x

Май, тэр “Шударга ёс” чинь энэ байна!

Өнгөрөгч мягмар гаригт цагдаагийн тусгай тасгийнхныг дайчлан явуулсан дуулиант баривчилгааны учиг тайлагдаж, зорилго тодорхой болж эхэллээ. У.Хүрэлсүх сайдын зөгнөөд байсан “хувьсгалын” тохироо ингэж бүрджээ. Баривчилгаа болсноос хойш хоёр хоногийн дараа (пүрэв гаригт) Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг бүгдийг төрд авна” хэмээн зарлав. “МАК” компанийн хайгуул хийсэн Цагаан суваргын ордыг ч мөн адил. “Хөрөнгө оруулалтын зардлыг улс төлөхгүй. Харин олборлолтын зардлыг төлөөд гарсан баялгийг нь улс авна” гэв. Ингэх л гэж бид 30 жил ардчилал, зах зээл, чөлөөт өрсөлдөөний тухай ярьсан байх нь.

Л.Оюун-Эрдэнэ хэний хүүхэлдэй вэ?

Анх энэ нөхөр “Эрдэнэт үйлдвэр дээр онц байдал зарлалаа” гэхэд л итгэл төрөөгүй. Энэ хэний шидсэн чулуу байв? Харин одоо хариулт тодорхой боллоо.

Одоогоос 20 гаруй жилийн өмнө Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх авсныхаа дараа “Эрдэнэт” үйлдвэр дээр гурав хоногийн хугацаатай онц байдал зарлаж, Ерөнхий захирлын өрөөний хаалгыг сүхдэж ороод тамга тэмдгийг нь авч байлаа. Гардан зохион байгуулсан хүн нь одоо энэ ЕТГ-ын дарга (тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан) З.Энхболд. Үүний дараа “Зууны луйвар” нэртэй телевизийн цуврал бүтээл олны хүртээл болж, нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч эмэгтэй АНУ руу цагаачлахад хүрч байв.

Ялгаатай нь энэ удаа Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр “Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан луйврын схем” гэгчийг танилцуулсныхаа маргааш ХХБ-ны ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, “Монголын зэс” корпарацийн захирлуудыг цагдаагийн тусгай тасгийнхныг дайчлан баривчилж, үүний маргааш нь “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал зарлав. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр цагдаа, тагнуулынхан, сэтгүүлчдийг дагуулан “Эрдэнэт” үйлдвэр дээр бууж, 49 хувь буюу “Монголын зэс” компаниас томилогдсон захирлуудыг ажлаас нь чөлөөлөв. Тэдний оронд Засгийн газар өөрийн хүмүүсээ томилох гэнэ.

Ингэхдээ 1991 онд УБХ-аас баталсан “Засгийн газарт эрх олгох тухай” УИХ-ын тогтоолыг үндэслэл болголоо. Уг тогтоолд “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай” гэсэн юм байна.

Гэхдээ тэр үеийн УБХ-ын гишүүд тийм ч тэнэг хүмүүс биш учраас Засгийн газарт ямар шаардлагын үндсэн дээр эрх олгох болсон тухайгаа ТОГТООЛ - ын эхэнд дурьдсан байдаг юм.

Тодруулбал, Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор” гэсэн байгаа. Энгийнээр хэлбэл, өнгөрсөн намар болсон шиг улс орон даяар гэнэт цахилгаан тасарч, эсвэл гал, усны аюулд өртөж, улс орны эдийн засаг, хүн амын аюулгүй байдал эрсдэлд орсон нөхцөлд гэсэн үг л дээ. Харин өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр дээр жишээ нь тийм байдал үүссэн үү гэвэл үгүй.

Тэнэг хүмүүс биш учраас тогтоолын 2 дахь хэсэгт “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байна” гэж бичсэн байна. Энэ тухай Үндсэн хуульд “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн байна.

Тэгэхээр Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэр дээр авсан арга хэмжээ Үндсэн хуулийн энэ зарчимд нийцэж байна уу? Бас л үгүй.

Гэвч хамгийн гол нь Монгол Улс 28 жилийн өмнө ардчилсан Үндсэн хуулиа баталж байнгын ажиллагаатай парламенттай болсон. Парламент нь 1995 онд Онц байдлын тухай хуулийг баталж, “Онц байдлын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл УБХ-аас гаргасан тухайн үеийн тогтоол өнөөдөр эрх зүйн чадамжгүй болсон гэсэн үг.

Харин З.Энхболд гэдэг хүн ТӨХ-ны дарга байхдаа “Эрдэнэт”-ээс Ш.Отгонбилэгийг “амбаардсан” хуучин туршлагаа (Л.Оюун-Эрдэнэ гэдэг “нусгай жаал” лав үүнийг бодож олоогүй) хуулийн үндэслэл болгож байна. Нэг удаа ашиглаж болсон юм, дахиад ашигласан ч чадна гэнэ.

Аз болоход түүнээс хойш хорин жил өнгөрсөн. Нийгэм, цаг үе өөрчлөгдсөн. Хүмүүсийн сэтгэлгээ, хандлага ч өөр болсон. Хамгийн наад зах нь хувийн өмчид хуульгүйгээр халдаж болохгүй гэдгийг гадарлахтайгаа болсон. Өмнөх удаад бол төр өөрийнхөө өмчийг мэдсэн юм байгаа биз. Харин энэ удаа бол өөр. “Эрдэнэт”-ийн 49 хувь “Монголын зэс” компанийн өмч юмаа гэдгийг Монгол Улсын бүх шатны шүүх тогтоочихсон. Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг хураах эрх төрд байхгүй. Энэ ч гэсэн 1991 оны УБХ-ын дээрх тогтоолд дурьдсан “хуулийн ардчилсан зарчим” мөн.

“Шударга ёс” чинь энэ байна!

“Хувьсгал хийхэд хууль хэрэггүй” гэж манай улаан хувьсгалч У.Хүрэлсүх гуай айлдсан. Ерөнхийлөгч Х.Баттулга араас нь залгаад “Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг төрийн мэдэлд авна” гэлээ. Манай “Монгол ялна”-чууд өөрт нь өгөх гэж байгаа юм шиг л хөөрцөглөж байна. Жараад онд дэлхий сөнөх сургаар нэгдлийн малыг бөөн бөөнөөр нь хагалж идээд хожим шоронд орцгоосон нь олон гэдэг. Монголыг тэжээж байгаа хэдэн том ордуудаа бүгдийг нь нийгэмчилж аваад амыг нь барих юм байх.

Түүндээ хүрвэл Монгол Улс сайн ч, муу ч хуультай орон. “Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 51, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэл хувийг төр эзэмшинэ” гээд Ашигт малтмалын тухай хуульдаа биччихсэн. Төр 100 хувь авч явж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд оролцож болох дээд хэмжээгээ тогтоосон хэрэг. Уг хууль өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хэрвээ төр 100 хувь авахдаа тулбал ядаж л хуулиа өөрчилж байж авах ёстой болно. Эсвэл сая “Эрдэнэт” дээр тогтоосон шиг орд газар болгон дээр онц байдал тогтоогоод дээрэмдэх үү?

Манай өдөр тутмын нэг сонинд Зимбабвэйн эдийн засгийг Мугабе хэрхэн сүйрүүлсэн тухай нийтэлжээ.

“2000 онд Роберт Мугабейн Засгийн газар “Газрын шинэтгэл” нэрээр цагаан арьстнуудын эзэмшиж байсан 3041 фермийн эзэмшил таван сая га талбайг ахмад дайчин, газаргүй тариачин 500 мянга гаруй хүнд тарааж өгчээ. Тэдгээр фермүүдэд ажиллаж байсан 835 мянган хүн 2002 оны тавдугаар сар гэхэд ажилгүй болж, хотуудад үйлдвэр, аж ахуйнууд хаалгаа барив. 2002 оны зун Мугабе “Газрын шинэтгэл”-ийн төгсгөлийн шатыг зарлаж, улс орноо хүнсээр хангаж байсан 4000 цагаан фермерийг нэн яаралтай гарч яв, тэгэхгүй бол хорих ялаар шийтгэнэ гэснээр хоёр сарын дотор фермерүүдийн 90 хувь нь тус улсаас гарчээ. Үр дүнд нь ОУВС Зимбабвейд үзүүлэх тусламжаа зогсоож, Европын холбоо Мугабейн Засгийн эсрэг хориг тавилаа. 2000-2008 онд Зимбабвейн эдийн засаг 40 хувь хорогджээ. Энэ хомсдолоос гарахын тулд Мугабе ердөө л мөнгө хэвлэж эхлэх нь тэр. 2015 он гэхэд Зимбабвейд нэг ам.доллар 35 квадриллион (квадрилион гэдэг нь 10-ыг үржих нь 4-ийн 6 зэрэг буюу 1 000 000 000 000 000 000 000 000) зимбабвей доллартай тэнцэж байлаа”.

Тэгэхээр манай “Монгол ална”-чуудын хүсээд байсан шударга ёсны төлбөр ийм л байх нь. Аз түшвэл бид арай ч ийм юм үзэхгүй. Гэхдээ төрийн өмчид авсан том ордуудаа шинэ эзэд хувааж аваад шинэ “МАНАН” үүснэ. МАНАН-гийн толгойлогчид нь Х.Баттулга, У.Хүрэлсүх, З.Энхболд нар байх болно. Товчхондоо энэ бол байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, Л.Оюун-Эрдэнэ нарын яриад байгаа “Баялагтаа эзэн Монгол”-ын тухай биш юм. Харин Монголын баялагт эзэн суух гэсэн дараачийн том бүлэглэл нь өмнөхөө л дээрэмдэж байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (60)

  • Зочин (202.131.250.130)
    Үнэхээр шударга ёс хүсч байгаа хүн бол УИХ-ыг тарааж, намуудыг гишүүнчлэлгүй болгож, хууль хүчний бүх шатны удирдлагыг солиж, намын харъяаллаар албан тушаалд очсон хүмүүсийн оронд жинхэнэ мэргэжлийн кадруудыг томилж... ингэж л эхэлнэ. тэнэг ард түмнийг шударга ёсны үлгэрээр хуурч бүр ч цаг боломжоо алдаж суух нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй юм даа
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.131.250.130)
    Одоо төрийн толгойд байгаа хүмүүсээс шударга ёс горьдоно гэдэг зүгээр л зориудын тэнэг хүний зохиосон үлгэр... Эдний нэг нь ч тэр шударга ёсыг чинь тогтоож барахгүй.
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.131.250.130)
    шударга ёс хаанаас эхэлдэг вэ...өөрөөс чинь эхэлдэг юм...тэхгүй бол хэнд ч итгэл төрөхгүй.. май
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (24.254.11.206)
    Одоо хүмүүс иймэрхүү юманд хууртахаа байсан даа. Ард түмний тархийг угаадаг цаг чинь өнгөрсөн
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • тунгалаг (202.9.43.206)
    горьдоорой. нас чинь хүрвэл хараарай МАНАНГИЙН АРЬС минь
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Захиалгаар бичигч ичиг (202.126.89.243)
    За муу захиалга үйлдээчин
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
    • тунгалаг
      хятадын арьснууд авснаасаа босоод ирлээ. монгол ялнаа хий үзэгдлүүд минь
      2019 оны 03 сарын 17
    • тунгалаг
      нэг муу биёэ үнэлэгч хямдхан арьс л байна
      2019 оны 03 сарын 17
  • Zoloo (37.47.150.45)
    Bitgii tenegiin teneg yum bich ee. Odoo bid xuurtagdaxgyi ee. Ene 3- s aigaad xereggyi. Xyatadyydaasaa ai.
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
    • тунгалаг
      тийшд. хятадын арьс байна
      2019 оны 03 сарын 16
  • Zochin (64.119.17.23)
    Инээдтэй юм бичихийн.
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • Otgoo (66.181.176.103)
    Ene News ugaasaa hvzvvgvi nuhruunh shvv de yuch zohioj bichij medne
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.55)
    Zail chi hulsnii bicheech elbegdorjiin tejeewer golog
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
  • doogii (83.9.79.89)
    ene erni eyyl uhaantai hyn monuu,bodbol hulgailj absan erdenetee aldah gej sandraad elbegdorj bichuuleed baigaa um bichuu,oor gytgeh ui baina,shar hadruugaa jb
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Оюук (139.5.216.231)
    Оюунэрдэнийг шүтээд байгаа гаруудыг ойлгохгүй юм. Тэр ер нь хэн бэ. Жэнкогийн бөгс долоогч МаН-ын гишүүн угтан самрагч урвагч худалч гар л даа. Удахгүй тэгээд Моянууд яачихсан хойноо уураа Оюук здадаа гаргаарай. Даанч тэр үед Оюук чинь таануусыг акуркны чинээ тоохгүй л...
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
    • ТИйм шүү
      2019 оны 03 сарын 12
  • зочин (64.119.26.211)
    1970-аад оны сүүлчээр МАК компани байгаагүй. Тэр үед л Цагаан суврагт Эрдэнэтийн дараа орох зэс молбидоны нөөцтэй орд байдаг тухай яригддаг байсан болохоор Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн юм биш үү!
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Болд (202.131.228.114)
    Учраа олохоо болин улангасч тархи толгойдоо юм эргэцүүлэх чадамжгүй болсон олон нийтийг сэхээрүүлэхэд энэ мэт эрүүл нийтлэлийг чухал шүү. Амжилт
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Болд (202.131.228.114)
    Учраа олохоо болин улангасч тархи толгойдоо юм эргэцүүлэх чадамжгүй болсон олон нийтийг сэхээрүүлэхэд энэ мэт эрүүл нийтлэлийг чухал шүү. Амжилт
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
    • Vnen ym ogt alga
      2019 оны 03 сарын 12
  • Зочин (66.181.160.78)
    Сэмүүн гэж Далдыг харагч гарч иржээ Хүмүүс ээ юм хүмээ үзүүлцгээ
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Zochin (66.181.161.120)
    Ene uls oron chini unuudur tusgaar togtnol auylgui bdlaa alflaa Ard tumnii amidral tur zasag hamag yum ni rmh zambaraagui bolj hedhen hurungujsun humuus zoriudaar imm bolgoj ard tumend hurtej bdag gants saaliin uneeg ni bulaaj bhad aliin bollgon hultsegui harah yum be Elentsgiin chini poproh. . .Ard tumnee teneg yum shig basamjildag ene bdllaa bolih heregtei sh dee Elbegdorj nar Mongol ulsiiig zarj huvaaj idej duusgah ni ee.Harin E.ES.Oyun erdene nar ta nariln ene uil ajillagaag taslasan ni zuv.Bid ed nariigaa demjinee.Chono dagasan gichii hot tuugaa ergeed daidag gedeg Ta nariin heniig dagaad namiraad bgaag ard tumen ooilgohtoigoi bgaa shuu
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • zochin (202.55.188.34)
    manai uls ene xevleliin zambaraagui duraaraa medelel gargadag xaruitslaga tootsdoggui ene baidlaas bolj olon xun xelmegdej bna. duraaraa xel amaa olon niited tsatsdag setguulch nar gej xel am xoogchid xeruul xel am togtmol gargaj irlee. tv soshial facebook soni setguul bol setguulch nertei xel am xov xoogchdiin xel am gargadag tm salbar n bolson. odoo ene xar uls toriixon ch xevleleer xeruulee gargaj olon niited tsatsaj bna. Bid staashdaa ene xeltei amtai xeuul xiisen uls oron busnuilsan ulsaa juramlii toroos tsalin avch ajil xiine gej garaad xiij medexgui mungu xooj uls ornii ireedui xumuusiig tuild xurgeed yavj bdag. erx yamba alban tushaaliig ted ezelj bgaa murtluu zugeer tasalgaand suuj yadarsan ardad tusalsan gadnaas orj irex mungiig iddeg yamar ix terbumtan ix bayalagtai xurungutei xumuus be xund 2 uruu bair bxad bolnoo 50sayiin stunx uurch mash unetei xool idej mash ix bayjsan ene n ulsiig ajil xiixgui suudal buglugchdiig tolgoi xooson mungunii shunaltai xumuus bid gargasantai xolbootoi tssashid mglchuud uxaantai aixtar bx x eregtei songuuliar undur bolovsroltoi ex oronch xumuusee gargax xeregtei bna. ene xevele medeeleliig juramtai bolgii unuudur xen ashigtai baij chadsan amdarch bna getel bidnii amdral yu bolox be mglchuudaa
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Zochin (66.181.161.11)
    Oyun-Erdeniig harluulah ajillagaa erchimtei yvj bndaa. ene turburtei medeelel ym bn gj bodloo
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Bi (202.126.89.90)
    Elbegorjiin bichilt bn
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (89.204.138.98)
    Бузар хулгай Жeнко Дүлзэн Хүрэлсүхийн бүлэглэл улс орныг элгээр нь хэвтүүлэх нь дээ
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
    • сэгсгэр бээгий
      хөөе чи өөрөө жинхэнэ дүлзэн тэр тусмаа ца юу овогтоноос овоо юм долоосон түгжил
      2019 оны 03 сарын 12
  • Зочин (149.6.56.98)
    Odoo neh shudraga yos gsn detail hov jivruu ard tumniig tuhiraad, erunhii tom zurgaa harj ajillaj bgaa um bhgui bsnaa ulam l suiruulsen l heden uls turchidtej baina. Battulgiin ued mongold ailchilj bgaa tom erunhiilugch bn uu? Ene battulgiig huleej avch uulzaj bgaa erunhiilugch bna uu? Delhii ene e, e/s 2 iig chin huleen zuvshuuruhgui bgaag ene mongol yalna chuud olj hardiin bolvuu?
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Дорж (66.181.177.177)
    За да ямар ч байсан 49 хувийн хугайчдад Эрдэнэтийг харж байаад идүүлэх сонирхолгүй тэд нараас хүчтэй бүлэг бий гэдгийгХХБ ны хулгайчид санах хэрэгтэй Муугаар бодоход.бас төр хөрөнгөө авч л сална.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Содном (150.129.141.123)
    Энд нэг зүйл маш сайн ойлгогдож байгаа нь эдгээр МАНАН-гийн эсрэг гээд байгаа хүмүүс бол Е,ЕС нарын л өмнөөс дуугараад байгаа юм шиг байна. Энэ хоёр хүн өнөөдөр Монголд дарангуйлалын систем тогтоох гээд л байнадаа. Яг МАНАН гэж юу вэ? Миний сонсож,дуулснаар Н.Энхбаяр гэдэг хүн баригдсаныхаа дараа ярилцлага өгөхдөө анх МАНАН гэдэг нэр томъёог гаргаж ирсэн санагдах юм. Гэтэл нэг хэсэг М.Энхболд гэдэг хүн МАНАН болоод байсан одоо болохоор Ц.Элбэгдорж гэж МАНАН гарч ирэх шивдээ. Тэгэхээр эд нар хов хоосон улс төр хийж өөрсдийн мэдлийг тогтоохыг мөрөөдөж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудыг төрд авна гэнэ. Газрын доорхи баялаг ард түмний өмч л гэнэ коммунист хэллэг л гараад байна даа. Манайх социализмаар 70 жил явахдаа ЗХУ болон ЭЗХТЗ-ийн орнуудын тусламжаар явж ирсэн. Баттулга,Хүрэлсүхийнхний хөрөнгө нийгэм журмыг байгуулахад хүрэлцэх болов уу?
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
    • сэгсгэр бээгий
      чадхаар бархуу ямар ч л байсан чиний бандаашийг солиод л өгчих байх харин эвий хужаа чамайг бандаашгүй гүйлгэндээ
      2019 оны 03 сарын 11
  • Иргэн дулмаа (202.55.188.43)
    1.т 49г авсан үйлдэл өөрөө эрх мэдэлтний үйлдсэн гэмт хэрэг 2.т 51т шахаа хийдэг ч эрх мэдэлтний хийдэг гэмт хэрэг 3.т ЖДҮ авсан нь гэмт хэрэг...энэ хэд бүгдээрээ гэмт этгээдүүд
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.177.26)
    Er ni bol tiish dee daraagiin eelj gehdee arai deerdeesei gej goridoh yum daa.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • ХЕРО БААТАР БАТТУЛГА ГУАЙН БАРУУН ГАР, БААТАРЫН ДҮҮ ОЮУН-ЭРДЭНЭ ЗҮҮН ГАР НЬ БОЛОЙ. ОЮУН ЭРДЭНИЙН СОНГУУЛЬТ АЖИЛ ТОЙРОГТ АЖИЛЛАХ АЖИЛД НЬ ҮРГЭЛЖ ХЕРОГИЙН АЖИЛТНУУД АЖИЛЛАНА. ҮЕ ҮЕЭРЭЭ ИДЭЖ УУХЫН ДОН ШҮГЛЭСЭН УХНУУД ҮХСЭН АЦНЫ ОЮУН ЭРДЭНИЙ УЛС ТӨР (64.119.24.179)
    Оюун эрдэнэ
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Chi ser untaa mine (202.21.107.241)
    semuunee
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Hotiin zaluu (202.55.188.45)
    yag unen
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.121)
    Цагаан суваргын хайгуулыг улсын хөрөнгөөр хийсэн
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Ex xun (81.234.104.88)
    Yaj ch xarsan zuv uildel shu. ard tumnees nuuj idej xuvaaj avsan nuxduud uxexdee uxer buugaa tavij xulsnii bicheechde ajild oruulj de yanz ni....
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Нийгэм сүйрлээ (150.129.141.217)
    Болохоо байлаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой боллоо доо. Яана даа улс орон минь. Энэ попууд ард түмнийг тархийг нь угаасаар дууслаа. Өнгөрсөн хугацаанд Монголын төрд ажиллаж байсан залуучууд хэнд ч хэрэггүй хог шаар шиг мэтээр нийгэмд ойлголт өгч бна. Харин ч энэ хэцүү цагт Монголдоо үлдсэн залуучууд төрийг самралгүй авч явсан шүү. Одоо тэгээд яахуу ёстой талхны үнээ ч мэдэхгүй улаан поп байцаан нар Монголын 25 жилийн бодлогыг тодорхойлох юм гэнэ. Үүнээс илүү доромжлол алга. Одоо төрд ажиллаж байгаа 180000 залуус бүгд мал юм байна л даа. Дэндүү байна даа топоруудаа.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.187.86)
    Энэ бол хэнд ч ойлгомжтой тодорхой байсан шүү дээ! Ард иргэдэд ашигтай зүйл нэг ч байхгүй! Эрх мэдэлтэнүүд хоорондоо л улсын баялаг, ашигтай болгоныг булаацалдаж байна!!!
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.126.88.39)
    Өнгөрсөн 10 аад жил улс орны хөгжил ард түмний амьдралд ямар ч өөрчлөлт гарсангүй. Улс орноороо гадаад дотоодод ард иргэд нь банк ББСБ д өртэй.Ажлын байр хомс авдаг цалин гэж инээдтэй ингэж амьдардаг юм уу. Муу хэлээд байгаа соц ын үед хүн бүр орох оронтой ажил төрөлтэй хамгийн гол нь сэтгэл хангалуун тайван амьдарч байсан.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • bi (202.126.89.228)
    uuniig terlegch ooroo henii huuheldei vee?
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.106.134)
    З. Энхболдыг угаасаа хэн ч үнэлэхгүй. Тэр бол муу нэртэй хүн. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг үнэлж чадна. Харин Х. Баттулга, Хүрэлсүх хоёрт нийт масс ам сайтай бна. Тэгэхээр тэр хоёр зөв аиллаж бна , эх оронч бнаа гэсэн үг.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
    • Тэр масс чинь оркууд штээ
      2019 оны 03 сарын 11
  • Зочин (69.243.86.146)
    Үнэндээ шинэ манан ч самарч байнадөө. Яг л венесуэль харагдаад байгаам даа. Ер нь эртхэн виза нтрээ бэлдэж байхад илүүдэхгүй шүү. Яг хямраад хүмүүс нүүгээд эхэлбэл хил давах хэцүү болно
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.23.66)
    Захиалгат захиалгат гар хөл гар хөл
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Иргэн (66.181.167.53)
    Б.Сэмүүн та андуурчээ...
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Бечка (202.126.89.205)
    Тэр схем ямар байдлаар яаж хаанаас хэн тэр 400 саяыг гаргаж ирсэнийг сайн ойлгож байж бусад хүмүүсд энэ мэдээлэлээ тараах ёстой шүү. Тэр бүх мөнгө зөвхөн Худалдаа хөгжилийн банкны мөнгө биш шүү тэр ард иргэд татвар төлөгчид бидний мөнгөөр монголын баялагийг авсан нь тэр харж ойлгож чадахгүй байгаа чи ийм зүйл бичих нь зөв үү. Бас тэр үеийн засгийн газар ямар их тэнэг үйлдэл гаргаж улсын баялагийг өгсөн нь үнэхээр харамсалтай. Бас чи мөнгө авч энэ тухай ингэж бичсэн байх сэтгүүлч хүн олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх ёстой нэг талд нь бурууг өгөх биш чи хэн буруутай хэн хохирч байна гэдгийг тодорхойлж хэлж чадахгүй байна.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Наранцэцэг (59.153.114.31)
    Б.Сэмүүн гэдэг сэтгүүлч фб хаягаа өөрийн зурагтайгаа нийтэд танилцуул.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Лантуу (66.181.180.135)
    Энэ увайгүй Ерөнхийлөгч Ерөнхий сайд ждү- чдийг огцруулах хэрэгтэй. Тэгээгүй цагт Мон сүйрлийн ирмэгт очиж мөхөлд хүргэнэ.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • erdenee (202.131.243.186)
    Erdenet uildberees 49%-iinheniig zailuulj baigaa bol hamtran ajillj baisan Badamsurehg solihgyi bgaa yum be? Badamsuren ni 49%-tei bogs doloolon doldoidoj baisan Otgonbyariig hunii nootsiin heltsiin dargaar tabij bn.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Zochin (70.35.37.12)
    Unen l bichsen bn .Z.Enkhbold uuriin shahaanii kompaniaraa olborlolt hiilgej uuruu deever ni bolj mungu hiih ni dee . Khishig Arviniihaniigan bid Enkhboldiin kompani gej l uursduuguu yaridag shuu dee
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Атар (66.181.161.26)
    Хиисэн үйлдэлүүд нь хууль бус байхад өнгөрсөнхойно нь яасан их хууль яриад бна даа.энэ төрөөс баяжсан эрхмүүд бүгд хуулиин дагуу ажиллаад энэ үү.. .эд хуулиин дагуу ажилласан юм бол ард иргэд хууль бус ажиллаж амьдарч бгаа юм бол уу.,монгол улсын эрдэс баялагииг ашиглаж байгаа нэгжүүд бүгд хуулиин дагуу үйл ажиллагаа явуулж бгаа учраас ард олон бухимдаад ядуураад төрд итгэх итгэлгүй болоод бна уу.. .харьд гарч ажиллахын тулд амьдарч бна уу.. ,төр луйварчидаар дүүрчихсэн .хууль тэгш хэрэгждэггүй болоод л . . .
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.42.15)
    Zass boliocndee demii ard tumnii sanaag tuurugduuleh gej bgan ym shig heregguie ym bicnihiin atd tumen gej unen shudargiin amid zevseg bn shde
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
    • Chi uuruu tuurtsun yawaagaa medexgvi l bnadaa
      2019 оны 03 сарын 11
  • Зочин (112.72.11.105)
    Хуцдаг лалар хөлсний хүүхэлдэй вэ
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Жонхуу төмөр замаас хуссан мөнгөө гудраад дуусчаа юу лалар чинь монголыг бүр самарч дуусахнээ (182.160.37.24)
    Лалар Жонхуу
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Амьсгаа (139.5.218.61)
    Хуцваа муу з.энхболдоо хамаг сайхан үйллвэрийг хувьчилж одоо ууул уурхайг луйвардах нь муу газрын бэтэг хол очиж хуц
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Монгол хүн (64.119.21.46)
    Шаана биз 49 хувь нь бүр улсынхаа хэдийг барьчаад 112 сая долларыг нь аваад идцэн байхаар чинь очихгүй яадгийн
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
    • сандаг
      зөв шүү дээ. улсын өмч ихтэй байснаараа орос хятад хоёр хүчирхэг байна. герман норвег зэрэг орон баялаг нь улсад байснаар эмнэлэг сургууль үнэгүй болох боломж бүрдсэн. төр муу менежер гэдэг үгээр хувьдаа хулгайлахыг дэмжихээ болиоч. бүх өөрчлөлтийн ард хулгайчыг харж байхаа боль. зах зээлийн үл үзэгдэх гар гэдэг онол чинь сүйрүүлээд дуусч байгааг харцгаа.онол зааж байгаа орнууд чинь өөрсдөө төр хувь нарийн зохицуулсан нэгдсэн удирдлагатай явж хөгжсөн одооч тийм байгаа.
      2019 оны 03 сарын 11
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 11 цаг 45 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 12 цаг 43 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 12 цаг 56 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 13 цаг 8 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 13 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 13 цаг 46 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Өчигдөр 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Өчигдөр 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Өчигдөр 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Өчигдөр 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Өчигдөр 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top