x

Ц.Нямдорж, Г.Эрдэнэбат нарын хэн нь “хэрэг зохиосон” бэ?

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнгөрөгч баасан гаригт Төв ангийн хорих ангид цагдан хоригдож байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт “эрүүдэн шүүсэн” бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлснийхээ дараа Төрийн ордны А танхимд мэдээлэл хийж, “Зохиомол хэрэгт хилсээр шийтгэгдсэн гурван хүний ар гэрээс Хууль зүйн сайдын хувиар уучлал гуйж байна” гээд “Үүнийг зохион байгуулсан хүн нь уг хэрэгт хяналт тавьж байсан УЕП-ын орлогч асан (урьд орой нь түүнийг албан тушаалааас нь чөлөөлсөн) Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар” хэмээн нэрлэсэн билээ.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хувьд С.Зориг агсны аллагын хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ял сонсоод байгаа юм. Уг хэрэгт хяналт тавьсан прокурор Г.Эрдэнэбат “С.Зориг агсны хэрэг илэрсэн, энд ямар нэг зохиомол зүйл байхгүй. Харин эрүүдэн шүүсэн асуудалд гэм буруутай гэж тогтоовол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэв.

Тэгэхээр нэг бол Г.Эрдэнэбат гэдэг хүн хэрэг зохиосон, үгүй бол Ц.Нямдорж сайд худлаа ярьсан (хэрэг зохиосон) болж таарах нь. Чухам хэн нь вэ? гэдгийг хуулийн дагуу шалгаж тогтоох биз.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өчигдөр Ц.Нямдоржийн гэгдэх 2002 оны Эрүүгийн хууль, сүүлд өөрийнх нь өргөн барьж УИХ-аар батлуулсан шинэ Эрүүгийн хууль хоёрыг харьцуулан олон нийтийн сүлжээнд тавьсан байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 251-р зүйлд “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг тодорхойолохдоо “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхийг заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж, мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12-р зүйлд “Төрийн албан хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Энэ хуулийг баталж байх үед "Хуулийн байгууллагын хэрэг илрүүлдэг гар хөлийг мухарлалаа" хэмээн дайрч давшилж байсан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр "Эрүүдэн шүүлт гэдэг чинь ийм бузар булай юм байна" хэмээн шоудаж, тэрийг нь нийгмээрээ дагаж хуйлрах нь хувь заяаны "шоглоом" юм даа.

УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн эрүүдэн шүүсэн бичлэгт тухайлбал, хорих ангид ял эдэлж байсан хүн амины хэрэгтэй хоёр ялтан Б.Содномдаржааг хэргээ хүлээхийг шаардаж, шахаж дарамталж, зодож байгаа нь бичигдсэн байдаг. Мөн ШШГ байгууллагын нэг ахлагч тэнд хоригдож байгаа хүний дүрээр орж хэргийг холбогдогчийг хэргээ хүлээхийг ятгаж, дарамталдаг.

Энэ тохиолдолд жишээ нь 2002 оны Эрүүгийн хуулиар бол эрүү шүүлт явуулсныхаа төлөө хариуцлага хүлээх этгээд байхгүй болж байна. Яагаад гэвэл хуульд “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж...” гэж заасан учраас эрүү шүүлт явуулж байгаа нөхдийн хувьд хуулийн хариуцлага хүлээх боломжгүй юм. Хуульд заасан гэмт хэргийн субьект биш гэж үзнэ. Өмнө нь тийм жишээ олон байсан. Эрүүгийн төлөөлөгч гэж хүн хэргийн холбогдогчийг зодож байгаад хэргийг нь хүлээлгэчихээд мөрдөн байцаагч дээр аваачаад өгдөг, нөгөө хүн нь хэргээ ярьдаг. Шүүх хурал болохоор “Би гэмт хэрэг хийгээгүй, надад хүчээр хэрэг хүлээлгэсэн, зодсон, эрүүдсэн” гэхээр мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч хоёр “би зодоогүй шүү дээ” гээд мултарчихдаг. Үүнийг Ц.Нямдорж сайд мэдэхийн дээдээр мэднэ. Хууль сахиулах их сургуулийн багш нар бол зүгээр л өнгөтөөр нь ярина.

Харин 2015 оны хуулиар “төрийн албан хаагч хэн боловч өөрөө болон бусад этгээдийг хатгаж, эсвэл бусад байдлаар уг үйлдлийг хүлээн зөвшөөрч эрүүдэн шүүлгэсэн бол” гэж байгаа нь хариуцлагаас мултрах боломжгүй болж байгаа юм. Гүйцэтгэх ажилллагаа явуулсан (одоо хоригдчихоод байгаа) тагнуулын хоёр ажилтан, Б.Содномдаржаагийн өрөөнд гэмт хэрэгтний дүрээр орж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа ШШГ байгууллагын ажилтан ч аль аль нь ялтай.

Гэвч энэ хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. (2015 оны арванхоёрдугаар сард баталж, 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр заасан байсныг сонгуулийн дараа шинэ УИХ татаж аваад 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр баталсан) Харин С.Зориг агсны хэрэг 2016 оны арванхоёрдугаар сард шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Тэгэхээр эрүүдэн шүүсэн хэргийг “шинээр илэрсэн нөхцөл байдал” гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж болох ч (одоо ч шалгаад явж байгаа) шүүх дээр очоод “Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхгүй” гээд хэрэгсэхгүй болох магадлалтай. Өмнө нь энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Д.Энхбат, түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн нарыг эрүүдэн шүүсэн хэрэг ч мөн ийм шалтгаанаар хэрэгсэхгүй болж байж. Тэгэхээр Ц.Нямдорж сайдын амласан “шударга ёсыг тогтоох” асуудал бас л эргэлзээтэй болж байна.

Хоёрдугаарт, прокурор 2018 оны арванхоёрдугаар сард Б.Содномдаржаа нарын гомдлоор энэ хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар өгсөн байдаг. Тухайн үед Тагнуулаас эрүүдэн шүүсэн бичлэгийг гаргаж өгөхийг хүсэхэд “Гүйцэтгэх ажлын нууц материал учраас устгасан” гэдэг мэдээллийг өгсөн байдаг. Прокурорын шаардлагаар дахин сэргээж нууцаас гаргасан зургаан өдрийн бичлэг ингэж хэрэгт авагдсан юм байна. Ингээд гүйцэтгэх ажил явуулсан тагнуулын хоёр ажилтанг гуравдугаар сарын 15-нд барьж хорьсон. Үүний дараа л Ц.Нямдорж сайд дуугарч эхэлсэн байдаг юм.

Өөрөөр хэлбэл энэ бичлэгийн талаар бичлэгийг сэргээсэн тагнуул, хэргийг шалгаж байсан АТГ хоёр л мэдэж байсан гэсэн үг. Харин уг бичлэг Ц.Нямдорж сайдын гарт хэрхэн ямар замаар орсон хийгээд, яагаад ингэж Аюулгүйн зөвлөлийг хөдөлгөх, Үндсэн хуулийн үзэл санаанаас давсан хууль батлуулах хүртэл улс төржүүлэх болсон шалтгааныг таах аргагүй.

Гэвч нэгэнт “галт тэрэг хөдөлчихсөн” учраас Ц.Нямдорж сайд нэгдүгээрт “Эрүү шүүлт хэрэглэсэн” төрийн албан хаагчдыг амласнаараа шүүхээр оруулах хэрэгтэй болж байна. Ял хүлээдэг, хүлээдэггүй нь хамаагүй. Хоёрдугаарт Б.Соднамдаржаа, Т.Чимгээ нарыг үнэхээр ямар ч нотлох баримтгүйгээр, мэдүүлэг зохиогоод, түүнийгээ хүчээр хэлүүлээд, зохиомол хэрэг тулгачихсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.

Уг нь бол Т.Чимгээ гэдэг хүн мөрдөн байцаалтын явцад нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй, Б.Содномдаржаа ч хэргээ хүлээгээгүй юм билээ. Өөрөөр хэлбэл тэдний үйлдсэн хэргийг өөрсдийнх нь мэдүүлгээр биш, хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг, хавтасч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоож, шүүх ял оноосон байдаг юм. Тийм байхад Хууль зүйн сайд нь ганцаараа “Зохиомол хэрэг шүү” гэж хашгираад байхаар жинхэнээсээ өөрөө хэрэг "зохиож" байгаа л болж харагдана.    

Сүүлд сонсох нээ, мань хүн өнгөрсөн оноос эхлээд С.Зориг агсны хэргийн захиалагчийг илрүүлэхээр ажиллаж байсан Тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийг ээлж дараагаар тарааж эхэлсэн юм байна. Сайдын тушаал, шийдвэр гараагүй боловч агентлагийн дарга нар нь өөрсдөө тушаал гаргаад ажлын хэсэгт ажиллаж байсан нөхдийг ажлаас нь чөлөөлчихсөн. Тэгэхээр албан ёсоор ажлын хэсэг байхгүй болсон гэсэн үг.

Үргэлжлэл бий...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zochin (202.179.24.185)
    Nymdorjoo buu ongir ,ooriigoo chudlaa buu deverge,chi bolon chinii oir tanil chin zachialagchin, naad chumuus odor chonogui ajillaj barag ilruulcheed bna, chutguur chi uter turgen chold.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • byambaa (64.119.22.109)
    Ene avgai Nogoo Shodrogo Hondiin setguulchentseruu
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • mn (37.194.12.189)
    ene turiin hutguur menget mongoliig mon ch olon jil samarlaadaa. ene heregiin zahialagch ilereh tun dohson ued ingej uhehdee uher buugaa tavij niigmiig turhirch bn zahialagch niimkaa sh.o 2-luu l dohood bgaa shuu ene 3 bol aluurchid gedeg ni hodloshgui barimtaar notlogdson yamar uchraas iim buzar aluurchidiig omgoolood bdag yum niimka guai olon jil eruugiin huuliar toglson odoo buur undsen huuliar togloj bn udahgui mongoliin ard tumen chinii unen moniig medej ur huuhdiig chini uzen yadah bolno doo muu dorvodiin sheesee
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (216.162.47.70)
    Хуулийн мэргэжил эзэмшсэн, хууль тогтоогч Нямка Зандан 2 хуулийг хувийн үзэмжээр тайлбарлаж, хувьсгалийн үед хэрэггүй гээд байхаар бусад нь аргагүй биздээ.
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.121.79)
    1-т, хууль буцааж хэрэглэж болдог юм. 2-т, яг ямар зорилготой бичсэн нийтлэл вэ??? Утга агуулга дотроо зөрчилдсөн гачин уншихын аргагүй юм бичиж суухаа болиоч.
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Михаэль Шумахер хэвтрээс бослоо 45 мин Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжинэ 46 мин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар томилогдлоо 48 мин "Амар байна уу 2026" үзэсгэлэн худалдаа үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж байна 50 мин Ерөнхий сайд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалав 51 мин Шатахууны нөөцийн талаар мэдээллээ 52 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 1 цаг 43 мин НИТХ-ын Зөвлөл 103 төвийн үйл ажиллагааг шүүмжиллээ 1 цаг 45 мин Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 1 цаг 46 мин Иргэд торгуулиа E-Mongolia-гаар төлөх боломжтой боллоо 3 цаг 34 мин Эмнэлгийн орчинд улаанбурхны халдвар тархахаас сэргийлж, хяналт хийж байна 3 цаг 36 мин Хүүхдийн тусламжийн 108 төвд долоо хоногт 1080 дуудлага иржээ 3 цаг 37 мин Вашингтон ДиСи-д их цас орж, замын хөдөлгөөнд хүндрэл үүсжээ 3 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусь Улсын Элчин сайдыг "Найрамдал" медалиар шагналаа 3 цаг 39 мин Монгол банхар Азийн аварга боллоо 5 цаг 19 мин Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна 5 цаг 20 мин Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад авирчээ 5 цаг 22 мин "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ тодрууллаа 5 цаг 23 мин Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан тушаалтнууд шалгагдаж байна 5 цаг 24 мин Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров 5 цаг 26 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Урианхай тувачуудын урвалт АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгай... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... 16 настай охины амийг хөнөөсөн Ц.Д-д бүх насаар нь хорих ял ... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна
Top