран зарцуулдаг бол 1072 хувьцаа иргэдийнх мөн үү? гэж асуусан биш зарим нэг “ухамсар бүхий” нөхөд барьж идэх нь ээ. Эх орны бүтээн байгуулалтын төлөө ашиглахад яадаг юм, турж үхлээ юу л гэж байна. Арай нэг хужаа хувхайдаа тулалгүй зогссон нь яамай.

Хувьцааны ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтанд зарцуулна гэсэн Засгийн газрын шийдвэрийн дараа ЕТГ-ын дарга З.Энхболдын өдрийн сонинд нийтлүүлсэн ярилцлага бүр ч ташуур болов. Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад орсны дараа монголчууд нүүрсний экспортоо гурав дахин нэмэгдүүлэх боломжтой. Үнэ нь гурав дахин нэмэгдэж, 70 доллараар өгч байгаа нүүрсээ 200 доллараар зарна гэсэн байна. Бараг л ес дахин ашиг хийх юм байх аа.

Үнэ болоод нийлүүлэлтийн тухай асуудал эдийн засагчид, мэргэжилтнүүдийн маргах сэдэв биз. Харин түүний яриан дундах “ЭТТ компанийн ашгаар төмөр зам барих шийдвэр гарсан, хэрэгжээд эхэлчихсэн” гэх үг. Өөрөөр хэлбэл, тантай тангүй, надтай надгүй иргэдийн 1072 хувьцааны ноогдол ашиг ч гэсэн төмөр замын төсөл рүү аль хэдийн хийгдсэн байна. Эсвэл төмөр замын төслөөр шалтаглан өөр зүйл рүү оруулсан байхдаа ч магадгүй.

Яагаад гэвэл хувьцааны ноогдол ашиг тараах хугацаа хэтрээд бүтэн хоёр сар хагасын хугацаа өнгөрч байгаа. Эрдэнэс ТТ компани хэрвээ хуулиа мөрддөг бол өнгөрөгч хоёрдугаар сарын 19 гэхэд (санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор) ноогдол ашгаа тараачих байсан. Эсвэл тараахгүй гэдгээ бас хэлж болох байсан. Энэ хоёр сарын хугацаанд юу эс болсныг хэн мэдлээ.

Яг үнэндээ бол иргэдэд очих ёстой байсан ноогдол ашиг тийм ч их мөнгө биш. 26000 төгрөгийг 2,5 сая хувьцаа эзэмшигчдээрээ тооцохоор нийтдээ 65 тэрбум төгрөг. Дээр нь Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа 80 хувийн хувьцааны ашгийг оруулаад компанийн цэвэр ашиг ойролцоогоор 325 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгөөр төмөр зам барина гэдэг боломжгүй. Өмнөх удаа 280 сая доллараар (760 тэрбум төгрөг) манай Ерөнхийлөгч ямархуу бүтээн байгуулалт хийснийг бид мэдэж байгаа.

Гэхдээ үүгээр “хувьцааны ноогдол ашгийг хөрөнгө оруулалтад зарцуулж болохгүй” гэсэн хэрэг биш. Гол нь энэ мөнгө эзэнтэй байх ёстой л гэсэн санаа. Өмнө хэлсэнчлэн 1072 хувьцаа иргэдийнх юм бол иргэд өөрсдөө мэдэж шийдвэрээ гаргах ёстой. Үүний тулд ноогдол ашгаар тусад нь хөрөнгө оруулалтын сан байгуулаад түүнийг ч гэсэн иргэд өөрсдөө эзэмших ёстой. Ямар хөрөнгө оруулалтад яаж зарцуулахаа сангийн удирдлагаар дамжуулан иргэд өөрсдөө шийддэг байх ёстой.

Тэгж чадвал 1072 хувьцаа иргэдийнх мөн юмаа гэж итгэж болно. Хэрвээ тиймгүй, иргэдэд хувьцаа олгосон нэр зүүгээд төр өмнөөс нь захиран зарцуулж байгаа бол энэ хувьцаа иргэдийнх биш гэсэн үг. Ард түмний нэрээр аваад төрийн нэрээр идэж уудаг төрийн өмчит компаниудаас ялгарах юун. Гэтэл ЭТТ бол Хувьцаат компани. Та бид хувьцаа эзэмшигчид нь.

Тэгэхээр асуудлын гол нь төмөр замаа ашиглалтад оруулах гээд байгаа төрийнхний тавьсан зорилгод биш, түүнийгээ хэрэгжүүлж байгаа зарчим, арга барил буруу байна гэсэн үг. ЭТТ компанийн хувьцааг 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа юм байна. Тэд бүгдээрээ Засгийн газрын энэ шийдвэрийг дэмжиж байгаа гэж үү?

Үүнийг шалгахын тулд хувьцааны ноогдол ашгийг тусад нь банкинд байршуулаад авах хүсэлтэй иргэд нь чөлөөтэй очоод авах боломжийг олгох хэрэгтэй л дээ. Яг хүүхдийн мөнгө шиг. Хэрвээ иргэд ноогдол ашиг авахгүй ээ гэвэл тэр мөнгийг түрүүн хэлсэнчлэн сан байгуулаад хөрөнгө оруулалтад зарцуулж болно. Энэ мэтчилэн иргэдээсээ асуудаг, эрхийг нь хүндэтгэдэг соёл л манай төрийнхөнд дутаад байна. Иргэд ч гэсэн өөрсдөө хариуцлагатай байж, эрхээ хамгаалах дадал суухгүй бол үеийн үед засаг барьсан нөхдийн зугаа болсоор л байна.

1072 хувьцаа мэдээллийн төвийн мэдээлснээр энэ оны дөрөвдүгээр сар гэхэд сая иргэн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, дансаа нээлгэжээ. Нийт хувьцаа эзэмшигчдийн талаас илүү нь дансаа нээлгээгүй байна гэсэн үг. ЭТТ компани бол өнөөдрийн нөхцөлд иргэдэд хувьцаагаа тараасан цорын ганц компани. Дансаа нээлгээгүй иргэд дансаа нээлгэж хувьцаагаа эргэлтэнд оруулснаар компани ч гэсэн илүү хяналттай ажиллаж, компанийн засаглал хөгжиж, иргэд ч гэсэн ноогдол ашигтаа санаа тавьдаг болно. Тэр цагт харин мөнгөтэй хүн “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” хамаа алга.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна 6 цаг 39 мин Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 9 цаг 30 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 9 цаг 31 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 9 цаг 33 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 9 цаг 35 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 9 цаг 35 мин Газрын тосны үнэ дахин өслөө 9 цаг 36 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 9 цаг 37 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 11 цаг 27 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 11 цаг 42 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 11 цаг 47 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 11 цаг 48 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 11 цаг 50 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 11 цаг 50 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 14 цаг 17 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 14 цаг 21 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 14 цаг 22 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 14 цаг 23 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 14 цаг 25 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 15 цаг 27 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top