x

Бид гал, усан дунд амьдарч байна

Бид жинхэнээсээ гал, усны аюул дунд амьдарч байна...

Хотын дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбайд 2,5 га газар эзэмшиж байсан UB constraction компанийн газар эзэмших эрхийг өчигдөр цуцалжээ. Уг шийдвэрээ “газар дээрээс” нь мэдээлж, бас нэг хэвлэлийн баатар төрөв.

Гэхдээ цуцлах болсон шалтгаанаа их л сонин байдлаар тайлбарласан байдаг юм. Автомашины зогсоол байгуулж, орлогынхоо 30 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр 2016 онд гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, нийтийн бие засах газар байгуулах гэхээр талбай  гаргаж өгөхгүй байна... гэв үү, яав. Инээх багадаж, уйлах ихдэх гээч нь.

Уг нь энэ талбайг анх 2006 онд усан оргилуур бүхий газар доогуурх байгууламж барихаар төсөл сонгон шалгаруулалтаар тус компани газар эзэмших зөвшөөрөл авсан юм байна. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаа өнгөрөхөд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүйгээр барахгүй сонгон шалгаруулалтынх нь материал хүртэл алга болсон гэв. Тэр ч байтугай 2017 онд энэ 2.5 га талбайг 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан байсан гэнэ. Тэр ч бас л хэрээс хэтэрсэн хэрэг л дээ.

Гэхдээ хотын төв талбайгаа нийтийн бие засах газар болгохын тулд хувийн компаниас хураасан гэдэг арай л дэгс. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа талбайн урд талын цэцэрлэг дотор хоёр ч “00” барьсан санагдана. Эзэнтэй, эзэнгүй ч тэр нь байж л байгаа. Дээр нь “зүгээр байхаар зүүнд хатгуул” гэдэг шиг хүн ашигладаггүй энэ талбайг нь нийтийн зогсоол болгох шийдвэр гаргаад олон ч хүний магнайг тэнийлгэсэн. Харин үүгээр “мөнгө олж болно” гэж санасан нь МАН-ын зүүд юм байна. Түүндээ тулбал “газар доогуур гурван давхар зогсоол барина” гэж ярих хэрэгтэй л дээ, ядаж. Энэ чинь л нийслэлийнхний хэрэгцээ. Дээр нь барих усан оргилуур энэ тэр бол хоёрдугаар зэргийн асуудал болчихож байгаа юм.

Атал манай хотын дарга өчигдөр өглөө бас нэг том ажил хэрэгч шийдвэр гаргасан нь хотын захиргааны өмнөх явган хүний замыг төмөр хашаагаар хаасан байна. Бодвол Су-гийн үед өндөг энэ тэр шидсэнээс болсон болов уу. Дөнгөж өмнөх өдөр нь “явган хүний зам чөлөөлж байна” гэсэн гоё “пиар” яваад байсан нь хоногтоо хоосон үг болов. Нэгийг нь чөлөөлөөд нөгөөг нь хаана. Хэлсэн үг болгон нь өдөр ирэх тусам үнэ цэнээ алдаж байна даа.

Өчигдөр хотын дарга бас нэг шийдвэр гаргасан нь дугуйн зам гэмтээсэн барилгын компанийн үйл ажиллагааг зогсооно гэв. Компанийн үйл ажиллагааг зогсоох гэж байгаа юм уу, барилгын ажлыг зогсоох юм уу, бүү мэд. Ямар ч байсан л “зогсооно, цуцална, хураана” гэх үг манай даргын амны уншлага болов. Нэг өдөр эрх аваад нөгөө өдөр нь хураалгадаг ийм л систем болж байна. Тэр болтол харьяа газрууд (мэргэжлийн хяналт гэх мэт) нь юу хийж байсныг бүү мэд.

Саяхан Баянгол дүүрэгт ганц байсан (лавтай 10 жилийн өмнө тийм байсан, үүнээс хойш барилаа энэ тэр гэж сонсоогүй) хөлбөмбөгийн талбайг ухаж байгаа зураг интернэтэд тавигдаж. “Үгүй яаж болдог юм бэ” гэсэн чинь “сургуулиа өргөтгөж байна аа, битгий хуц” гэнэ. Сургуулийн барилгыг өргөтгөхийн тулд спортын талбайг устгах ёстой гэж хэн хэлсэн юм. Цагтаа бас л овоо мөнгө зарж (Баянголоос сонгогдсон гурван гишүүн тойргийнхоо мөнгөөр хийж байсан санагдана) хийсэн ажил. Одоо ингээд “дашийн шоог” гэдэг нь болж байх шив.

Ингэхэд бид үнэндээ гал, усан дунд л амьдарч байна. Гал, мөс гэх нь ч оновчтой байж мэднэ. (ядаж л галд автсан хүн ус барааддаг биз дээ) Нэг нь нэг ажил хийхээр нөгөөх нь заавал нураана, буулгана. Энэ олон дарга нарын учраа мэдэхгүй олон тушаал, шийдвэр дунд юу ч хийх гээд хийсний хэрэг алга болж байна.

Э.Бат-Үүл байхдаа хотын захиргааг Сонгинохайрхан луу, Баянхошуунд нүүлгэнэ гэсэн. Су.Батболд гараад Яармаг руу нүүлгэхээр болсон. Бүр хотын захиргааны барилгыг хүртэл бариулаад эхлүүлчихсэн. Атал саяхнаас Яармаг руу нүүхээ ч больсон сураг дуулдаад эхэллээ. Нам нь намтайгаа зөрдөг байснаа болиод одоо бүр нам дотроо зөрдөг болсон. Бид жинхэнээсээ "гал, усны" аюул дунд амьдарч байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • oyun (202.126.89.16)
    za demii dongosch bhaa naad hun dee tusal haana bolohgui zorchiltei yum bna ochij sain heleed bai naadah chin yaj ter bolgoniig medeh yum manai darga nar yamar zalgamj halaa bh bish yumaa buruu zubch bsan hiilge
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (64.119.16.55)
    meregjiliin suugch nar naan chin suult xiigeed baixleer chin xashsan biz dee... shurjignexee baichix yamar betondood tomor xashaa suulgtsan bish.. xuniig zugeer ajiliin xiilge muusain ajilaa aldtsan yumnuud xun xolslood iimerxuu bichuulj bgaa todorxoi ... xund ajiliin ogson ajiliin exleed xiilgeed dugneed surchix .. xognii uut xiideg xunees lav deer
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 13 цаг 28 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 13 цаг 38 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 13 цаг 41 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 13 цаг 41 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 13 цаг 42 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 13 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 13 цаг 44 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 13 цаг 45 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 16 цаг 6 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 16 цаг 15 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 16 цаг 16 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 16 цаг 19 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 28 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 16 цаг 33 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 18 цаг 10 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 18 цаг 21 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 18 цаг 22 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 18 цаг 22 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 18 цаг 27 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 18 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top