x

ЖДҮ гэмт хэрэг ба "Нүүрсний" хэрэг

Өнгөрөгч бямба гаригт “Хэвтүүл” хөдөлгөөнөөс ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцуулахаар хотын төв талбайд тайван жагсаал зохион байгуулав. Хөдөлгөөний тэргүүн Э.Тамир “Энэ удаагийн жагсаалд 400 гаруй иргэд ирж нэгдсэн” гэлээ.

Өмнө нь УИХ-ын таван гишүүний зохион байгуулсан МАНАН бүлгэмийн эсрэг жагсаалд 1500 орчим хүн цугласныг жагсаал зохион байгуулагчид нь “60 мянга орчим иргэд нэгдлээ” хэмээн мэдээлж байсантай харьцуулахад ханатай тоо. Амралтын өдрийн жагсаалд харьцангуй цөөн хүн оролцсон боловч ЖДҮХС-гаас зээл авахаар удаа дараа төслөө өгөөд хоосон хоцорсон иргэд өөрсдөө ирж үгээ хэлсэн нь уг жагсаалыг амь оруулсан гэхэд болно.

МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар  ЖДҮХС-гаас  зээл авахын  тулд иргэд, аж ахуй нэгжүүд төрийн есөн байгууллагаар орж, 30 төрлийн  бичиг баримт бүрдүүлж, нийт 36 шат дамжлага туулан санд төслөө өгдөг байна. Энэ бүх материалыг бүрдүүлэхэд нийтдээ 33 хоногийг зарцуулдаг аж. Харин ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ердөө гуравхан хоног хангалттай байсан гэдгийг бид мэднэ.

“Нүүрсний” хэмээх Л.Гансүхийн хэрэг

2015 оны есдүгээр сарын 22-нд Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн 263.2 буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэдэг зүйл ангиар таван жилийн хорих ял оноожээ. 2016 оны гуравдугаар сарын 23-нд Улсын дээд шүүх ялыг хэмжээг дөрвөн жил болгон бууруулж, Л.Гансүх нь ялынхаа 2/3-ыг эдлээд магадлангаар суллагдсан.

Тухайн үед Л.Гансүх “Би шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтан биш ээ. Би ямар ч тушаал шийдвэр гаргаагүй, гарын үсэг зураагүй. Би зүгээр л Ерөнхий сайдад зөвлөх үүрэгтэй улс төрийн ажилтан. Тиймээс надад тулгаж байгаа эрүүгийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж эсэргүүцсээр байсан боловч шүүх “Та хэдийгээр гарын үсэг зурах, шийдвэр гаргах эрхгүй боловч албан тушаалын нөлөөгөө ашиглан бусдаар шийдвэр гаргуулсан байна аа” гэж хэлээд ялласан. Өөрөөр хэлбэл, “Багануур” ХК-ийн захирлын гаргасан шийдвэрт Ерөнхий сайдын ахлах зөвлөх нөлөөлсөн гэж үзсэн хэрэг.

Болсон явдал гэвэл Л.Гансүх нь Засгийн газраас гаргасан “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Багануур ХК-иас нүүрс ачуулж хотод оруулж ирээд, нүүрсээ шигшээд шигшсэн нүүрсээ гэр хорооллынхонд 80.000 төгрөгөөр худалдаалсан. Тухайн үед портер нүүрсний хар захын үнэ 220 мянган төгрөг байлаа. Харин шигшүүрээс гарсан “шороо” буюу нунтаг нүүрсийг (товарын нүүрс гэж нэрлэдэг) “Багануур” ХХК-ид буцааж ачуулснаар компанийн алдагдлыг хаасан байдаг. Гэвч хуулийн байгууллага цахилгаан станцын зууханд орсон нунтаг нүүрсийг тонн тутмыг нь 20.000 төгрөгөөр үнэлээд Л.Гансүх нарыг “Улсад 3,2 тэрбум төгрөгийг хохирол учруулсан” хэмээн үзэж ял шийтгэсэн байдаг юм.

Үнэндээ бол хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “Эл Эс Би” компанийн “Багануур” ХК-тай байгуулсан гэрээнд Л.Гансүх нь хөндлөнгөөс нөлөөлсөн гэх баримт болон гарын үсэг, тамга тэмдэг байдаггүй. Тийм ч учраас одоо хэр нь тэрээр хууль, шүүхийн байгууллага өөрийг нь хэлмэгдүүлсэн хэмээн үзэж, гомдолтой явдаг нэгэн. Эрүүгийн хуулийн 263.2 буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэдэг зүйл ангиар өөрт нь эрх олгогдоогүй албан тушаалтныг “албан тушаалаа урвуулан ашигласан” хэмээн буруутгаж, шүүхээр тасалсан анхны бөгөөд сүүлийн тохиолдол гэх юм билээ. 

“ЖДҮ” хэмээх албан тушаалтнуудын хэрэг

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард УИХ, Засгийн газрын гишүүдийн “сүрэглэн” оролцсон ЖДҮХС-гийн зээлийн асуудал босч ирсэн. Одоогоор хорь гаруй УИХ, Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий аудитор, Ерөнхий прокурорын орлогч гэх мэт төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдоод байгаа. Тэднээс хоёр сайд (Б.Батзориг, Я.Содбаатар), нэг дэд сайд (БХБ-ын дад сайд Ш.Лхамсүрэн) уг хэргийн улмаас ажил, албан тушаалаа өгсөн ч хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээсэн нэг ч хүн байхгүй.

УЕП М.Энх-Амгалан эхний дөрвөн гишүүнийг гэмт хэрэг үлйдсэн нь баримтаар нотлогдсон хэмээн үзэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар УИХ-д оруулж ирсэн боловч УИХ дахь олонхи “Түдгэлзүүлэлгүй шалга. Шалгагдаж нотлогдоод шүүхэд шилжсэнийх нь дараа бүрэн эрхийг нь ярина” гээд аваад үлдсэн.

Түүнээс хойш даруй хоёр сар өнгөрчихөөд байна. Харин “60 тэрбумын эзнийг буулгачихаад дараа нь ЖДҮ-чидтэй хариуцлага тооцно” гэж яриад байсан “шударгуу” таван гишүүн маань “ЖДҮ бол гэмт хэрэг биш. Ер нь Засгийн газрыг унагах гэсэн улс төрийн ажиллагаа байсан” шахуу юм яриад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зээл авсан гишүүд, албан тушаалтнууд өөрсдөө гарын үсэг зурж, шийдвэр гаргаагүй учраас “албан тушаалаа урвуулан ашигласан” (Эрүүгийн хуулийн 22.1) гэдэг зүйл ангид хамаарахгүй гэнэ. Тэд зүгээр л “Миний төслийг дэмжээд өгөөрэй” гээд утасдахаар нь ХХААХҮ-ийн сайд нь уулгалаад, гэм зэмгүй гишүүдэд тэрбум тэрбумаар нь зээл өгчихсөн юм байх.

Ингэдэг гэдгийг нь мэдээд 2015 онд УИХ-аар баталсан шинэ Эрүүгийн хуульд “Албаны эрх, нөлөөгөө уруулан ашиглах” (өөрөө шийдвэр гаргах эрхгүй боловч шийдвэр гаргах эрхтэй этгээдэд нөлөөлөх) гэдэг зүйл ангийг уг хуулийн 22.2-т бичсэн байсныг 2017 онд Х.Нямбаатар нар хуульд өөрчлөлт оруулахдаа аваад хаячихсан. “Яагаад энэ зүйл ангийг авч хаясан юм бэ, та нар?” гэж асуусан чинь ажлын хэсгийн бас нэг гишүүн нь “Шүүхийн практикаас харвал Л.Гансүхийг 22.1-д (хуучнаар 263.2) заасан зүйл ангиар ялласан учраас “албаны эрх, нөлөө” ч гэсэн энэ зүйл ангидаа багтах юм байна гэж бодоод давхардуулахгүйн тулд хассан юмаа. Даанч Л.Гансүхээс өөр энэ зүйл ангиар шийтгүүлсэн хүн алга” гэнэ ээ. Харин ар дээр нь намынх нь нөхөд “Наадах чинь манай зүйл анги биш байна аа. Хүн хэлмэгдүүлэхгүй шүү, нөхөд өө” гээд гишүүний бүрэн эрхээр халхавчлагдаад сууж байна даа.

Товчхондоо "Нүүрсний" хэмээх Л.Гансүхийн хэрэг, УИХ-ын гишүүдийн оролцсон ЖДҮ гэмт хэрэг хоёр манай хууль, шүүхийн байгууллагуудын гаргадаг ялгаварлал, улстөрчид нь шүүх, хуулийнхныг хүссэнээрээ удирдаж ирсний бас нэг тод жишээ юм даа. Нэг нь иргэдэд хямд нүүрс тараагаад яллуулна, нөгөө хэсэг нь иргэдээсээ боломжийг нь хулгайлаад ял завшина. Мөн үү?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.190.54)
    Davhar vagonoor gargahaar nuursiig hyamdaar zardag buleg bii
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • лдл (64.119.24.161)
    эд нар бол харин ч сайн хүмүүс. МАН 2020 онд дахиад ч ялна. тэнэг малнууд минь баячуудын угаадаснаас аятайхан ууж чадахгүй бол солонгос руугаа зайлцгаа. МАН бол цорын ганц нам.
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Улиастай голын лус савдаг (202.179.26.193)
    МАНгар өгөр коммуниётуудын үхэж байсан үнэн нүүр царай. Энэ юу ч биш 1922-1940 оны аймшиг өнөөдрийн 60 тэрбум ЖДҮ-г хараач
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 22 цаг 53 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 23 цаг 7 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 цаг 18 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 23 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top