x

Сэтгүүлчдэд хэн ч гомдож болно

Өчигдөрхөн хуульч мэргэжилтэй эрхэм нийгмийн сүлжээнд “Хуульчдын ёс зүйн зөвлөл гэсэн ТББ байгуулаад дургүй нэгэндээ дүгнэлт гаргаад, шүүгээд байж болох нь ээ?” гэж бичжээ. Өөрийн зохицуулалтын тогтолцооны талаар ямар ч ойлголт,мэдээлэлгүй яваа хүний үг. Мэдээллийн замбараагүй дарангуйлал дунд энэ мэтээр бид төөрчихөж. 

Мэдээлэлтэй хүн баялгийг бий болгож сайн сайхан амьдардаг гэдэг. Учир нь бодит байдалд аль болох ойр мэдээллээс  хүмүүс өдөр тутмын амьдралдаа зөв шийдвэр гаргадаг байна. Тийм учраас үнэн зөв мэдээлэл авах иргэний эрх нь ардчилсан нийгмийн тулгуур зарчмын нэгхэмээдэг. Иргэдийнхэээнэ эрхийг хангахын тулд мэргэжлийн сэтгүүлчидмэдээллийг нягт нямбай шалгаж, баталгаажуулсны дараа нийтэд түгээдэг л дээ.

Хэвлэл мэдээллийнхэн мэдээллийг ийнхүү нягтлах, баталгаажуулах, нотлох, боловсруулах, түгээхдээхүний эрхийн наад захын хэм хэмжээ, хүнлэг ёсонд тулгуурлантодорхойлсон мэргэжлийн ёс зүйн зарчмыг иргэдийн оролцоотойгоор сахин мөрдүүлэх механизмыг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ гэнэ. Өөрийн зохицуулалт байхгүй бол дөрөвдэх засаглал гэж үгүй. Учир нь сэтгүүлчид парламент, засгийн газар, шүүх засаглалыг хянах үүргээ гүйцэтгэхийн тулд хэвлэл мэдээлэлтэднээс хараат бусаароршин тогтнох ёстой. Хэрвээ хэвлэлийн ёс зүйн зохицуулагчаар дээрх гурван засаглал ажиллажбайвал сэтгүүл зүй хараат бус, бие даасан засаглалын мөн чанараа гээх юм. Тэгвэл хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн ёс зүйн хил хязгаарыг хэн тогтоох вэ?

Түүхээс харахад бүр 1916 онд Швед улсад хэвлэл мэдээллийнхэн сайн дураараа нэгдэж дундын, бие даасан өөрийн зохицуулалтын байгууллага буюу ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ-ийг анх байгуулсан байдаг. Тэр үеэс салбарын болон олон нийтийн эрх ашгийг тэнцвэртэй хангах үүргийгбусад орны сэтгүүл зүйн салбарынхан өөртөө хүлээсээр иржээ.

Тэгвэл яг 99 жилийн дараа Монголд Хэвлэл мэдээллийн ийм зөвлөлийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан байгуулж чадсан юм.Уг зөвлөлөнөөдөр сэтгүүлчдийн бүтээлтэй холбоотой иргэдийн гомдлыг мэргэжлийн ёс зүйн зарчмын хүрээнд хэлэлцээд дүгнэлт гаргаж байна. Ингэснээрээ алдаагаа хүлээн зөвшөөрч залруулга хийхэд редакцид нөлөөлж, хэвлэл мэдээлэлд уншигч, сонсогч, үзэгчдээсээ уучлал гуйх соёлыг төлөвшүүлэхийг зорьж байгаа юм. 

Аль ч улсын түүхээс харахад өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийн бүтээлд хариу өгөх эрхийг нь хэрэгжүүлснээрээ иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг тогтолцоо болж төлөвшжээ. “Монгол Улсын хувьд өөрийн зохицуулалттай болсноор сэтгүүлчид илүү чанартай мэргэжлийн үйлчилгээг олон нийтэд хүргэх, иргэдийн өмнө илүү хариуцлагатай байх баталгааг бий болгож эхэлсэн. Ингэснээрээ төрийн нөлөөллийг багасгах, хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр болохуйц, олон улсын жишиг тогтолцоог бүрдүүлэх алхамыг хийж чадлаа” гэж Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамиронцолж байна. 

2015 онд Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргасан Хэвлэлийн эрх чөлөөний судалгаагаар Монгол Улс өмнөх жилээс 34 байраар урагшилсан байдаг. Үүнд Хэвлэл мэдээллийн зөвлөлийг Монголд байгуулсан нь нөлөөлөх гол зүйл болсныг олон улсын хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагынхан дүгнэсэн.

Хэдийгээр хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө нэгдэж байгуулсанч хэвлэлийн зөвлөл нь сэтгүүлчид болоод иргэдийн аль алинд шударга, тэгш хандах үндсэн зарчимтай.Тэгж гэмээнэ олон нийтийн бодитой мэдээлэл авах эрхийг хангахаас гадна иргэдийн эрхийг хэвлэл мэдээллээр зөрчихөөс сэргийлж чадна. Товчхондоо, өөрийн зохицуулалт нь иргэн таны ч эрхийг хамгаалах байгууллага юм.

Гэхдээ зөвлөлийн хийх ажил иргэдийн гомдол дээр үндэслэх тул уншигч таны оролцоогүйгээр оршин тогтнохгүй. “Ёс зүйгүй, увайгүй мэдээлэл хэвлэл мэдээллээр түгээж байгааг анзаарах юм бол тэр талаархэн ч гомдол гаргах боломжтой. Ингэснээр чөлөөт, олон ургальч, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэдиргэд хувь нэмэр оруулж байна гэсэн үг” хэмээн ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөлийн гишүүн, зөвлөх мэргэжилтэн Манфред Протце хэлэх дуртай. 

Тэгвэл өөрийн зохицуулалт хэвлэл мэдээллийнхэнд ямар үр нөлөөтэй вэ? Өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдээс 120 орчим гомдол ирүүлснийг Хэвлэл мэдээллийн зөвлөл шийдвэрлэсэн ажээ. Тэдгээр гомдлыг шийдвэрлэх явцад хэрвээ редакци ёс зүйн алдаа гаргасан бол түүнийгээ засах, уучлал гуйх, залруулах боломжийг шүүх, цагдаагийн хатуу шийтгэлээс урьтаж олгосон гэсэн үг. Зарим редакци уучлал гуйдаггүй. Алдаагаа ухаараад засчихаж чаддаггүй, соёлгүй, хариуцлагагүй редакцийн бүтээлийг иргэд үзэж, уншихаа болино. Ийнхүү редакци хэрэглэгчээ алдсанаар зах зээл дэх байр суурь нь ч мөн буурна гэсэн үг. Нөгөө талаар ёс зүйн алдаа гаргасныг нь мэргэжлийн байгууллага, хамт олон нь олон нийтэд зарлаад эхлэхээр сэтгүүлчид дахин алдаа гаргахаас эмээдэг. Энэ мэтээр алдаанаасаа суралцах үйл явц нь өөрөө сэтгүүлчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх хөшүүрэг болох юм.

Гэхдээ хэвлэл мэдээллийн зөвлөл заавал алдаа олж шийтгэдэг байгууллага биш ээ. Хэрвээ сэтгүүлч алдаагүй байвал ёс зүйтэй байсныг нь баталж, сэтгүүлчээ хамгаалдаг. 2016 онд Eagle телевизийн сэтгүүлч У.Болортуяагийн бэлтгэсэн нэвтрүүлгийг ёс зүйн алдаа гаргаагүй байна хэмээн дүгнэсэн. “... Би алдаа хийсэн бол яана гэж тэгэхэд маш их эмээсэн. Хэвлэлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэдэг тийм ч хүсэх зүйл биш. Тиймээс ёс зүйн зарчим бол чанартай бүтээл хийхэд хөтөлдөг гэдгийг тэгэхэд илүү сайн ойлгосон” хэмээн тэрбээр ярьж байна. Өнөөдөр Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүл зүй өндөр хөгжсөн бусад орны жишгээр иргэдээс гомдол хүлээн авахдаа тухайн сэтгүүлчийн ажиллаж буй байгууллагынх нь нэрээр авч, мөн нийтэд зарлахдаа ч байгууллагыг нь зарладаг. 

Алдаа гаргуулахгүйн тулд редакци сэтгүүлчийнхээ бүтээлийг хянаж, улмаар мэргэжлийн ур чадварыг нь сайжруулах, мэргэшүүлэх, сонгон шалгаруулах шаардлага бий болдог байна. Ингэж өөрийн зохицуулалт нь редакцийн хариуцлага, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд нөлөөлдөг. Үр дүнд нь хэвлэл мэдээллийн мэдээ мэдээлэл бодит байдалд илүү ойртож очсоноор иргэдийн үнэн зөв мэдээлэл олж авах, мэдэх эрхийг сэтгүүлчид хангах боломжтой болж байгаа юм. 

Иргэн та Хэвлэл мэдээллийн зөвлөлийн www.mediacouncil.mn гэсэн веб сайтад хандаж, гомдол хэрхэн гаргах талаар заавартай танилцаарай. 

Ц.Чимэддондог

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 23 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 24 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 25 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 30 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 31 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 32 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 33 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 35 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 45 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 47 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 49 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 51 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 52 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 53 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 56 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 56 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 34 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 35 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 37 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 38 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top