x

Японы шинэ эзэн хаан Нарухитогийн “Рэйва” эриний он тоолол эхэллээ

Өнөөдөр Японы шинэ эзэн хаан Нарухитогийн “Рэйва” эриний он тоолол эхэлж байна.

“Рэйва” гэдэг нь дэг журам, энх тайван гэсэн хоёр үсгийн нийлэл бөгөөд энэ оны тавдугаар сарын 1-н буюу өнөөдрөөс албан ёсоор хаан ширээнд Нарухито сууснаар эхэлж  байна.

Японы өнөөгийн эзэн хаан, 85 настай Акихито дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хаан ширээнээсээ буух ёслол, зан үйл болсон юм.

Хаан Акихито шинто шашны сүмд зочилж, хаан сэнтийгээс буух болсноо бурхдад уламжилж цуврал зан үйлүүдийг хийснээр өчигдөр орон нутгийн цагаар 17:00 цагт эзэн хаан хувиар ард түмэндээ хандаж сүүлчийн удаа үг хэлсэн юм. Акихитогийн хаанчлалын хугацаа шөнө дунд өндөрлөж, өнөөдөр шинэ эзэн хаан, Акихитогийн том хүү, угсаа залгамжилсан хунтайж Нарухито хаан ширээнд суулаа.

Япон соёлд дөрөвдүгээр сар бүх юмны эхлэл байдаг бөгөөд сакура дэлгэрч хичээлийн болон ажлын шинэ жил эхэлдэг гэж үздэг тул энэ сарын 1-нд буюу өнөөдөр ийнхүү шинэ тооллынхоо нэрийг албан ёсоор мөрдөж эхэллээ.

Өнгөрсөн хууль ёсны тооллын нэр нь Хэйсэй буюу энх тайван болох гэсэн утгатай юм. Хэйсэй тоолол нь 1989 онд эхэлж эдүгээ 30 жил үргэлжлээд тавдугаар сарын 1-нд албан ёсоор дуусаж байна. 

Эзэн хаан Акихито нь амьд ахуйдаа хаан ширээгээ залгамжлуулж байгаа анхны тохиолдол болж байгаа аж. Японы тооллын нэрийг япон хэл, түүх, улс төр судлалын эрдэмтэд тогтоодог бөгөөд яагаад Рэйва гэж өгсөн нь тун сонирхол татаж байна. Учир нь, тооллын нэр нь Япон улсын зорилгыг товчоор агуулсан байдаг. Жишээлбэл 1868 оноос өмнө Япон хаалттай улс байсан бөгөөд гадаад далайд иргэдээ гаргадаггүй, гадаад иргэд ч оруулдаггүй байсан үед шинэ тоололд шилжиж хаалттай улс байхаа больж гэрэл гэгээтэй болгож улсаа засъя гэсэн утгаар Мэйжи гэж өгч байсан. Дайны дараагийн тооллоо энх тайван болох буюу одоогийн Хэйсэй гэж өгч байсан байна.

Өнөөдөр зарласан Рэйва тооллын утга нь дэг журмаар энх тайвныг олох гэсэн утгатай байгаа нь Японы цаашдын зорилго нь дэг журамтай байх явдал гэж ойлгож болохоор байна.

Өнөөдөр шинэ хааны сэнтийд залрах ёслолууд болж байна. Ёслолын үеэр Нарухито үеэс үед уламжлагдаж ирсэн эзэн хааны илд, эрдэнэс, тамгыг хүлээн авах юм.

Нарухитогийн хаан сэнтийд залрах томоохон ёслол аравдугаар сарын 22-нд болохоор товлогдсон байгаа ба дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд дэлхийн 195 орны удирдагчид уригдаад байгаа аж.

Японы хаадын үе залгамжлал дэлхийд хамгийн урт үргэлжилсэнд тооцогддог бөгөөд нийтийн тооллын тавдугаар зуунаас эхэлсэн Японы хаант засаглалын түүхэнд 126 дахь эзэн хаан Нарухито болж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав саяхан Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ 10 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна 1 цаг 12 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла 2 цаг 15 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 6 цаг 0 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 22 цаг 15 мин НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 22 цаг 17 мин ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 22 цаг 19 мин Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина 22 цаг 41 мин Ихэнх нутгаар дулаарна 22 цаг 51 мин Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна 23 цаг 57 мин Хэрвээ хуучнаараа байсан бол...? Өчигдөр 12 цаг 11 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ Өчигдөр 11 цаг 53 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ Өчигдөр 11 цаг 47 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна Өчигдөр 11 цаг 43 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Өчигдөр 10 цаг 46 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ Өчигдөр 10 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ Өчигдөр 09 цаг 56 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ Өчигдөр 09 цаг 37 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 09 цаг 17 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top