x

"Тэнэсэн сум тархинд" буюу Ё.Баатарбилэг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзжээ. Мань хүн шууд л “2020 оны олимпыг угтан баг тамирчид, дасгалжуулагчдыг богино хугацааны бэлтгэл сургалтад хамруулах, БНХАУ-ын Мао Цзедун даргын тушаалаар Монгол Улсад 1958 онд барьж өгсөн спортын ордныг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэхэд Элчин сайдын хувиар дэмжлэг үзүүлэх”-ийг түүнээс хүссэн байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим бүрдсэнээс хойш шинэ сайд нарын хийсэн эрээвэр хураавар элдэв мэдэгдлүүдийн дэргэд эрээ цээргүй сонсогдох ч гэлээ байгаа оносон ганц үг болов. Нэгдүгээрт Мао дарга энэ ордонг барьж өгсөн гэдгийг санасан нь сайн хэрэг. Хоёрдугаарт шинэчлэн барих талаар бодсон нь бүр сайн хэрэг. Олон ч Засгийн газрын үед “засварын мөнгө” л гуйж явсан даа, ордынхон.

Жишээлбэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Б.Энх-Амгалан гишүүн “Аав маань тээврийн жолооч хүн. Тийм учраас би энэ салбарыг мэднэ” гэж эргүүтсэн байна лээ. Жолооч гэдэг бол жолоо мушгидаг л хүн, сайд гэдэг бол төрийн бодлого барьдаг хүн гэдгийг одоо бага ангийн хүүхдээс асуусан ч хэлэх болсон үе. Хэрвээ жолоочийн хүүхэд л энэ салбарын мэддэг юм бол У.Хүрэлсүхэд Б.Энх-Амгалан ямар хэрэгтэй юм. Тэр ч гэсэн жолоочийн хүүхэд.

Аягүй бол Б.Энх-Амгалан ч гэсэн аль нэг насандаа жолоо барьж үзсэн л байгаа. Тэгвэл Улаанбаатарын замд явж байгаа бүх халтуурчид “энэ салбарыг удирдах” мэдлэг туршлагатай гэсэн үг биш. Харин мэдэхгүйгээ мэдээд, салбарынхнаа сонсох л хэрэгтэй юм даа, Б.Энх-Амгалан сайдын хувьд. Тэртэй тэргүй жил гаруйхны хугацаа үлдээд байхад салбарын бодлого, зохицуулалтаар нэг их оролдоод байхгүй шиг, мөрөөрөө суудлаа бөглөөд сууж байсан нь бараг өлзийтэй.

Түүний дэргэд “Би багш хүн болохоор Боловсролын салбарыг мэднэ” гэх нь арай үнэмшилтэй сонсогдох ч тэр бүр мэдээд байсан нь бас ховор. Багш хүн бол багш л хүн байдаг. Харин боловсролын салбарт энэ салбарын асуудлыг хамгийн сайд мэддэг сайн менежер буюу удирдагч хэрэгтэй. Багш бол багшаа л хийсэн нь дээр. Тиймээс Ё.Баатарбилэг ч гэсэн “Цөм хөтөлбөрийг зогсооно. Сурагчдын ачааллыг бууруулна” энэ тэр гэсэн элдэв лоозунгаа хойш тавиад барилгаа барьсан нь дээр. Гол нь салбараар нь тоглохгүй байх явдал чухал гэдгийг дээр хэлсэн.

Тэртэй тэргүй Засгийн газрын тэргүүнд нь “Монгол Улсыг хэрхэн авч явах вэ?” гэдэг бодлого байхгүй (дөнгөж он гарсны дараа л хэсэг нөхдийг тойруулж суулгаад “Та нар бодлогоо гаргаад ир” шахуу юм ярьж байсан) замын дундаас орж ирсэн сайд салбарын бодлогыг урагш татна гэж байхгүй ээ. Түүнийхээ оронд багш нарынхаа цалин цавуунд анхаар. Ядаж л цалин, урамшууллын системийг яавал зөв болгох вэ? Яаж сургалтын чанартай нь уялдуулах вэ? гэх мэтчилэн.

Эсвэл зүгээр л байшингаа барь. Гаднаас мөнгөө гуйдаг санж уу, өөрөө төсөвлөдөг санж уу хамаагүй. Спортын ордныхоо л ажлыг эхлүүлчих. Энэ бол нэг жилийн настай сайдад хангалттай том “бодлого”. Яагаад гэвэл манайд байгаа ганц ордон нь нурж унах дээрээ тулаад арван жилийн нүүр үзэж байна. Арван жилийн өмнө “Ардын эрх сонин”-д ажиллаж байхад л “Ордон нурлаа. Булан тохойгоосоо хөгцрөөд нураад, тамирчдын бэлтгэл хийхэд хэцүү боллоо. Засварын мөнгө хайрла” гээд явж байсан. Хэн нь хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй ч одоо ч тэр янзандаа л байгаа.

Спортын ордон гэхээр манайхан улсын шигшээгийн хэдэн тамирчнаа л боддог. Сагсны тэмцээн, бөхийн барилдаан зохион байгуулдаг газар гэж ойлгоод, тэр хүрээнд л хараад байдаг. Одоо байгаа гурван давхар барилгаа ядаж арван давхар болгоод заалны бүх спортуудаа оруулж ир л дээ. Хүүхэд залуучуудын сонирхож байгаа бүх спортын төрөл, хөгшчүүлийн бие бялдраа чийрэгжүүлэхэд тохирсон танхимууд ч багтах хэрэгтэй шүү дээ. Тэгж байж спортын ордон болно оо доо. Тэгээд барьж дуусгасныхаа дараа ханан дээр нь нэрээ алтан үсгээр бичнэ үү, яана уу хамаагүй. Түүнээс биш Буянт-Ухаад барьсан спорт цогцолбор шиг “циркийн манеж” хийчихээд ордон гэж яриад байж болохгүй.

Л.Оюун-Эрдэнэ сайд л гэхэд нэг Засгийн газрын бүрэн эрхийн дөрвөн жил байтугай дөрвөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд авч чадаагүй амлалтыг сарын дотор амлалаа. Үүний дэргэд хүнд хэрэгтэй ганц барилга бариад үлдээчих нь Боловсролын сайдын "бодлого" болж мэдэх л юм. Тэнэсэн сум тархинд гэдэг шиг...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Irgen Bat doŕj (202.126.89.41)
    Er bugdii n chi hiivel yasiin jolooch hunii huuhed teever gej yu baidiin gedgees ehleed oir dotnii l hun baina gehiin orond yu geed hutsaad unavaa chi ene zasgiin gazraas nileed yum duulahgeegùi bol hoshuugaa saltaidaa lavhan shurguulaad hevtej bai
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.27.51)
    дандаа ашиг хонжоо хайсан бузар хувалзнууд.ямар мэдлэг боловсрол байхгүй.албан тушаалыг мөнгө олох хэрэгсэл л гэж боддог ийм ичгүүргүй новшнууд байгаа цагт хэзээч өөдлөгүй энэ улс чинь.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Чулуунбат Уранчимэг. (80.98.189.221)
    Аав нь жолооч гээд юу яричих ваа,аав эмч би мэднэ гэсэн үг байна ш дээ,ядаж үгээ зөв бодож яриаач,хонгил гээд б хад бас хаана б н гээд л б сан,УИХ н хариуцлагатай гишүүн ингэж ярьж болох уу?хөдөөний 7 настай хүү ярьж байсан,ард түмний дунд ядаж санаа бодлыг нь ойлгож,шинэ санаа оноо шийдэх болждээ.хм
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • бид (103.26.195.95)
    ичмээр, эмгэнэлтэй ч гэсэн vнэн нь сайхаан
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 13 цаг 25 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 13 цаг 35 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 13 цаг 38 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 13 цаг 38 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 13 цаг 39 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 13 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 13 цаг 41 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 13 цаг 42 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 16 цаг 3 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 16 цаг 12 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 16 цаг 12 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 16 цаг 16 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цаг 25 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 16 цаг 30 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 18 цаг 6 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 18 цаг 18 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 18 цаг 19 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 18 цаг 19 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 18 цаг 24 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 18 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top