x

“Алтанбулаг” чөлөөт бүсийн асуудлаар Монгол, Оросын ажил хэргийн уулзалт боллоо

Монгол Улсын хойт хил дээрх эдийн засгийн чөлөөт бүс – “Алтанбулаг” 2014 онд нээгдэж, 2016 онд “Алтанбулаг Экспо” олон улсын форум, үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулж байсан бол сүүлийн үед үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд нэлээд анхаарч байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын Ажлын албасанаачлан Гадаад харилцааны яам, ОХУ-аас Монголд суугаа Худалдааны төлөөлөгчийн газартай хамтран  Монгол, Оросын ажил хэргийн уулзалтыг “Алтанбулаг” чөлөөт бүсэд зохион байгууллаа.

Уулзалтад ОХУ-ын Буриадын Засгийн газрын даргын эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч И.И.Зураев, ОХУ-ын Алс дорнодын бүс нутагт хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих “Алс Дорнод” агентлагийн төлөөлөгчид, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, Дархан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул, Монголтой олон жилийн уламжлалт харилцаатай Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Дорнод Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ОХУ-ын зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл урилгаар оролцов.

Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  Шадар сайдын Ажлын албаны дарга, зөвлөхүүд, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Барилга, хот байгуулалтын яам, МҮХАҮТ, Хил хамгаалах болон Гаалийн ерөнхий газрын төлөөлөл, Монгол Улсаас Улаан-Үдэд суугаа Ерөнхий консул, “Алтанбулаг” чөлөөт бүсийн удирдлага багтаж ажиллав.

Ажил хэргийн уулзалтаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, ойрын зорилт, хэтийн төлөв болон хөрөнгө оруулагчид, худалдаачид ямар давуу тал, хөнгөлөлтийг эдлэх боломжтой талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Мөн Монголын талаас Ази, Европыг холбох олон улсын AH3 ангиллын хурдны авто зам, төмөр замын төв коридор зэрэг дэд бүтцийн томоохон төслийн маршрут “Алтанбулаг” чөлөөт бүсээр дамжин өнгөрөх давуу талуудыг оросын төлөөлөгчдөд тайлбарлахын сацуу тус чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийвэл бараа, бүтээгдэхүүнээ Made in Mongolia шошготойгоор Монголтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Европын холбоо болон Японы зах зээлд нэн тааламжтай нөхцлөөр экспортлох боломжийн талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд ОХУ-ын Хиагт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тухайлбал, тус бүсэд нэвтрэх тусгай гарц нээх, мөн Монгол-Оросын хамтарсан тээвэр, ложистикийн төвийг Алтанбулагт байгуулахад хамтран ажиллах санал тавьсныг ОХУ-ын төлөөлөгчид хүлээн авч дэмжиж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын явцад Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалтын орчин, тус аймаг, “Алтанбулаг” чөлөөт бүсийн хамтын ажиллагааны талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа мэдээлэл хийв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 12 цаг 12 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 12 цаг 27 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 12 цаг 46 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top