x

Үндэсний хуримтлалыг Монгол брэнд удирдана

Уул уурхайн салбар технологийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа дэлхийн стандарт, дээд жишгийг шаардаж энэ хэрээр Монголын төр энэ салбарт шинэ арга барилаар ажиллах  ёстой болж байна.  

10 гаруй жилийн өмнө уул уурхай өндөр хөгжсөн орнуудын жишгээр алсыг харж хэтийг төлөвлөн “Эрдэнэс монгол” компанийг байгуулсан нь өдгөө стратегийн 17 ордыг нэгтгэсэн Монголын хамгийн том компаниудын нэгдэл болоод байна. Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах, хөрөнгө оруулалт санхүүжилт хийх, мега төслүүд болон шинэ технологи нэвтрүүлэх гэсэн 4  том бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компани өнөөдөр  Монгол брэнд болж чаджээ.  

Тус нэгдлийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тоон үзүүлэлтүүдийг үзвэл,  2016 онд 682.7 тэрбум, 2017 онд 1.4 их наяд, 2018 онд 75 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт  2016 онд 104.7 тэрбум,  2017 онд 286 тэрбум, харин 2018 онд  13 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлжээ.  Дээрх ашгийн дүнгээс энэ компани ойрын жилүүдэд 20-30 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах  нь гэж эдийн засагчид багцаалан тооцоолдог бол харин тус компани 2024 оноос 14 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр  төлөвлөсөн аж. Тус компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд Монголын иргэн бүрт энэ тоо хамаатай. Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн хувьцааг иргэн бүр эзэмших бөгөөд тэр утгаараа Эрдэнэс Монгол компанийг  “3 сая иргэний компани” хэмээн тодорхойлдог. Харин тус компанийнхан хүн амын өсөлттэй уялдуулан давуу эрхийн 3 сая хувьцааг  5  сая болгон нэмэгдүүлэхээр  ханцуй шамлаад буй.

Эрдэнэс  Монгол компани ойрын ирээдүйд үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж,  нүүрс зэс алт мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт бизнесээ өргөжүүлэхээр зорьж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн улсын эдийн засагт үзүүлсэн хувь нэмэр ийнхүү тасралтгүй тэлэхийн зэрэгцээ компанийнхаа зэрэглэлийг ахиулж, сүүлийн жилүүдэд үйл ажиллагаандаа олон улсын стандарт, туршлагад тулгуурласан бизнесийн ёс зүй, компанийн засаглалын ил тод зарчмыг баримталж ажиллаж байгааг  онцлох хэрэгтэй. 

Аливаа байгууллагын үйл ажиллагаа хамт олны мөн чанарыг  байгууллагын алсын хараа, ажлын зарчмаас таньж болдог гэдэг. Саяхан тус компани  ажлын зарчмаа тодотгон тодорхойлж, зарчмын дагуу өндөр бүтээмжтэй ажиллах, аливаа эрсдэлээс сэргийлэх чадвартай байх зорилгыг тавьж, зөв оновчтой менежментээр ил тод нээлттэй ажиллах бодлогыг дээд зэргээр чиглүүлэн ажиллах болсон. Тус компанид 2-4 мэргэжил давхар эзэмшсэн, 2-оос дээш хэлтэй өндөр боловсролтой залуус ажилладаг бөгөөд 30 гаруйхан настай доктор ч тэдний дотор бий. Харин эдгээр ажилтнуудынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах  нөхцөлийг хангах нь Эрдэнэс Монголын тогтвортой үйл ажиллагааг урт хугацаанд  улам баталгаажуулах учиртай юм.

“Эрдэнэс Монгол ХХК хувьцаагаа хөрөнгийн биржээр арилжаалдаг, хөрөнгө босгодог, ард түмэнд ногдол ашиг өгдөг, иргэдэд үйлчилдэг компани байх ёстой” гэдгийг бодлого тодорхойлогчид хэлж байгаа. Стратегийн чухал ордууд, тэдгээрийг түшиглэн хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж, судалгаа тооцоо гарган орд тус бүрийн үнэлэх ажлыг гүйцэтгэх,  иргэд төрийн мэдлийн бүх ордынхоо үр шимийг зэрэг хүртээд явах нөхцөлийг бий болгох гээд тус компанийн үүрэг хариуцлага улам бүр тэлж байна. Цаашдаа стратегийн 39 орд энэ компанийн мэдэлд очих бөгөөд Баялгийн сан”-гийн ажил Эрдэнэс Монгол” дээр суурилна. 

Эрдэс баялгийн орлогоо зохистой удирдаж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх бодлого тогтолцоог хэрэгжүүлэх гэж байгаа энэ чухал цагт  үр хүүхдүүдийн минь баялгийн сан, монголчуудын үндэсний хуримтлалыг удирдах асар их үүрэг, хариуцлага Эрдэнэс Монголчуудыг хүлээж байгаа.  Энэ хэрээр  тус компанийн үйл ажиллагаа, алсын харааг иргэд олон нийт төдийгүй гадны хөрөнгө оруулагчид ч анхааралтай ажиглаж байна.

“Эрдэнэс Монгол”-ын алсын хараа чиглэж буй үр ашигтай, бодитой боломжтой эдгээр ажлууд ойрын ирээдүйд үр дүнгээ өгөхийн цагт тус компанид хандах иргэдийн итгэл хандлага сайжирч, олон улсад энэ нэрээр бахархах болох нь гарцаагүй юм.

Х.Сүлд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top