x

Хүн хүнээрээ л байна

Ухаалаг утас гарч ирээд л бүгд дэлгэц ширтдэг болчихсон юм биш шүү дээ. "Халтар Царайт" кино анх гарахад хүмүүс тэрнээс ч илүү донтож дэлгэц ширтдэг байсан. Ялгаа нь тухайн үед бөөндөө нэг дэлгэц ширтдэг байсан бол одоо хүн бүр тус тусын дэлгэцтэй л болчихсон юм.

"Одооны хүүхдүүд ном уншихгүй байна, бид бол очерлож сахиж байгаад л ном авч уншдаг байлаа" гэж хууччуул харуусдаг. Үнэхээр ч дээр үед хүүхдүүд бүгдээрээ номноос салдаггүй, багш нь "Чи битгий ингэж их ном уншаад бай" гэж загнадаг байсан нь үнэн байхаа. Номноос өөр сонирхолтой зүйл байгаагүй юм чинь өөр яах юм бэ? Тухайн үед ном унших нь яг өнөөгийн утасны дэлгэц шиг л хүнийг донтуулдаг байж. Номонд донтоод, өөр юм сонирхохоо больсон хүнийг "Номын цагаан солиот" гэж дууддаг нь ч зөвхөн энэ үед хамаатай. Одоо бол "Номын цагаан солиот" гэж байхгүй, "Утасны цагаан солиот" гэж л бий. Хэдэн зуун хуудас сонгодог зохиолууд анх бичигдэж байх үед хүмүүс үнэхээр л автаж, донтож уншдаг байж. Одоо бол унших шаардлагатай, тархины дасгал маягаар л хүчилж урагшлуулах нь олон. Аргагүй шд, өөр сонин сайхан зүйл хар мянга байхад. Цаасан дэвсгэртээс харшил аваад байдаг хүнийг мөнгөнд дургүй хүн гэж хэлж болохгүй биздээ? CD, DVD зарагдахаа болилоо гээд хүмүүс дуу хөгжимд дургүй болж байна гэсэн үг бас биш. Цаасанд бичсэн ном уншихаа больж байна гэдэг нь хүмүүс уран зохиолд дургүй болж байна гэсэн үг бүр ч биш. Дамжуулах хэлбэр нь л өөрчлөгдсөнөөс биш хүн бол 100 жилийн өмнөхөөрөө л байгаа. 

Харилцаа холбооны хэрэгсэл хөгжөөгүй өмнөх цаг үед ажлын хамт олон, ангийн хамт олон, байр гудамны найзууд, цэргийн он жав нар маш чухал хүмүүс байж. Тэндээс л хүн хайр дурлал, найз нөхдөө олж авна. Одоо бол дуртай нь дуртай хүнтэйгээ харилцаж чадах учир анги ажлын хамт олон, цэргийн онжав зэрэг уламжлалт "colleague"-д заавал сайхан харилцаатай байх албагүй болчихов. Тэгэнгүүт хуучны хүмүүс "Одооны залууст нөхөрлөл, хайр дурлал гэж байхгүй болжээ" гэж халаглана, өнгөц дүгнэлт л дээ. Өмнө нь нөхөрлөл, хайр дурлал тохиолдлын чанартай байж, одоо бол өөрийн хүсэл сонирхлоор ч гэх юмуу даа. Хэлбэр нь өөрчлөгдсөнөөс биш нөхөрлөл, хайр сэтгэл өөрчлөгдөөгүй байх.

Нэхэж нэхэж авахуулсан тоглоомоор хүүхэд 7 хоног тоглоод л уйдчихдаг. Компютер тоглоом ч гэсэн гэртээ ганцаараа нүдээд л байвал ихдээ 14 хоноод, бүх үеийг нь даваад л уйдах байх. Гэхдээ яагаад хүүхдүүд компютер тоглоомд тэгтлээ донтдог юм бол? Бусад хүмүүстэй хамт тоглодог учраас л тэр шүү дээ. Намайг багад хүүхэд нь манай найзуудтай хамт гадуур тэнэж сэга тоглоод байхаар нь гэрт нь байлгах гэж сэга, сони авч өгөөд бүтэлгүйтдэг аав ээж нар мэр сэр байдаг байж билээ. Гадуур тэнэхэд гол нь биш бусадтайгаа тоглоход л гол нь байна. Хүн угаасаа нийгмийн амьтан шүү дээ. Одоо харин интэрнэт хөгжөөд гэрээс гарахгүйгээр бусадтай тоглочихдог болж дээ. Хүн угаас сүргийн амьтан, сүргээс хөөгдөнө гэдэг үхлээс дутахгүй шийтгэл. Ганцаардах дуртай хүн бараг л байхгүй гэж итгэдэг юм, зүгээр л өөртэй нь нийцэх хүн л олдоогүй байх. Тоглоомын хоббитой хүү жишээ нь хамт тоглодог бүх найзууд, ер нь бүх тоглоомоосоо жийгдвэл яах бол?

Зөвхөн энтэртэйнмэнт салбарт ч биш, боловсролын салбар ч яваандаа "дундаа нэг дэлгэц" маягаар биш "тус тусын дэлгэц " чиглэл үрүү хөгжих болов уу даа. Гэхдээ хичээл зааж буй бичлэгээ ч юмуу зүгээр л гоё заах аргатай хичээлээ видео хэлбэрээр байрлуулах нь тийм ч үр дүнтэй биш л дээ, нүүр тулж заагаад сонирхолгүй байдаг хичээл бичлэг үзээд ойлгох нь юу л бол. Хэлбэрийн хувьд онлайн ч агуулгын хувьд яг л хуучнаараа яваад байгаа учир онлайн сургалтууд төдийлөн эрчийг авч чадахгүй байх шиг, гэхдээ одоохондоо. Хүн онлайнд хувийн профайл нээж суралцана гэдэг нь багшаас хамаарахгүй, цэвэр өөрөө өөрийгөө залж, илүү юм ухаж төнхөх хэлбэрээр явах байх. Удахгүй дээ удахгүй.

Гэхдээ мэдээж "Амьдрал нулимсанд дургүй" кинонд хэлдэг шиг "зөвхөн ТВ л үлдэж, бусад нь мөхнө" гэж туйлшрах нь утгагүй. ТВ хөгжсөн ч яг зэрэгцээд кино театр, дуурь жүжиг мөхөх байтугай улам л өргөжсөн. Хэвлэмэл сонин сэтгүүл ч хэзээ ч мөхөхгүй. Цаасан дээрээс юм уншихын таашаалыг яалтай. Надад лав цаасан сонин унших нэг л сайхан кайфтай байдаг юм, интэрнэтээс бол зүгээр л мэдэх гэж мэднэ. Харин зүгээр вэбсайт дээр тавьчихаж болохоор юмыг цаасан дээр хэвлээд, эсвэл комик болгоод болчих юмыг юмыг уран зохиол болгож бичээд байвал хүнд хэрэггүй байх. 

Цаг үе өөрчлөгдөж байна, гэхдээ хүн гэдэг амьтан 100 мянган жилийн өмнөхөөс анатомийн хувьд өөрчлөгдөөгүй юм. Хаардвээр нь хэвэндээ, соофтвээр нь л хөгжөөд байгаа хэрэг. Жишээ нь стрээс гэдэг зүйл 100 мянган жилийн өмнө хүнд байгаагүй. Бүх хөхтөн амьтад аюултай араатан ч юмуу хадны ирмэгт ирвэл аюулаас хамгаалах стрээсийн даавар ялгардаг аж, хомосапиэнс ч ялгаагүй. Харин тэр аюулаас зугтаж, мултарсаны дараа стрээс нь тэр дороо арилдаг функцтэй ажээ. Харин өнөөгийн аюул, проблэм 100 мянган жилийн өмнөх шиг тэр дороо шийддэггүй, даргын уулзалт, эхнэрийн ааш, банкны зээл г.м. маш тодорхойгүй олон юмнаас шалтгаалж, тодорхойгүй хугацааны дараа шийдэгддэг. Тэр дороо арилах ёстой стрээсийн даавар нь арилахгүй дагаастай яваад байнаа л гэсэн үг /жаахан бүдүүлэг тоймлосон байж магад, стрээсийн тухай интэрнэтээр дүүрэн материал байгаа шүү/.

Хүний бас нэг онцлог нь маш сониуч, сониуч учраас хөгжиж дэвшдэг, сониуч учраас дурлалцдаг, сониуч учраас шинэ зүйл хийх дуртай. Бас сонин сайхан зүйлийг нэг удаа харчихсан бол тэр нь дахиж сонин сайхан санагдхаа больдог. Уйдах мэдрэмж. Хүүхэндэж, цэнгэж, эрх мэдэлтэй байж ханаад, ерөөсөө яагаад ч уйдсан чигээрээ явсаар уйдаа гарах юмгүй болж, "Ер нь яагаад ингэж уйдаж амьдрах ёстой юм" гэж өөрөөсөө асууж бясалгасаар гэгээрч, шашин болгож хөгжүүлсэн хүн ч байна. Уйдаагаа гаргаж чадахгүй байсаар хар тамхинд донтож амиа хорлосон одууд ч байна. Гэхдээ л нийтээрээ бол шинэ сонин юманд өдөр тутамд дурласаар л, яаж ийгээд уйдаагаа гаргасаар л байна, цаашдаа ч тэгэх биз. Шекспирийн үеэс хайр дурлалын сэдэвт жүжиг үзэх дуртай болсон, дараа нь Анна Карэнина шиг зузаан роман унших дуртай болсон, 20-р зуун гараад кино болон ТВ гэдэг цоо шинэ сэтгэл татам зүйлс бий болж, 21-р зуун эхлээд харин видео тоглоом гэдэг шинэ сонин сайхан зүйлтэй танилцав. "Тэхнологийн боол боллоо" гэдэг эргүү орк үгийг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Дахиад үглэхэд зүгээр л нийтээрээ дундаа нэг дэлгэцтэй байхаа больж, бүгд тус тусын дэлгэцтэй л болсон юм. Энэ чинь тэхнологийн эрх чөлөө биздээ?

Aanxaa /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 13 цаг 29 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 13 цаг 39 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 13 цаг 42 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 13 цаг 42 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 13 цаг 43 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 13 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 13 цаг 45 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 13 цаг 46 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 16 цаг 7 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 16 цаг 16 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 16 цаг 16 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 16 цаг 20 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 29 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 16 цаг 34 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 18 цаг 10 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 18 цаг 22 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 18 цаг 23 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 18 цаг 23 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 18 цаг 28 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 18 цаг 32 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top