x

“Монгол ялна” ертөнц ба Трумэн шоу

Холливудад 1998 онд бүтээгдсэн “The Truman show” киноны үйл явдал одоогоос 20 жилийн өмнөх үзэгчдэд үнэхээр байж боломгүй зүйл байсан нь лавтай. Эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа эхлээд телевизийн реалити шоуны үзэгчдийн хүртээл болж байгаагаа олж мэдэх хүртлээ бодит биш хэрнээ аварга том хиймэл павильонд 5000 камерын өмнө амьдарсан нэгэн эрийн түүх л дээ. Найруулагчийн бүтээлч боловч харгис санааг түүний ээж хөхиүлэн дэмжсэнээр реалити шоу бүтсэн хэрэг. Ер нь л хүсээд байх зүйл биш. Гэхдээ гол дүрээс бусад нь буюу найруулагч, шоуны баг амжилт олдог.

Монголчууд 2017 онд 50.61 хувийн саналаар сонгосон манай улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Албан өрөө нь Төрийн ордонд, өргөө гэр нь Их тэнгэрт нэртэй ч тэр соошл дотор бий болгосон өөрийн гудамжиндаа ажиллаж амьдардаг. Ерөнхийлөгч болон түүний нэрийн өмнөөс ард түмэнтэйгээ 24 цаг соошлоор тулж харилцдаг бүхэл бүтэн “засаглал” бий болсон. Тэднийг муучлагсад “Монгол ялна”-чууд хэмээн Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын дэвшүүлсэн уриа үгээр нь хочилдог юм. Сүүлдээ товчлоод “МоЯ”-чууд болгосон харагдана лээ. МоЯ-чуудын дэмжлэгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын олсон нэр нөлөөг нь цахим сүлжээнд дөнгөж хэл, хөлд орж ядан яваа Ерөнхий сайд, УИХ-ын даргынхтай зүйрлэх ч юм биш. Түүн шиг олон нийтийн цахим сүлжээг нурууг нь хотолзтол эдэлж яваа хүн өнөөхөндөө Монголын улс төрд үгүй. Энд ямар ч худал зүйл байхгүй. Харин соошл гээч нь бодит зүйл мөн үү, тэнд байгаа хаягууд бүгд бодит хүмүүс байдаг билүү, тэнд илэрхийлж байгаа санаа, үүсгэж буй харилцаа бодитой юу. Цахим ертөнцөд хуурамч хаягуудыг олноор нь оршоох боломжтой, амьд биш харилцаагаар ямар ч үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чадалтай хиймэл орон зай гэдгийг өнөөдөр хүн бүхэн гадарлана. “The Truman show” кино болон Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар харьцуулах шалтгаан өнөөгийн бодит байдалд бий болсон нь ч үнэн. Тэр яг л Трумэний дүр мэт хиймэл ертөнцөд амьдраад сурчихаж. Трумэнээс ялгаатай нь өөрийн хүслээр, улс төрийн зохиолоор...

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн 2017 оны гуравдугаар сард буюу одоогоос яг хоёрхон жилийн өмнө улс төрийн зах зээл дэх “женко” Х.Баттулгын рейтинг 8 хувьтай байсан бөгөөд хоёрхон сарын дотор 15 хувьд хүрч, санал хураалт явагдсан буюу сонгуулийн сурталчилгаа идэвхижсэн зургадугаар сард бүр 34 хувь болж өссөн. Х.Баттулгын нэр хүнд өдгөө ч магнайдаа тоосгүйгээр судалгаа бүрийн эхэнд давхидаг нь түүний багийн ажлын үр дүн. Монголын топ улстөрчдийн рейтинг гэдэг маань сүүлийн гурван жилд дуучин С.Жавхлангийн хаахна яваагаар л хэмжигддэг зүйл болон хувирсныг энд сонирхуулах нь илүүц болов уу. Итгэмээргүй боловч судалгааны дүн тул үүнийг аль ч улс төрийн нам хэргэлэдэг гарын авлага болой.

Х.Баттулга хэдийгээр АН-ын нэр дэвшигч байсан боловч Ерөнхийлөгч болоход нь түүнд АН-аас илүү өөрийнх нь зохион байгуулсан баг хүчин зүтгэсэн билээ. Одоо нэгэнт намын харьяаллаасаа татгалзсан тул түүний багийн ажил өмнөхөөс улам бүр эрчимжих шаардлагатай болжээ. Х.Баттулгын баг сонгууль болохоос гурван сарын өмнөөс фэйсбүүк, твиттерийг бүрнээ эзэмдэж эхэлснээс өнөөг хүртэл өдөр тутам “нүд хамхилгүй” манаж байна. Тэд чухам хэдүүлээ гэдгийг мэдэх аргагүй. Ил гарч, байр сууриа илэрхийлдэг нь хуруу дарам цөөн боловч тэдгээрийн пост, жиргээг лайкдаж, түгээж, комментоор баяжуулж, өөрөөр хэлбэл Х.Баттулгыг ард түмэнтэй учран золгуулж, амьдруулдаг хэдэн мянган тролл бий. 

Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний багийн нөхөд заримдаа соошлд тарьсан “ургацаа” таньдаггүй болов уу гэмээр сөрөг тусгал ч харагдана. “Монгол ялна” гудамж өөрийн гэсэн өвөрмөц, бүр экстрим тэрслүү хэв маягтай. Хараал зүхэл, гудамжны үг хэллэг, бүр шоронгийнхны хэрэглэдэг хар яриагаар МоЯчууд жирийн иргэдээс ялгарна. Мөн Ерөнхийлөгчийг дэмжиж байгаа нь энэ гээд Х.Баттулгыг энэ цагт эргэн төрсөн Чингис хэмээн аравнайлан зална. Үүндээ зөнч Вангагийн эшлэлийг шинжлэх ухаанчаар дэлгэн нотолно. Х.Баттулгын байр суурийг хамгаалж байгаа нь энэ байна гээд бүр гол хүнээ эсрэгээр нь баллана. Яг одоо соошлд өрнөж буй ШХАБ-д Монгол Улс элсэх, эсэх тухай маргаанд МоЯ-чууд маань мэдээж манлайлж байна. “Элсэх нь зөв. Монгол ялна” гэцгээнэ. Гэвч Х.Баттулга Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд байр сууриа одоогоор илэрхийлээгүй, түүнийг улс төрийн шинж чанартай ямар нэг алхам хийчихлээ гэж тодорхойлох аргагүй нөхцөл байдалтай л байгаа шүү дээ. Ерөнхийлөгч Х.Баттулгаас эв нэгдлийг сахиулагчийн үүрэг аль хэдийн гээгдэн, бизнесмэн байх үеэс нь зангирч, сайд байх үед нь эрчлэгдсэн өс хонзонгоороо төр тэргүүлж буй “Женко” л харагддаг болсон. Багийн нөхөд нь үүн дээр нэгэнт гал алдлаа. 

Энэ мэтчилэн Х.Баттулгын имиж хоосон ертөнцөд алдаатай, оноотой бүрдэж, байр сууриуд нь хянах боломжгүй хийсвэр цуурайгаар уламжлагдсаар байна. Хуурмаг шинжтэй учраас хэдий зохион байгуулалттай ч нэг л өдөр Трумэний шоу шиг нуран унах, найруулагчийн хүслээс эсрэг зүгт чиглэх аюултай. “Женко” өөрөө захиалагч, найруулагч тул ухрах аргагүй, харин гүйцэтгэгчид нь хойшид тунг нягтлан тохируулж түмэндээ түгээж байгаасай билээ. Тэр чинь хэдийгээр “женко” ч гэсэн Төрийн тэргүүн шүү дээ. “Трумэн шоу” киноны төгсгөлд найруулагч Кристофф “Чи жинхэнэ од болсон” гэж сэтгэл догдлон хэлэх боловч Трумэн сонсохыг ч хүсэхгүй. Х.Баттулгад өөрт нь түүний өмнөөс цахимд бий болж буй алдар нэр, элий балай давалгаа таалагддаг болов уу? Тогтоон барихад, зөв залахад нэгэнт оройтсон ч байж магад.  

Б.Энхцэцэг /ub.life/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bi (80.236.208.80)
    AN-iin guivaltgui demjigch bsaar irsen ch jenkog erunhiilugchiin sungaand gargaj irsen har udruud hoish An gedeg minii uhaann suhuugui demjdeg nam bish nolov odoogoor chuluut uran buteelch gedeg shig l yavna bi. Hezee hiisen mongolchuudiin uiliin ureer iim mangasiig turiinhuu tolgoid zalchihaad mongol gedeg ner balrah ni holgui suuh udur irsiin boloo l gej bodoj yavna daa hehe
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 13 цаг 28 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 13 цаг 38 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 13 цаг 41 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 13 цаг 41 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 13 цаг 42 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 13 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 13 цаг 44 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 13 цаг 45 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 16 цаг 6 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 16 цаг 15 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 16 цаг 15 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 16 цаг 19 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 28 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 16 цаг 33 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 18 цаг 9 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 18 цаг 21 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 18 цаг 21 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 18 цаг 22 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 18 цаг 27 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 18 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top