x

Б.Булганыг шинэ нотлох баримтаар яллагдагчаар татжээ

С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг эцэслэгдээгүй байсаар 20 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хэрэг Монголын улс төрийн түүхэн дэх хамгийн хэрцгий аллага болж, ардчилсан нийгэмд хөл тавьснаас хойш монголчуудыг айдас түгшүүрт автуулсан билээ.

Өнгөрсөн хугацаанд янз бүрийн нөхцөл байдалд хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч гээд олон ч хүнийг үүнд хамаатуулж, заримыг нь хэлмэгдүүлж, хилсдүүлсэн. Аллагын тухай таамаг ч хэмжээ хязгаараас давж, улс төрийн, ахуйн, шуналын гээд шалтгаан нөхцөлийг ч хэд хэдээр нь гаргаж тавьсан юм.

Ингэсээр эцэстээ аллагыг үйлдсэн гэх хэргээр гурван хүнийг ялласнаар С.Зоригийн гэх хэргийн шийдэл нэг шатаар ахисан гэж болно. Гэвч энд асуудал бий...

Юу гэвээс, хуулийн байгууллагаас С.Зоригийг хөнөөх болсон шалтгаан нь цаанаа эзэнтэй, захиалагчтай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

Харин алуурчдыг илрүүлсэн хэмээгээд шүүн тасалсан ч нөгөөх аллага захиалагчийг зарласангүй.

Уг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг гаргасан. Энэ талаар салбарын сайд Ц.Нямдорж тухайн үед нь “Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хэргийн статусыг өөрчилж УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлнэ. Энэ хоёр байгууллагын алинд шилжүүлэхээ дахин судалж байж эцсийн шийдвэрийг гаргана. Харин гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материалыг нууцын зэрэглэлтэй үлдээж байна. Захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж үргэлжлүүлэн шалгахаар болсон. Энэ хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах болон өмгөөлөгч нар нь үйл ажиллагаагаа явуулах хүрээ илүү нээлттэй болно” гэж байсан.

Гэсэн хэдий ч өнөөг хүртэл уг хэргийн тухай бодит мэдээлэл олон нийтэд хүрсэнгүй. Нөгөөтээгүүр нийгэм даяар С.Зоригийг хөнөөсөн гэгдээд байгаа Т.Чимгээ, О.Содномдаржаа нарыг хилс хэрэг хүлээж, ял авсан гэж үзэх хандлагатай байгаа. Хэдийгээр шүүхээс тэднийг буруутай гэж үзсэн ч ийн хардах эрх ард түмэнд бий. Бүр С.Зоригийн ар гэрийнхэн ч уг шүүх хурлыг хуудуутай гэж үзэж буйгаа илэрхийлж, хурлыг хаяж явсан.

Тэгэхээр алуурчдыг яг таг илчилсэн гэхэд хэцүүхэн. Хамгийн ноцтой нь, шүүх бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, нийт шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал болчихжээ.

Г.Бясман: Б.Булганыг шинэ нотлох баримтаар яллагдагчаар татсан 

Тэгвэл энэ сарын 17 буюу өнгөрсөн лхагва гарагийн орой Б.Булганыг ТЕГ-аас дуудаж, нууцын зэрэглэлтэй материалд гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл тархсан. Энэ мэдээллийг түүний өмгөөлөгч баталгаажуулсан. Ингээд энэ мэдээ бүх нийтэд хүрч, олны анхаарлыг татаж байтал өчигдөрхөн Нийслэлийн Прокурорын газраас нэгэн ноцтой мэдэгдлийг хийв.

Тус газрын Хяналтын прокурор Г.Бясман энэ талаар “Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албатай хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон, эрүүгийн дугаартай хэргийг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар түүний хамтран амьдрагч байсан Б.Булганд дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, прокуророос яллагдагчаар татсан. Улмаар яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, байцаалт авсан.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Монгол Улсын төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцын баталгааг бол нэг л удаа авдаг. Өмнө нь шалгагдсан хэрэгт Б.Булганаас нууцын баталгааг авсан байсан. Тийм учраас лхагва гарагт түүнээс нууцын баталгаа дахин авах шаардлагагүй. Яллагдагч нарын ам зургийг 1998 онд зураач Байды Б.Булганы дүрсэлснээр зурсан” гэж мэдэгдсэн.

Тэгэхээр Б.Булган болон түүний өмгөөлөгч олон нийтэд худал мэдээлэл тараасан байх нь. Бүр нүүрний ганц ч хувиралгүйгээр худал хэлжээ.

Гэтэл Б.Булган одоо гэрч байхаа болиод яллагдагч болчихжээ. Уг нь тэрбээр энэ хэргийг нүдээр харсан цорын ганц гэрч. Төдийгөөс өдийг хүртэл түүний өгсөн мэдүүлэг энэ хэргийг илрүүлж, яваандаа алуурчин гэгдээд байгаа хүмүүсийг яллах гол  баримт болсон юм.

Ялангуяа Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг Б.Булганы дүрслэлээр ам зурагт буулган илрүүлсэн гэдэг. Бүр сүүлд дээрх гурван иргэнийг яллах үед ч мөнөөх зургуудыг олон нийтэд нээлттэй харуулж, цорын ганц гэрчийн мэдүүлэг гэж байсан.

Харин өнөөдөр Б.Булган яллагдагч боллоо. Энэ нь тэрбээр уг хэргийг гүйцэтгэхэд ямар нэгэн байдлаар оролцсон, буруутай байх өндөр магадлалтай гэсэн үг юм. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлээд байгаа олон мянган хуудастай хавтаст хэрэгт ч өөрчлөлт орох нь ээ.

Нөгөө талаар, өнгөрсөн 20 жилийн турш Б.Булган Монголын ард түмнийг хуурч байв уу гэдэг асуулт гарч ирнэ. Учир нь прокуророос Б.Булганыг яллагдагчаар татсан нь' хэргийг шалгах үед шинээр цугларсан баримтуудтай холбоотой гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөхөд ямар нэгэн байдлаар оролцсон хэмээн буруутгах сэжүүр гарсан гэсэн үг.

Хамгийн гол нь, Б.Булган яллагдагч болсон юм бол анх энэ хэрэгт сэжиглэгдэж байсан Э.Бат-Үүл болон бусад хүмүүсийг яах бол. Цаг хугацаа, хуулийн байгууллагынхны нөр их ажлын үр дүн одоо л илэрч байна уу. Ер нь Б.Булган яллагдагчаар татагдсан юм бол удахгүй энэ хэргийн захиалагчийг нийтэд зарлаж тун магадгүй нь ээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Баагий (66.181.191.136)
    Яаж ч бодсон Булган энэ хэргийн сэжүүрийг атгаж байгаа нь 100% үнэн.Сайн шалгавал их юм хөврөнө дөө...
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • иргэн (43.242.242.59)
    Булганыг заавал шалгах л ёстой зүйл. Тийм том хэрэг үйлдчихээд амьд гэрч үлдээнэ гэдэг нь яаж ч бодсон но-той.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 47 мин 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан гэжээ 2 цаг 26 мин “Бэлтэс Мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал энэ сарын 18-нд болно 2 цаг 58 мин Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээж нь гомдол гаргасан 6 цаг 2 мин 12 настай охиныг хүчиндэж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял өглөө 6 цаг 10 мин Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д хүргэжээ 6 цаг 15 мин Улсын хэмжээнд нэг сая гаруй мал, амьтны сэг зэмийг устгажээ 6 цаг 21 мин Эдийн засгийн энгийнээр 6 цаг 58 мин Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон, мөнгө угаасан хэрэгт дөрвөн хүнийг баривчилсан 7 цаг 30 мин Ц.Шинэбаяр: Эм зүйн салбар дахь "хортой ургамал"-ыг тасалсан ч дахиад гараад ирдэг 7 цаг 39 мин Эмийн сангийн тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-ийн 365 нь албан тушаалтны хамаарал бүхий 9 цаг 15 мин "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН даргын "өмдийг тайлав" 9 цаг 47 мин О.Тэнүүн: Монголын сор болсон боловсролтой залуус эх орноосоо дүрвэж байна 11 цаг 44 мин Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна 12 цаг 3 мин Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учирсныг тогтоожээ 12 цаг 7 мин БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 12 цаг 12 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 12 цаг 15 мин Д.Дэмбэрэл: ЭМДҮЗ-ийн гишүүн сард ₮100,000 авч байсан. УИХ урамшууллыг эргэж харах нь зүйтэй Өчигдөр 19 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан Өчигдөр 19 цаг 36 мин Г.Адилбиш: Тамсагийн талд хугацаагүй жагсаал, цуглаан зохион байгуулна Өчигдөр 17 цаг 59 мин
iИх уншсан
"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дар... “Сүнстэй байшин”-гийн хэрэг-1 Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жа... Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... С.Наранцогт: Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар с... Төсөв дээр гар татсаны хариу гал сөнөөгчдийн алтан амиар төл... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Өсвөр насны охид бүлэглэн нэгийгээ зоджээ Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсчээ Дэлхийн хамгийн өндөр настай иргэн өөд болжээ Д.Ганбат: Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан Г.Батхүү... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Б.Баттүшиг: Шүүмжлэлд өртсөн хувцасны ивээн тэтгэгч "Парис 2... Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга шуурч, байгалийн... ЦЕГ: 8-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй болсон 13 н... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан иргэнийг саату...
Top