x

"Түмэн шувуут" Исламын бизнесийн холбоотой хамтран ажиллана

“Түмэн шувуут” ХК 2021-2022 оноос эхлэн малын бордоо, махны экспортын чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү төсөлд хамтран ажиллах саналыг Исламын бизнесийн холбоо тус компанид тавьжээ. Хоёр тал хамтран ажиллах гэрээг энэ оны тавдугаар сард үзэглэх бөгөөд түүнээс өмнө гэрээний бэлтгэх ажлыг хангах зорилгоор өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. 

“Түмэн шувуут” ХК-ийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр энэ тухай "Исламын бизнесийн холбоо халал аргаар мах бэлтгэх үйлдвэрийг байгуулах, малыг мал эмнэлэг хорио цээрийн бүсэд бордож, гарал үүслийг тодорхой болгож, мах бэлтгэх чиглэлээр бидэнтэй хамтран ажиллах санал тавьсан. Хамтын ажиллагаа амжилттай болбол 2021-2022 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн Мал бордож, мах экспортлох төслийн цаг хугацаа наашилж, 2019-2020 оноос хэрэгжиж эхлэх боломжтой” гэлээ. 

Дундад Азийн халал аргаар бэлтгэсэн хонины махыг хэрэглэдэг улсуудыг нэгтгэсэн Исламын бизнесийн холбооны төлөөлөгч Худоёров Дониер Тошпулотович “Халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний тал дээр хамтран ажиллах боломжтой компаниудыг нь судлахад хамгийн тохиромжтой нь “Түмэн шувуут” ХК гэж тодорхойлогдсон. Уг компани нь шувууны, тэжээлийн аж ахуй, газар тариалангийн нөөц боломжтой учраас хамтран ажиллахаар эрмэлзэж байна” хэмээв.  

Санамж бичгийн хүрээнд Монголын тал буюу "Түмэн шувуут" ХК Мал бордож, мах экспортлох төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан боловсруулж, танилцуулах үүргийг хүлээж буй бол Исламын бизнесийн холбоо нь хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, Арабын орнуудтай гэрээ хийж, мэдээллээ нэгтгэх, хөрөнгө оруулалтын судалгааны ажлаа хийх юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top