x

Ноогдол ашгийг нь төр захиран зарцуулдаг бол 1072 хувьцаа иргэдийнх мөн үү?

“Эрдэнэс ТТ” хувьцаат компани иргэдийн 1072 ширхэг хувьцаанд ноогдол ашиг тараахаа больжээ. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл энэ талаарх шийдвэрээ өчигдөр гаргасан бололтой. Ноогдол ашгийг иргэдэд хуваарилахгүйгээр Зүүнбаян чиглэлийн төмөр замын хөрөнгө орулалтад зарцуулахаар болсон тухай өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тлевизийн ярилцлагад оролцох үеэрээ хэлэв.

Ингээд тус компанийн захирал Б.Ганхуяг өнгөрсөн оноос эхлэн “ЭТТ компани ашигтай ажиллаж байгаа. Энэ жил ноогдол ашиг тараана” гэж бүтэн жил ярьсан яриа салхинд хийсчихэв. Салхинд хиисээд зогсохгүй мань хүн өөрөө ч “ТУЗ-ийн шийдвэргүйгээр амлалт өгсөн” хэрэгт ч унаж магадгүй болоод байна. Хэрвээ ноогдол ашгийг нь төр авдаг байх юм бол иргэд ч гэсэн ЭТТ-н хувьцаагаар ямар үлийгээ хийх юм?

Монгол Улсын Засгийн газар 2012 онд шийдвэр гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт (2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн бүх хүнд) хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон. Нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг.

Гэвч Засгийн газрын зүгээс иргэдийн хувьцааг худалдан авах оролдлогыг хоёр, гурван ч удаа хийсэн байдаг. Эхний удаад ахмад настнуудын хувьцааг сая төгрөгөөр үнэлж худалдан авах, оюутнуудын хувьцааг сургалтын төлбөрөөр (нэг удаад 500 мянган төгрөг) солих, дараа нь хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан билээ.

Ингээд хоёр жил дараалан сургалтын төлбөр авсан оюутнууд ЭТТ-н хувьцаагүй үлдэж, 2016 оны сонгуулийн өмнө хувьцааныхаа 30 хувийг худалдсан иргэдээс 300.000 төгрөгөө бүрэн авсан бол 322 ширхэгийг, 200,000 төгрөг авсан бол 215 ширхэгийг, 100,000 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцааг хассан байна. Үлдсэн хувьцаандаа ноогдол ашиг авах эрхтэй гэсэн үг.

Иргэдийн гар дээрх хувьцааг ийм замаар худалдан авсны дараа 1,8 сая орчим иргэд ЭТТ- хувьцаатай үлдээд байсныг өнгөрөгч онд Засгийн газар дахин шийдвэр гаргаж, шинээр төрсөн бүх хүүхдэд ЭТТ-ын хувьцаа олгох болсноор хувьцаа эзэмших эрхтэй иргэдийн тоо 2,5 сая болж өссөн байдаг. Гэтэл иргэдийн нэр дээрх хувьцаанд олгох ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад ашиглах шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар гаргажээ. Хэрэв тийм бол энэ иргэдийн хувьцаа мөн үү?

Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, ноогдол ашиг хураарилах ёстой. Энэ хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 19-нд дууссан юм байна. Энэ өдрөөс хойш дахиад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсний дараа “ЭТТ ноогдол ашиг өгөхгүй” гэдэг шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэр хууль ёсны шийдвэр мөн үү? ЭТТ компанийн ТУЗ, Засгийн газар хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй юу?

Ингэхэд Засгийн газар болон аж ахуйн нэгжүүд ЭТТ-н нийт хувьцааны 80 хувийг эзэмшиж байгаа. Тэд өөрсдөө ноогдол ашиг авахгүй гэдэг шийдвэр гаргаж болох ч иргэдэд хуваарилах ноогдол ашгийг өмнөөс нь захиран зарцуулах эрх Засгийн газарт бий юу? Байгаа бол хэн, ямар хууль, журмаар олгосон байж таарах вэ? Ядахдаа иргэдээсээ нэг удаа асуусан уу?

ЭТТ компанийн захирал Б.Ганхуяг анх ноогдол ашиг тараах тухай зарлахдаа нэг иргэнд 52000 орчим төгрөгийн ноогдол ашиг хуварилна гэж байсан сүүлд гарсан мэдээгээр 26000 орчим төгрөг болж хоёр дахин буурсан юм байна. “Ноогдол ашиг хуваарилна” гэсэн мэдээллийн дараа иргэдийн зүгээс “Ингэж байхаар бүтээн байгуулалтад зарцуулах нь зөв” гэсэн хэсэг байсан боловч тэр нь албан ёсны шийдвэр биш. Ерөнхийдөө бэлнээр тараах нь мөнгө эдийн засгийн хувьд үр ашигтай зүйл биш гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөөд эхэлжээ л гэсэн үг.

Хоёрдугаарт бүтээн байгуулалтад зарцуулдаг байлаа гэхэд зүгээр л тэгж хэлээд болчихдог зүйл биш. Ямар ч тохиолдолд энэ мөнгө иргэдийн өмч байх ёстой. Өөрөөр хэлбэл иргэдийн ноогдол ашгийг тусгай санд төвлөрүүлж, сангийн эзэмшигчид нь иргэд өөрсдөө байж байгаад чухам ямар хөрөнгө оруулалтад зарцуулахаа шийдвэрлэх ёстой. Засгийн хувьцаа бол хамаа байж уу, “лаагаа иднэ үү луувангаа иднэ үү” тэдний асуудал. Эсвэл хувьцааныхаа ноогдол ашгаар хувьцаагаа нэмэгдүүлэх, шинээр хувьцаа худалдаж авах сонирхолтой иргэд ч байж болно шүү дээ. Эсрэгээрээ нөгөө хэсэг нь хувьцаагаа зарахыг ч бас сонирхож болно. Тиймээс “ЭТТ-н иргэдийн нэр дээрх хувьцааг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна” гэдэг Засгийн газрын байр суурь арай л хэтийдсэн зүйл болж байна.

Хоёрдугаарт энэ бүтээн байгуулалтад зарцуулах нь хэр үр ашигтай вэ гэдэг ч бас эргэлзээтэй. Өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ярьсан зүйлээс үзвэл нүүрс 2020 он хүртэл буюу ирэх хоёр жилдээ л үнэ цэнэтэй байх гэнэ. Тэр боломжийг ашиглаад зүүн чиглэлийн төмөр замаа ч, урагшаа төмөр замаа ч хоёуланг нь бариад авах ёстой гэв. Тэгсэн хэрнээ урагшаа төмөр зам дээрээ ямар ч хөрөнгө оруулалт тавих сонирхолгүй л байгаа биз дээ. Нүүрсний үнэ өндөр байгаа завшааныг ашиглаад төмөр замаа бариад авчихлаа гэхэд үнэ унасан хойно тэр төмөр замаар юу тээвэрлэх юм? гэдэг сонирхолтой. Эсвэл зүгээр үнийн өсөлтийг далимдуулаад эндээс олсон багахан ашгаараа хэн нэгний (хэнийх гэдэг нь тодорхой) бизнесийг тэтгээд байгаа юм уу? Хэрэв дэмжих дээрээ хүрвэл хэзээ дуусах нь тодорхойгүй 1000 км замыг биш,  хамгийн ойр байгаа 250 км замаа бариад тээвэрлэлтийнхээ зардлыг буууруулах, байгаль орчноо хамгаалах шаардлага байна шүү дээ.

Ерөнхийдөө манай эрх баригчид, улстөрчдөд ямар ч зүйл дээр иргэдээсээ саналыг асуух наад захын соёл алга. Гаргаж байгаа шийдвэр болгоных нь ард хэн нэгний эрх ашиг, улс төрийн барьцаа, баталгаа л явж байдаг. У.Хүрэлсүх гэдэг хүн Х.Баттулга гэдэг хүнд ямар өртэй болоод, иргэдтэйгээ ямар өш хонзонтой болоод ийм шийдвэр гаргаад байдгийг тааж ядах ч шаардлага алга. Ингэж дур зоргоор нь тавиад байвал нэг л өдөр "Капитал банкны өрийг төлчихлөө" гээд сууж байж мэдэх л гарууд. 

Өчигдөрхөн хотын дарга С.Амарсайханы шийдвэрээр Сүхбаатарын талбайн авто зогсоолын харуулын цэгийг буулгасан байна лээ. Авто зогсоолын оронд усан оргилуур барих юм гэнэ. MCS-тэй барьцаж байгаа ухаантай юм уу, хаашаа. Ингэхэд нийслэлчүүдэд зуны гурван сар ажилладаг усан оргилуураас илүү жилийн дөрвөн улирал ажилладаг авто зогсоол нь хэрэгтэй байна. Буулгаж байгаа шалтгааныг нь сонсохоор “хотод нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байна” гэдэг. “Баяраа өөрөө шинээр дээрээс уначихсан” гэдэг шиг өөрсдөөсөө л болсон юм билээ шүү дээ. Хуульд байхгүй 30 хувийн татвар нэхэхээр чинь хэн юу гэж өгөх вэ дээ. Арван хувийнхаа татварыг аваад, орж байгаа машинуудад нь тоолуур тавьчихсан бол мөнгөө тоолоод сууж байж болох л газар.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Иргэн (103.229.120.169)
    ТӨР ЗАСАГ ДАХИАД Л АРД ТҮМНЭЭ ДЭЭРЭМДЛЭЭ. ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШИГИЙГ БИДЭНД БУЦААЖ ӨГ. ХЭН Ч ХУВЬЦААГАА АВАХГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ БАЙХАД ХЭДЭН ТӨЛБӨРТЭЙ БИЧЭЭЧ НАРТАА ҮГ ЗААЖ ЭЛДВИЙН ЮМ БИЧҮҮЛЭЭД ТҮҮНИЙГЭЭ ОЛОН ТҮМНИЙ САНАЛ БОЛГОЖ АРД ТҮМНЭЭ ЛУЙВАРДЧИХЛАА.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Иргэн (103.229.120.169)
    УЛАЙМ ЦАЙМ ЛУЙВАР ХИЙГЭЭД Л. ТҮҮНИЙГЭЭ ЦЭВЭРХЭН ЯРЬЖ АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААГААД Л....МАН АРД ТҮМНЭЭ ХУУРЧ ХУЛХИДАНА УУ ГЭХЭЭС ХЭЗЭЭ Ч ГАРЫН АЛГА ДЭЭШ НЬ ХАРУУЛЖ ҮЗЭЭГҮЙ. СОНГУУЛИЙН ӨМНӨ Л МӨНГӨ ТАРААНА.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Иргэн (66.181.160.108)
    Хуцваа ногдол ашигаа авмаар байна төрд өгөөд ямар ч ашиггүй бас л нэг хулхи сангаараа дамжуулаад нөгөө луйварчид чинь гударчихна иргэний хувьцаа юм уу төрийнх юм уу төр дээрэмдэх юм бол яах гэж иргэн бүрт данс наэнэ гэж мөнгө шаасан юм аль л болохоор залилан хийж ард түмний карман суйлж байх юм даа энэ төрийг одоо яана аа та минь ээ
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.183.108)
    Setguulch sain bichjee
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Zochin (176.251.249.152)
    Erthen hel.am hiin mongoo olj avahgui bol sanal asuulga yavuulsan gej hudlaa yarij bnlee shuu ard tumen mon
    2019 оны 05 сарын 05 | Хариулах
  • оюун (202.126.89.206)
    хувьцаагаа авна шүү луйварчдаа ханаж цадахгүй идэж ууж ханахгүй
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • monhyy (93.212.143.198)
    Ard hyanaltaa tavih ugui bol TUR ZASAG.NAM EVSEL NEREEER IDEJ UUJ...TANCAGLASAAR L BAIH BOlnOO...tegeed heden tugnii huvicaanii HO HIICHBEE ???!!! Naranbaatar aa....IREH JIL NEHENE SHYy
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.26.33)
    Хувьцааныхаа ноогдол ашгийг авъя. Хэн авахгүй гэсэн юм бэ. Худлаа битгий ярь.
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.26.33)
    Ард түмэн хувьцааныхаа ашгийг авъя. ЭТТ -н ашиг зг болон дарга нарт хангалттай л байгаа шүү дээ
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • ja mendsaikhan (202.126.89.157)
    olon ym hutsalgui buteen baiguulaltaa hii heden tog taraalaa margaash ni buh ymnii une osood daraa ni dollar ni 3000 hurchihne. huukiin zow
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
    • Мэндээ
      Хуцваа идэж ханаж дуусдаггүй хулгайчуудад өгсөнөөс авсан нь дээр
      2019 оны 05 сарын 02
  • Содном (122.201.22.231)
    1-д Төр захиран зарцуулах эрхтэй байсан юм бол АН-ынхан энэ хувьцаа гээчийнхээ учрыг олж өг. 2-т ЗГ хувьцаагаа авч данс нээлгэсэн мөнгийг нь хүмүүст нь буцаан олгуул. 3-т 9 сард биш одоо үнэ ханшыг нь тогтоогоод ЦЭНХЭР, ЯГААН тасалбар шигээ худалдаад ав. ард түмэнд чинь тэр нь илүү хэрэгтэй байна. Төмөр замын хувьд бол яаж ийж байгаад барихгүй байх сонирхолтой бүлэг хүмүүс байна. Тэд бол машинаар нүүрсээ зөөж байгаа юм.
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Жагий (66.181.161.42)
    Хувьцааныхаа ногдол ашгаа авъя. Дангаа нээлгэчээд юу гэсэн үг юм бэ?
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • ГНЭЭЭЭ (202.9.43.58)
    Хувьцаа таарнаа дансаа нээлгэ гэж нээлгэсэн хүн бүрээс 5000 хурааж авч луйвардаад заваан новшнууд
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • уугии (66.181.161.77)
    тийшдээ дуугай бгаад бхаар давраад бна
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.117)
    Иргэдийнхээ хувьцааг дээрэмддэг төрийн хэрэг байна уу. Таван попчин дуугараасай.
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.93)
    Тэгээд яах гэж иргэдээс данс нээлгэж мөнгө татсан юм тэр чинь нэг хүн биш ам бүлээр яригдана ш дээ эсвэл данс нээлгэсэн мөнгөө буцааж өг
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэг 25 шинэ техник авч, цас цэвэрлэгээний ажлыг нэмэгдүүлжээ 5 мин 3933 нэгж талбар чөлөөлснөөр 11,575 айлын орон сууц барих боломж бүрдлээ 7 мин Өнөөдрийн байдлаар шатахууны 370 вагон УБТЗ-д байршиж байна 7 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 9 мин Неймар 3 жил 8 сарын дараа хет-трик хийлээ 11 мин УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй болголоо 12 мин Гурван настай энэтхэг хүү ФИДЕ-гийн чансаанд бичигдлээ 13 мин Азид аадар бороо, үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1400-гаас давжээ 14 мин Х.Ганхуяг: Онцгойгийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад анхаарна 2 цаг 31 мин Дуучин Майли Сайрус сүй тавьснаа зарлалаа 2 цаг 32 мин Домогт хоккейчин У.Гретцки ДАШТ-ий сугалаанд оролцоно 2 цаг 33 мин 200 мянган жилийн турш тусгаарлагдсан эртний хүмүүсийн үлдэгдлийг Өмнөд Африкт илрүүлжээ 2 цаг 35 мин Хүүхдийн мөнгийг 12-р сарын 18-нд, ахмадын насны хишгийг 22-нд олгоно 2 цаг 37 мин Явган хүний гарцан дээр хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ 3 цаг 54 мин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх болон шинэчлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна 4 цаг 1 мин Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг эхлүүллээ 4 цаг 2 мин Нийслэлийн томоохон 16 төслийн явцыг хэлэлцсэн шуурхай хуралдаан боллоо 4 цаг 2 мин “Монгол ур чадвар-2025” уралдааны гагнуурын II шат эхэллээ 4 цаг 3 мин Улаанбурхны шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөл өсөв 4 цаг 4 мин Алмаазны үнэ суларсан хэвээр байна 4 цаг 5 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү? Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ...
Top