x

Танилц: “Цахим татварын систем”-д гарсан өөрчлөлтүүд

“Татварын удирдлагын нэгдсэн систем” нэвтэрсэнтэй холбоотой “Цахим татварын систем”-д гарсан өөрчлөлтүүдийг ТЕГ-аас танилцуулсныг хүргэж байна.

1. Татвар төлөгч та цахим татварын систем дэх “Миний мэдээлэл”-ээ шинэчилж бүртгэлээ баталгаажуулна. Ингэснээр таны имэйл хаяг руу Татвар төлөгчийн гэрчилгээ автоматаар илгээгдэнэ. /Баркод бүхий дахин давтагдашгүй дугаартай, хүчинтэй гэрчилгээ/ Уг гэрчилгээнд Төрийн албаны Хур системээс татагдсан таны мэдээлэл харагдана. Та мэдээллээ татварын албанд хандаж шинэчлэх бүрд таны гэрчилгээ автоматаар шинэчлэгдэж, өмнөх гэрчилгээ хүчингүй болно.

2. Цахим татварын систем дэх “Миний мэдээлэл”-ээс та өөрөө дансны болон хаягийн мэдээллээ нэмж бүртгэх, холбоо барих мэдээллээ /утас, имэйл хаяг/ засварлаж, шинэчлэх, устгах боломжтой болсон. Энэхүү холбоо барих мэдээлэл нь таны мэдээлэл хүлээн авах буюу цахим татварын систем дэх хүсэлт, тайлагнал, төлөлттэй холбоотой бүхий л явцын мэдээллийг танд захидал хэлбэрээр хүргэх болно.

3. Та тайлангаа тушаах буюу илгээх үед цахим татварын системийн “Төлөлт” цэсэнд “Нэхэмжлэх”-үүд үүснэ. Ингэснээр та нэхэмжлэхийн дугаараар нэхэмжлэхийг төлөх болон хэвлэж авах боломжтой. Энэхүү нэхэмжлэхийн дугаараар та аль ч банкны аль ч үйлчилгээгээр /интернэт, мобайл, QP кодоор, теллерээр/ татвараа төлөх боломжтой болно.

4. Та урьдчилан татвараа төлөх үед “Төлөлт” цэсний “Урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх” дэд цэсэнд орж нэхэмжлэх үүсгэн төлөх боломжтой. Мөн “Төлбөрийн даалгавар” дэд цэсэнд суутган төлөгчийн төлбөрүүдийг нэхэмжлэх үүсгэн төлөх боломжтой болсон.

5. Та “Тооцооллын данс” цэсийг ашиглаж татварын албанд төлсөн илүү төлөлтөө болон төлөх өрийн үлдэгдлээ харах, хянах боломжтой.

6. Та “Хүсэлт” цэсийг ашиглаж татварын албанд өөрийн биеэр очихгүйгээр татварын төрлөөр бүртгүүлэх, төрлийн бүртгэлээс хасагдах, тайлан засварлах, тайлан хүлээн авах хугацааг сунгуулах, татварын төрөл хооронд болон татвар төлөгч хооронд суутган тооцоолол хийлгэх, тоон гарын үсэг авах зэрэг хүсэлтүүдийг шийдвэрлүүлж, шийдвэрлэлтээ бүртгэлтэй утас болон имэйл хаягандаа захидлаар хүлээн авах боломжтой болсон.

7. “Баримт бичиг” цэснээс тухайн татвар төлөгчтэй холбоотой татварын албанаас гаргасан бүх баримт бичгүүд хуримтлагдан хадгалагдаж та харах, хянах, татаж авах боломжтой болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 8 цаг 33 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 9 цаг 29 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 12 цаг 21 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 12 цаг 39 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 14 цаг 50 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 15 цаг 2 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 15 цаг 11 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 15 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 15 цаг 30 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 15 цаг 49 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 16 цаг 8 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top