x

АНУ дахь топ 10 машин буюу АНУ дотоодын зах зээлээ Япон, Солонгос, Германд алдаж байна уу?

Consumer Reports компани 2019 онд АНУ-ын зах зээлд сайн гүйлгээтэй байх автомашинуудын чансааг гаргажээ. Шинжээчид автын зах зээлийн янз бүрийн ангилалд тэргүүлж байгаа топ-10 автомобилийг нэрлэсэн байна. 

Consumer Reports чансаанд багтахын тулд автомобиль олон үзүүлэлтээр өндөр төвшинд байх ёстой. Тухайлбал, тэр үзүүлэлтүүд нь автомобилийн аюулгүй төвшин болон хэрэглэгчдийн өндөр шаардлагыг хангасан байх ёстой.

Харин энэ жилийн чансаанд аюулгүй байдлын нэн түрүүнд тавьжээ. АНУ-ын чансаанд Герман, Япон, Солонгосын брэндүүд давамгайлсан байна.

Ингээд чансааны эхний топ-10 машинтай танилцуулья.

1. Авсаархан элитийн автомобиль: Audi A4

Шалгагдсан автомобилийн үнэ: $48 890

Спортын гадаад төрх. Уужим орон зайтай салон. Багтаамжтай ачааны тэвш. Доторлолтын сайн материалиуд. Аэродинамикийн дээд зэргийн үзүүлэлтүүд. Хүчтэй гэхдээ хэмнэлттэй хөдөлгүүрүүд.

Audi A4 загварт автын өдөр тутмын хэрэглээг хөнгөвчилсөн олон систем байгаа. Тухайлбал, зогсоолын авто жолоодлого нь жолоочид хэрэгтэй байрыг олоход эсвэл замын дагуух зогсоолыг эзлэхэд нь туслана.

2. Элитийн хаа сайгүй явагч: BMW X5

Шалгагдсан автомобилийн үнэ: $68 730

BMW X5 загвар нь Германы BMW авто үйлдвэрлэгчдийн дунд гарын кроссовер юм. Түүнийг Өмнөд Каролина (АНУ) мужийн Спартанберг хотод үйлдвэрлэн америкийн болон европын зах зээлд зориулжээ

Тав тух ба аюулгүй байдлын тэнцвэрийг машинд сайн барьсан гэж шинжээчид үнэлсэн байна. 

3. Бүрэн хэмжээний пикап: Ford F-150

Шалгагдсан автомобилийн үнэ: $52 535 

Бат бэхийн 70 мянган PSI үзүүлэлттэй өндөр чанарын болд төмрөөр хийсэн шинэ рамыг машинд тавьжээ. Бүхээгийн хавтангууд нь цэргийн техникт хэрэглэдэг хөнгөн цагаан материалаар бүтээгдсэн

Гэрлийн техник нь бүтнээрээ диодынх ба толиндоо шөнө машины эргэн тойрныг гэрэлтүүлэх прожектортой.

4. Маш авсаархан газар сайгүй явагч: Hyundai Kona

Шалгагдсан автомобилийн үнэ: $25 025 

Hyundai Kona загвар нь Hyundai компанийн үйлдвэрийн авсаархан кроссовер юм.

Hyundai-Kia GB, Hyundai i20 (GB), Kia Rio (YB), шинэ кроссовер Kia Stonic машинуудын бааз дээр энэ загвар бүтээгджээ.

Автомобиль нь урд дугуйн эсвэл бүх дугуйн мацалттайгаар нийлүүлэгдэж байгаа. Бүхээгийн 51 хувийг өндөр чанартай болдоор бүтээсэн ба түүнийг компани нь бие даан үйлдвэрлэдэг байна. 

5. Дунд хэмжээний хаа сайгүй явагч: Subaru Ascent

Шалгагдсан автомобилийн үнэ: $43 867 

Шинэ кроссовер Subaru Ascent 2018-2019 нь  Los Angeles Auto Show 2017 үзэсгэлэн дээр анх 2017 онд танилцуулагдсанТом, найман хүний суудалтай кроссовер Субару Аскент машин нь Tribeca загварын залгамжлагч бөгөөд Subaru япон брэндийн тэргүүн загвар болж байна.

Subaru компанийн кроссовер Ascent нь япон брэндийн түүхэнд хамгийн том машин болж байгаа ба Ford Explorer, Mazda CX-9, Toyota Highlander, Volkswagen Atlas машинуудтай өрсөлдөх хэмжээнийх гэж бүтээгчид нь ярьж байна.

6. Маш авсаархан газар сайгүй явагч: Subaru Forester

Шалгагдсан автомобилийн үнэ: $29 341 

Subaru Forester японы Subaru брэндийн бүтэн мацалттай кроссовер төрөл 1997 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа.

Subaru Forester машиныг анх  2018 онд Нью-Йоркийн олон улсын автосалон дээр үзүүлсэн юм.

7. Том оврын автомобиль: Toyota Avalon Hybrid

Шалгагдсан автомобилийн үнэ: $48 890

Toyota Avalon гэдэг бүрэн хэмжээний автомобилийг Toyota 1995 оноос эхлэн гаргаж байнаАНУ дахь Toyota үйлдвэрийн энэ машин АНУ, Канад, Ойрхи Дорнодод гаргадаг тэргүүлэгч төрлийнх юм. Бүх хувилбаруудад аюулгүй ба мэдээллийн цэнгээний системийг тавьжээ

Хибрид модель нь XLE, XSE ба Limited trim төвшинд хийгдэж байгаа. "2019 Тойота Авалон хибрид" машин нь бензинийн болон цахилгаан хөдөлгүүртэй.

8. Дунд хэмжээний автомобиль: Toyota Camry Hybrid

Шалгагдсан автомобилийн үнэ: $28 949 

Шинэ Camry Hybrid машин хибрид системийг үүсгэгч. Toyota Hybrid System II загвар нь Hybrid Synergy Drive системийг өвлөгч юмCamry Hybrid LE нь 100 км 4,4 л шатахуун зарцуулдаг

Дээд ангиллын LE ба XLE загваруудаас гадна Camry Hybrid машиныг спортын зориулалтын SE системтай машиныг гаргаж байгаа.

9. Хибрид/цахилгаанмобиль: Toyota Prius

Шалгагдсан автомобилийн үнэ: $27 323 

Toyota Prius нь дэлхийд олон түмний анхны хибрид хөнгөн тэрэг бөгөөд Toyota корпораци 1997 оноос эхлэн гаргаж байгаа

Prius загварыг дэлгэрүүлэхэд татварын хөнгөлөлт, орчныг бохирдуулдаггүй машин худалдан авагчдыг дэмжсэн засгийн газрын дэмжлэг их тус болсон байна.

10. Маш авсаархан автомобиль: Toyota Yaris iA

Шалгагдсан автомобилийн үнэ: $17 570 

Энэ машин орчин үеийн маш авсаархан, удирдлага сайтай, түлшний хэмнэлттэй загвар юм. 

2018-2019 онуудын "Тойота Ярис" модель нь худалдан авагчдад янз бүрийн үзүүлэлт, үнэ бүхий тоноглолуудтай хувилбараар нийлүүлэгдэж байгаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top