x

Төрийн "мотортой" бизнес

Улс үндэстний хөгжил цэцэглэлт, энх амгалан амьдрал нь улс төрийн ардчиллын чанар, чөлөөт зах зээлийн эдийн засгийн суурь болон шинийг санаачлах чадвараас хамаардаг. Эдгээрийн дотроос чөлөөт зах зээлийн эдийн засаг нь аль хэр бат бэх суурьтай байгаа эсэх нь иргэдийн амьдралын түвшинд хамгийн их нөлөөлдөг. Чөлөөт зах зээл нь эдүгээ ихээхэн шүүмжлэл дагуулах боллоо.

Чөлөөт зах зээлийн буюу капиталист эдийн засгийг нийгмийн тэгш бус байдлыг өөгшүүлдэг, хүн төрөлхтнийг хэрэглээний нийгэм рүү түлхэж, улмаар цаг уурын өөрчлөлтийг бий болгосон гэх зэргээр сүүлийн үед ихэд шүүмжлэх боллоо. Чөлөөт зах зээл нь эдийн засгийн харилцааг зөв зохицуулж чадахгүй гэх үзэл ч хүчтэй гарч байна.

Өнөөдөр капитализмыг хоёр хэсэгт хувааж болно. Нэг нь шударга өрсөлдөөн бүхий чөлөөт зах зээлийн, нөгөө нь шударга бус өрсөлдөөн буюу төрийн “мотортой” эдийн засаг. Сүүлийнхийг нь крони (crony) капитализм гэж нэрлэдэг. Чухам энэ крони капитализм эдүгээ ихэнх хөгжиж буй орнуудад эрчимтэй тэлж, улмаар чөлөөт зах зээлийн эдийн засгийн нэр хүндийг бүхэлд нь унагаж байна. Крони капитализмаас болоод хүмүүс капитализмыг дэмжихээ больж байна гэж Wall Street Journal (2015) бичжээ.

Крони капитализм (танил талын бизнес) гэдэг нь тухайн орны төр засгийн шийдвэр нь найз нөхөд, танил тал, холбоотныхоо компанид хөнгөлөлттэй зээл, тусгай зөвшөөрөл олгох, бусад компани оролцох боломжийг хязгаарлах зэргээр тухайн салбарт яваандаа монополь тогтоох боломж олгохыг хэлж байна. Энэ бүхнийг тохируулан гаргасан шийдвэр, хууль, журмын хүрээнд хийгддэг учир авлига гэж үздэггүй. Харин хуульчлагдсан хулгай гэж хэлдэг.

Крони капитализмын индекс

Ер нь крони капитализм гэдэг нэр томьёо нь 1997-98 оны Азийн эдийн засгийн хямралын үед гарчээ. Энэ хямралын суурь шалтгаан нь крони капитализм гэж Калифорнын Их сургуулийн судлаач Андрью Маккинтайр Индонез, Тайландын жишээн дээр тайлбарлажээ. Зүүн өмнөд Азийн олон орныг хамарсан энэ хямрал “халуун мөнгө” буюу хүүгийн зөрөөн дээр богино хугацаанд ашиг хийх зорилготой их хэмжээний мөнгө гаднаас оруулснаар тухайн оронд хөрөнгийн үнийг хэт хөөрөгдөж эдийн засгийн хөөсрөлтийг үүсгэж, төдөлгүй эдийн засгийн хямрал дагуулав. Энэ их мөнгөний шилжилт, хөрөнгө оруулалтыг эдгээр орны төр засгийн удирдлага, тэдний хамаатан садан, найз нөхдийн (cronies) оролцоотой хийсэн ажээ.

The Economist сэтгүүл саяхнаас (2014, 2016 онуудад) “Крони капитализмын индекс” гаргажээ. Эхлээд монополь үүсэх өндөр магадлалтай, тусгай зөвшөөрөл (лиценз) шаарддаг, төрөөс маш их хамааралтай: 

  1. казино

  2. нүүрс ба мод бэлдэх

  3. батлан хамгаалах

  4. хадгаламж татдаг банк

  5. дэд бүтэц

  6. онгоцны буудал

  7. үл хөдлөх үндсэн хөрөнгө ба барилга

  8. ган ба бусад металл боловсруулах

  9. ашигт малтмал олборлох

  10. ус түгээх, харилцаа холбооны үйлчилгээ зэрэг арван салбарыг сонгожээ. Тэгээд Forbes сэтгүүлийн мэдээллээс тухайн салбарт байгаа тэрбумтнуудын хөрөнгийг улсынх нь ДНБ-тэй харьцуулан энэ индексийг гаргажээ. Харьцаа их байх тусам крони капитализмаас болж эдийн засаг нь хохирдог ажээ.

2016 оны индексийг гаргахдаа 23 орныг хамруулжээ. 2014 онд энэ индексийг Хонгконг, 2016 онд Орос тэргүүлжээ. Хойд хөршид дээрх арван салбарын тэрбумтнуудын нийт хөрөнгө Оросын ДНБ-ий 18 хувьтай, крони бус салбарт 1.8 хувьтай тэнцэж байна.

52735eee4475d328418fd6285ca79864.png

Монголын цэцэглэн хөгжиж буй крони бизнес

Манай улсын тухайд энэ индексийг гаргах боломж улам бүр бүрдсээр байна. Монгол улсад дээрх арван салбараас нүүрс, арилжааны банк, дэд бүтэц, үл хөдлөх үндсэн хөрөнгө ба барилга, ашигт малтмал хайж олборлох, харилцаа холбооны салбарууд хамааралтай. Тэгвэл төр засгийн шийдвэр гаргагчид, өмнөх удирдлагууд оролцоогүй ямар нэг салбар энд байна уу? Манайд өөрийн бизнесийн салбартай холбоотой хууль баталдаг гишүүд, төсвийн мөнгөөр өөрийн бизнест давуу боломж олгодог сайд, өөрийн банктай гишүүд бол олон байна.

Монополь үүсэх магадлал бага салбаруудад ч манай улсад крони капитализм хөгжиж байна. Өөрийн ББСБ-гүй, эсвэл хувийн их дээд сургууль байгуулаагүй, хувьчлалаар аль нэг объект аваагүй, эсвэл ямар нэг орд газрын лицензгүй, газар аваагүй, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй төрийн түшээдийг Монгол улсад олоход хэцүү болжээ. Тэд бүгд л өөрийн бизнест ашигтай хууль журам гаргуулж, хөнгөлөлттэй зээл, тусламж авч бизнесийн давуу боломжийг өөрсдөдөө, хамсаатнууддаа олгож ирлээ.

Монголын төр олон төрлийн сан байгуулж, төрийн банктай болж, гадаадад бондоор зээл авч, өөрсдийн компаниудаа санхүүжүүлэв. Богд уулын бүх ам, нийслэлийн бүх парк, үнэ цэнэтэй газрыг хуйвалдан борлуулав. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, орон сууцны хөнгөлөлттэй зээл нэрээр нийтийн хөрөнгөөр өөрсдийн банк, барилгын компаниудыг санхүүжүүлэв. Үнэ хөөрөгдөж, иргэдийн худалдан авах чадвар навс унав. Төлж чадахгүй их зээл валютаар авсан учир төлбөрт нь төгрөг сулрав.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн олон тэрбум төгрөгийг УИХ-ын 15 гишүүн хувааж аваад ББСБ-аараа дамжуулаад угаасан нь саяхан илэрсэн ч, өмнөх авлигын олон хэргийн адил чимээгүйхэн мартуулах зам руугаа шилжиж байна.

Ийнхүү крони капитализм буюу төрийн “мотортой” бизнес ид цэцэглэж байгаа Монгол улсад авьяас чадвар, хувийн хөрөнгө, ур чадварт суурилсан бизнес улам явахгүй болж, ажлын байр хумигдаж, иргэд нь гадаад орныг зорих боллоо.

Крони капитализмтай зөвхөн хувийн бизнесийн холбоод, юуны өмнө хуулиар хариуцсан үүрэгтэй Худалдаа Үйлдвэрийн танхим идэвх санаачилгатай тэмцэж чөлөөт өрсөлдөөнийг бүрдүүлэх цаг болжээ. Оройтвол биднийг Венесуэлийн хувь заяа хүлээж байгаа.

Төр засагтай холилдож ойрхон зайг хурдан явах уу, эсвэл чөлөөт өрсөлдөөнөөр хол зайд баттай явах уу гэдгийг монголын компаниуд сонгох цаг ирлээ.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 13 цаг 26 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 13 цаг 36 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 13 цаг 39 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 13 цаг 39 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 13 цаг 40 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 13 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 13 цаг 42 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 13 цаг 43 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 16 цаг 4 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 16 цаг 13 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 16 цаг 13 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 16 цаг 17 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 26 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 16 цаг 31 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 18 цаг 7 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 18 цаг 19 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 18 цаг 19 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 18 цаг 20 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 18 цаг 25 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 18 цаг 29 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top