x

Таван толгой Торонтод

Торонто хотноо PDAC 2019 (Prospectors and Developers Association of Canada буюу Канадын хайгуулчид ба олборлогчдын холбоо) ээлжит чуулга, үзэсгэлэн худалдаа болов. Энэ холбоо нь дэлхий даяар хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх зорилгоор техник, үйл ажиллагаа, байгаль орчин, аюулгүй ажиллагааны болон нийгэмд эерэгээр яаж нөлөөлөх талаар мэдээлэл солилцож, тэргүүн туршлага хуваалцах боломжийг 8,000 гаруй гишүүн, оролцогчдод олгодог учир нэр хүнд нь улам бүр өссөөр байна.

Жил бүрийн гуравдугаар сарын эхээр болдог энэ үйл ажиллагаанд 130 орны 25.8 мянган хүн, 3,500 хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, уул уурхайн хайгуул, олборлолт, ложистикийн 1,000-аад компани үзэсгэлэнгээ дэлгэж Торонто хотын эдийн засагт 70 сая доллар оруулжээ.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй монголын Засгийн газар, уул уурхайн компаниудын төлөөлөл 3-р сарын 3-нд гадаадын хөрөнгө оруулах боломжийг танилцуулсан Mongolia@PDAC 2019 уулзалт, хүлээн авалт зохион байгуулав. Мөн Торонто, Австрали, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд туршлагаа хуваалцаж, 250-аад оролцогчдын санал, асуултад хариулав., УУХҮ-ийн сайд Эрдэнэс Таван Толгой (ЭТТ) компанийн хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргах тухайд энэ удаа төвлөрч Канадын уул уурхайн, олон улсын худалдааны, байгалийн баялагийн, Чилийн уул уурхайн сайд болон хөрөнгө оруулагчидтай уулзав.

ЭРДСИЙН ОЛБОРЛОЛТЫН ДЭЛХИЙН ТӨЛӨВ

2018 онд дэлхий даяар төмөрлөг бус металлын (хөнгөн цагаан, алт, зэс, цайр гэх мэт) хайгуулд 10 тэрбум ам. доллар зарцуулсан нь өмнөх оноосоо 4 хувиар өссөн гэж S&P Global Intelligence мэдээлэв. Энэ хөрөнгийн тал нь алт, 22 хувь нь зэсэнд ногджээ. Ам. доллар чангарахаар, сулардаг алтны үнэ оны эхэнд унц нь 1318 дол, оны эцэст 1283 болж буурсан ч дахин онц өөрчлөгдөхгүй ажээ. Харин 2017 оны эцэст тонн нь 6,173 дол байсан зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр эдийн засгийн өссөн, нийлүүлэлт буурсан хоёроос болж 6527 дол болж өссөн, 2019 онд дунджаар 6824 дол байх төлөвтэй гэжээ.

Нөгөө талаас, цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэхийг дагаад зайн металл: зэс, литиум болон кобалтын хайгуулын төсөв огцом өсч байна. 2018 онд литиум хайгуулд дэлхий даяар 247 сая доллар зарцуулсан нь өмнөх оноосоо 58 хувиар, кобалт хайхад 95 компани нийт 110 сая доллар зарцуулсан нь 2017 оныхоос 3 дахин тус тус нэмэгджээ.

Гэтэл Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд оржээ. Хайгуулын зөвшөөрөл хэт замбараагүй олгож явсаар 2010 онд олгохыг бүр мөсөн зогсоосон боловч төдөлгүй ил, далд олгож эхлэв. Эдүгээ уул уурхайн 3,074 зөвшөөрөл олгосны 1,393 нь хайгуулын, 1,681 нь олборлолтын лиценз байна. Монгол Улс газар нутгийнхаа 5.5 хувьд хайгуул олборлолт явуулж байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад 1:50 мянгын буюу 1 см-т 500 метрийн масштабтай геологийн зураг шаардлагатай байдаг бол манай улс энэ зургийг газар нутгийнхаа гуравны нэгд л гаргажээ. Уг нь хаана, ямар эрдсийн уурхай байгаагаа улс орон бүр мэдэж хэзээ, яаж ашиглахаа ухаалаг төлөвлөдөг. 2017-2018 онд төсвөөс хайгуулын судалгаанд зориулж 13.3 тэрбум төгрөг төлөвлөсөн ч 11.3-ыг нь л (5.3 cая дол) гаргажээ. Гэтэл эрдсийн баялаг олдох өндөр магадлалтай төслийн хайгуулын ажилд хөрөнгө оруулалт татах боломж олон улсын зах зээлд их байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр 2018 онд Монгол Улс 

  • 50 сая тонн нүүрс

  • 1.3 сая тонн зэсийн баяжмал

  • 20.6 тонн алт

  • 109 мянган тонн жонш

  • 7.7 сая тонн төмрийн хүдэр

  • 9.6 сая тонн төмрийн баяжмал

  • 5.4 мянган тонн молибдений баяжмал

  • 14.2 мянган тонн катодын зэс

  • 182 мянган тонн жоншны баяжмал

  • 88 мянган тонн цайрын баяжмал үйлдвэрлэжээ. 

  • Уул уурхай бол монголын ДНБ-ий 23.6, аж үйлдвэрийн 72, экспортын 88.5 (6.2 тэрбум ам. дол), гадаадын хөрөнгө оруулалтын 74 хувийг эзэлдэг эдийн засгийн амин чухал салбар учир энэ салбараас монголын хөгжил шууд хамааралтай.

ЭТТ ХӨРӨНГИЙН ЭРЭЛД 

Монголын уул уурхайн салбарыг нүүрсгүй төсөөлөх аргагүй. Илч багатай хүрэн нүүрсийг зөвхөн цахилгаан дулааны чиглэлээр ашигладаг бол, илч өндөр буюу коксждог нүүрсийг төмөр хайлуулахад ашигладаг. 2018 онд манай улсын экспортын 88.5 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн бол түүний бараг талыг буюу 45 хувь нь коксждог нүүрсэнд ногдож байна.

УУХҮ-ийн яамны мэдээлснээр, 2018 оны эцсээр улсын нүүрсний нийт нөөц 32.8 тэрбум тонн болж, 179 компани нийт 317 олборлолтын лиценз эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 онд Монгол Улс 50 сая тонн нүүрс үйлдвэрлэж 36 сая тонныг нь экспортлоод байна. Нүүрсний нийт нөөцийн 7.4 тэрбум тонн нь Таван толгойн орд газарт ногддог. Үүний 5.1 тэрбум тонн нь коксждог нүүрс бөгөөд түүний 3 тэрбум нь төрийн өмчийн ЭТТ компанийн Цанхи нэртэй хэсэгт ногдож байна. ЭТТ компани 2018 онд 11.1 сая тонн нүүрс олборлож, 800 сая долларын борлуулалт хийжээ. ЭТТ нь дангаараа Хятадын коксждог нүүрсний импортын тавны нэгийг нийлүүлжээ.

ЭТТ олборлолтоо 2010 оноос эхэлж, 8 жилийн хугацаанд 40 сая тонн нүүрс гаргажээ. Ирэх 4 жилд 70 тонныг олборлох, хүчин чадлаа хоёр дахин нэмэхээр зорьж байна. Олборлолтын 85 хувь нь коксждог нүүрс байх ажээ. Хүчин чадлаа тэгж нэмэхийн тулд Гашуун сухайтын боомт хүртэл авто болон төмөр зам шинээр барих, хил нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлэх, нүүрс боловсруулах болон химийн үйлдвэрүүд, цахилгаан станц барих, усны хангамжаа шийдэх, Сайншанд, цаашаа Ханги хүртэл төмөр зам барих зэрэг 20-оод том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд 1.8 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд түүнийг хувьцааныхаа 30 хувийг олон улсын зах зээл дээр гаргах замаар босгохыг Засгийн газар зорьж байна.

Маш том нөөцтэй, сайн чанарын коксжих нүүрстэй, хамгийн том хэрэглэгчийн хаяанд байгаа учир хамаг дэд бүтцээ барьж байгуулсны дараа олборлолт жигдэрч борлуулалт өснө гэж хөрөнгө оруулагчид хүлээж байна. Гэхдээ ЭТТ төрийн өмчийн компани тул удирдлага нь үргэлж солигддог, ТУЗ-д нь иргэддээ тарааж өгсөн 15 хувиас нь сонгосон хараат бус гишүүн байхгүй нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Тэгээд ч 30 хувийн хувьцаа нь шийдвэрт нөлөөлөх хүч бага ажээ.

Олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал татаж буй өөр нэг зүйл бол ЭТТ-н нийгмийн болон экологийн хариуцлага. Таван толгойн орд газраас нүүрсийг машинаар ачаад боомтоос 20 км-ийн наана Цагаан хад нэртэй газар буулгаж овоолон, дахин ачиж байгаа нь экологийн сүйрэл дагуулж байна. Хар тоосонд олон мянган машин хэсэг бүлгээрээ жагсан, хил гарах дугаараа хэдэн долоо хоногоор хүлээж зогсох жолооч нар машиныхаа кабинд “амьдарч” байна.

Тэдэнд нүүрс тээвэрлэх эрхийг Зам, тээврийн хөгжлийн яам олгодог. Улс төрийн холбоотой учир 3500 машин хангалттай байх ажилд 15 мянган машинд эрх олгочихсоноос, хил нэвтрэн өнгөрүүлэх чадвараас олон дахин давж Цагаан хадны “гацаа” үүсчихсэн байгаа. Энэ зам дээр өдөр бүр авто тээврийн осол гарч, амь насаа алдаж байна. Замын осол, Цагаан хадны гацаагаа арилгахгүй компанийн аль нэг хувьцааг гадаадын ч, дотоодын ч хөрөнгийн зах зээл дээр авахгүй нь тодорхой. Таван толгойн хувьцааг Торонтогийн бирж дээр зарахын тулд хийх ажил их байна.

Д.Жаргалсайхан /jargaldefacto.com/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 22 цаг 57 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 23 цаг 10 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 цаг 21 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 23 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top