x

“Шударга бусын хонгил” Монголд бий юу?

Ийм нэртэй хэлэлцүүлгийг өнгөрөгч долоо хоногт NTV  телевизээс зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, гишүүн асан Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, хуульч, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, “Реформ” клубын зохицуулагч Т.Бат-Оргил нар оролцсон.

Хонгилыг анх зарласан хүн нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрээр 2016 оны хавар УИХ-ын гишүүн байхдаа Ц.Элбэгдоржийн бүтээсэн “шударга бусын хонгил”-оор алхах болсон тухайгаа нийтэд зарласан. Өөрөөр хэлбэл, улс төрийн өрсөлдөгчөө дарахын тулд хууль хүчний байгуулагуудыг ашиглаж байна гэж. Ингэж бид “хонгил”-ын тухай анх сонсжээ. Харин үүнээс өмнө бүр 2003 оноос анх хонгилын сураг дуулдаж эхэлсэн юм байна, хуулийн байгууллагууд болон улс төрийнхний хүрээнд. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн үеэс. Хуулийн байгууллагууд эрх мэдлээрээ далайлган бизнесийнхний гар хөлийг хүлж, хүссэнээрээ дарамталж, татвар хурааж эхэлсэн тэр цагаас.

Дараа нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр УИХ-ын дор АТГ гэдэг байгууллагыг байгуулан томилгооны эрхийг нь өөртөө авсан тэр үеэс хонгил улам төгсөрч эхэлсэн юм байна. Дээр нь Төрийн албаны зөвлөл (ТАЗ) гэгчийг байгуулснаар төрийн албыг бүхэлд нь хянах боломжтой болжээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед шүүхийн шинэчлэл нэрийн дор явсан зарим өөрчлөлт хонгилыг жинхэнэ утгаар нь ажиллуулж эхэлсэн гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөв. Өөрөөр хэлбэл, хэрэг мөрдөх, яллах, шүүх эрх мэдэл нэг хүний гарт бүрэн орсон гэж.

Гэвч энэ хонгилыг үе үеийн ерөнхийлөгч нар өөрсдийн гараар бүтээгээгүй байдаг юм. Өөрөөр хэлбэл тухайн үеийн УИХ буюу УИХ-ын гишүүд энэ “хонгилыг” бүтээхэд гар бие оролцсон аж. Тодруулж хэлбэл, Үндсэн хуульд заагаагүй 50 гаруй эрх мэдлийг бусад хуулиар Ерөнхийлөгчид олгосон юм байна. Үүнд нь нөгөө АТГ-ын дарга, дэд дарга, ШЕЗ-ийн гишүүд, прокурор, шүүгчдийг томилдог асуудлууд ч орж байгаа. Харин энэ хуулийн төслүүдийг Ерөнхийлөгч нар өөрсдөө санаачлаагүй байдаг юм. Өөрөөр хэлбэл манай УИХ-ын гишүүдийн хийсэн ажил. Товчхондоо Ерөнхийлөгчтэй “эрх ашиг нэгтэй” гэж үзсэн нөхөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зузаатгахад хүчин зүтгэсэн хэрэг.

Нэг жишээ дурьдахад 2012 онд Шүүхийн багш хууль батлагдаж, ШЕЗ-ийг байгуулахдаа гурван шатны шүүхээс (анхан, давах, дээд) нэг нэг төлөөлөл, дээр нь Хууль зүйн яам болон Хуульчдын холбооноос дөрөв, тав дахь этгээдийг нэр дэвшүүлж ШЕЗ-ийн таван гишүүнийг сонгох, дотроосоо нэр дэвшүүлэх замаар дарга нь томилогддог байхаар хуульчилжээ. (Үүнээс өмнө 1993-1996 онд Хууль зүйн сайд нь, 2012 оныг хүртэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь шүүхийн захиргааны байгууллагаа толгойлдог байв) ШЕЗ гэдэг бол шүүгчдийг сонгон шалгаруулах, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах үүрэг чиглэл бүхий орон тооны байгууллага.

Гэвч Шүүхийн тухай хууль батлагдсанаас жилийн дараа буюу 2013 онд УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн бариад ШЕЗ-ийн таван гишүүнийг Ерөнхийлөгч батламжилдаг болгочихсон. Ингээд шүүгчийн томилгоонд Ерөнхийлөгч шууд оролцож эхэлсэн хэрэг. Одоо ч гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгч, прокуроруудыг солино, томилно, АТГ-ын даргыг өөрчилнө гээд байдаг нь ийм учиртай. Ц.Элбэгдоржийн төгс төгөлдөржүүлсэн “хонгилын” түлхүүрийг өөртөө авч буй л хэрэг юм. Харин шинэ хонгил хэнд үйлчлэх, хэний эсрэг ажиллах нь бараг тодорхой болчихоод байгаа. Өнөө маргаашгүй АТГ-ын дарга, дэд даргыг өөрчилнө. Ерөнхий прокурорын асуудал ч мөд яригдах биз.

Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авсан тухай мэдээлсэн. “Эрдэнэт” үйлдвэр дээр онц дэглэм тогтоосноос хойш хоёр долоо хоногийн дараа. Өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ч гэсэн Засгийн газар мөн ийм шийдвэр гаргаж байв. Гэвч 49 хувийн эзэмшигч “Монголын зэс” компани захиргааны шүүхэд хандсанаар гурван шатны шүүх тэдний нэхэмжлэлийг хангаж, “Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхдээ хуульд заасан хэлцлийг хийлгүйгээр хүчээр булаан авсан нь хууль зөрчсөн байна аа” гэж шийдвэрлэсэн. Өнгөрөгч оны ёс, аравдугаар сард гарсан УДШ-ийн шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Харин Засгийн газар шүүхийн шийдвэрийг “Монголын зэс”-ийн талд үйлчилсэн гэж зарлаад шүүгчдэд хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгчид ханджээ.

Уг нь бол шүүгчийг гаргасан шийдвэрийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх хууль Монголд байхгүй. Тэгвэл жинхэнээсээ “шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн” хэрэг болно. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд 49 хувийн талаар Засгийн газрын өмнө авсан арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлчихсэн байгаа.

Товчхондоо “Эрдэнэт”-ийн 49 хувьд тохиолдсон энэ удаагийн үйл явдал Засгийн газар хувийн өмчийг хуулийн бус замаар хураасан анхны тохиолдол болж байна. Өмнө бид “хууль бусаар хувьчиллаа” л гэж ярьж байснаас “хууль бусаар хураалаа” гэж сонсож байгаагүй байх. Харин Засгийн газрын хууль зөрчсөн шийдвэрийн халхавч нь өмнө үйлдвэр дээр тогтоосон “онц дэглэм” болж байгаа бололтой.

1991 онд БНМАУ-ын Бага хурлаас баталсан “Засгийн газарт эрх олгох тухай” хуульд “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгосугай” гэсэн байдаг юм.

Харин 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр хувийн өмчийг хураахыг хориглоно” гээд заачихсан. Тиймээс БНМАУ-ын Бага хурлын баталсан хууль өнөөдөр хүчинтэй юу, үгүй юу гэдэг маргаан хууль зүйн хүрээнд дэгдээд байгаа. Хараат бус хуульчид энэ маргааныг шийдүүлэхээр ҮХЦ-эд хандсан сураг ч сонсогдсон. Тэгэхээр Цэцийн шийдвэр аль талд гарахаас “хонгил”-ын түлхүүрийг шинэ эзнийх нь гарт атгуулсан эсэх тодорхой болох юм даа.

Төгсгөлд хэлэхэд “Хонгилыг бий болгосон эрх мэдлийг төвлөрлийг тараахгүйгээр хонгил үгүй болох боломжгүй юмаа. Хуулиа өөрчлөхгүйгээр хүнээ солиод өнгөрвөл хонгилын түлхүүрийг нэг хүний гараас аваад нөгөө хүнд өгсөнтэй адил” гэдгийг дээрх хэлэлцүүлэгт оролцсон хүн бүр хүлээн зөвшөөрсөн. Гэвч шийдвэр гаргах түвшиндээ бол түүнтэй манатай л байх шиг байна. “Хонгил”-ын тухай хамгийн их ярьж байгаа хүмүүсээс энэ тухай асуугаад үзээрэй л дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 2 цаг 22 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 2 цаг 28 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 2 цаг 33 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 3 цаг 17 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 3 цаг 30 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 9 цаг 47 мин Мэдээж “Ар нь түүз!” 9 цаг 59 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 10 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 10 цаг 24 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 10 цаг 27 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 10 цаг 32 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 10 цаг 37 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 10 цаг 42 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top