x

Ерөнхийлөгч, экс Ерөнхийлөгч нарын “дуэль”

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарын төлөөллийг цуглуулан улс төрийн томоохон мэдэгдэл хийлээ. Экс Ерөнхийлөгчийн “уулзалт ярилцлага” нэрийн дор хийсэн улс төрийн мэдэгдлийн үг, үзүүр нь эдүгээгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг чиглэв.

Тэрээр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчийг “Х.Баттулга бол хулгайч. Хулгайч хулгайчдаа их гарын хулгайч. Тэр зангаа л гаргаж байна. Х.Баттулгад хүний нөөц гэж байхгүй, хулгайч нар л түүнийг дагадаг. Тийм учраас хүн томилох ёстой албан тушаалд хулгайч нараа томилдог” хэмээн доромжлов. Бас илтэд басамжлав. Харамсалтай нь энэ үг байгаа оноод зогсохгүй нийгмийн нэлээд хэсэгт таашаал өгч буйг хэлэх хэрэгтэй. Учир нь, энэ бол тэдний хэлэхийг хүссэн ч хэлж чаддаггүй, хэлсэн ч Х.Баттулгад хүрдэггүй, хаданд хашгирсан цуурай мэт дэмий өнгөрдөг байсан үг, үзэл бодлынх нь хэлтэрхий юм. Харин энэ удаа Ерөнхийлөгч асан өөрийн амаар энэ үгийг хэлж, нийтээр хэлэлцэх сэдэв болгож чадлаа. Ядаж л “Хэн нь илүү хулгайч вэ?”

Ялангуяа “Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв. Хэн Ерөнхийлөгч болж болох, хэн болохгүйг ойлгуулж өгч байна. Дахиад Ерөнхийлөгчөөр сонговол бүр сайн. Тэр хэрээр ард түмэнд танигдана” гэсэн нь тавласан өнгө аястай сонсогдож болох ч яг үнэндээ аливаа зүйлийн мөн чанарыг заавал хуруугаар имэрч, шүдээр хазаж, бүр нэг яс махаараа мэдэрч байж таньдаг монголчуудын сайнаар хэлбэл “няхуур”, муугаар хэлбэл жаахан “мулгуу” байдлыг л ясанд нь тултал хэлсэн хэрэг л дээ.

Хүний сайн мууг танихдаа ч тэр. Энэ хүн ийм хүн шүү, ийм ийм туршлагатай, намтар түүхтэй, холхон байгаарай гэж хэн хичнээн хашгираад ч сонсохгүй. Заавал өөрийн биеэр, яс махаараа мэдэрч байж итгэдэг зантай. Одоохондоо монголчууд Х.Баттулгаас, У.Хүрэлсүхээс уйдаагүй, залхаагүй, хашраагүй л байна. Яагаад гэвэл ядуурал нь ясандаа тулаагүй, муйхарлал, мулгуу байдал нь Монголыг сүйтгэж дуусаагүй байна аа л гэсэн үг. Бүүр нэг ёроолдоо тулсны дараа нэг “ёо” гэж дуугарах байх.

Хаанаас нь ч харсан Ц.Элбэгдорж бол Х.Баттулгын дэргэд хийсэн юмтай, хэлэх үгтэй, алдаатай ч оноотой Ерөнхийлөгч байсан. Гэхдээ зарим үед хэн хэлснээсээ илүү юу хэлсэн бэ гэдэг нь чухал байдаг. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод юу хийсэн бэ? Юу ч хийгээгүй. Монголчуудын амьдрал дээрдсэн үү? Үгүй. Ядаж л ёс суртахууны түвшинд бага ч гэсэн урагш алхсан уу? Бүр ч үгүй. Баахан хүнийг хужаа хувхайгаар нь дуудаж, нийгмээ хагалан бутаргасан. (Гэхдээ энэ нь монголчуудын тал хувь нь хужаа гэсэн үг биш шүү) Тэгсэн хэрнээ нөгөө “хужаа”-даа өөрөө очоод тэврүүлчих дөхсөн. (Нэг хэсэг Монголыг Шанхайн цэрэг, улс төрийн эвсэлд нэгтгэнэ, тэндээс баахан зээл тусламж орж ирнэ гээд  яаж сандаргалаа даа)

Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор монголчуудын амьдрал дээрдээгүй (угаасаа дордох зүй тогтолтой байсан юм чинь) гэдэг үнэн, өрнөөсөө салаагүй, ядуурал улам нэмэгдсээр байгаа нь ч үнэн. Х.Баттулгын амьдрал дээшилж өрнөөсөө гарсан нь ч бас үнэн. Түүний нэр дээрх төмөр замын 280 сая ам.долларын (760 орчим тэрбум төгрөг) хэргийг АТГ хааж, Аж үйлдвэрийн паркийг Ерөнхий сайд албан ёсоор татан буулгалаа шүү дээ. Х.Баттулга гэдэг хүн өөрийнхөө үүрч явсан “ял”-ыг л сэгсэрснээс биш өрөөлд тус нэмэртэй нэг ч зүйл хийсэнгүй ээ. Энэ ч бас үнэн.

Ялын тухайд “гүтгэлэг” гэж битгий хэлээрэй дээ. УИХ-ын гишүүн, одоо ЗГХЭГ-ын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ гишүүний намынхаа бага хурал дээр хэлсэн үг юм шүү. “М.Энхболд оо, Ерөнхийлөгчийн сонгуулиар чи ял авах гэж байсан хүнийг өршөөгөөд өөрийнхөө өрсөлдөгчөөр захиалаа биз дээ” гэж. (Хэрвээ гүтгэсэн гэж үзвэл Л.Оюун-Эрдэнэ л гүтгэсэн)

Экс Ерөнхийлөгчийн яаруу сандруу хийсэн энэ удаагийн мэдэгдлийн цаад учир шалтгаан, алс хэтийн зорилго юу болохыг мэдэхгүй ч, ямар ч байсан Х.Баттулгатан болоод У.Хүрэлсүхтэн нарын бий болгох гэж зүтгэж байгаа “хонгилоор” алхахгүй гэдгээ ил цагаан, чангаар хэллээ. Тийм болохоор Ерөнхийлөгч Х.Баттулгад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч асныг АТГ-т шалгуулахаар өгсөн 170 хуудас материалаа хэвлэл мэдээллээр цацах үлдлээ. АТГ лав Ц.Элбэгдорж дээр хэрэг нээгээгүй юм байна.     

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.21.109.145)
    8 jiliin daraa Battulga gedeg hun hamgiin aimshigtai hun bolno doo
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • Ц. Ганболд (202.9.42.227)
    Энэ Элбэгдоржииг эргээд хархад бух юмыг угуй хииж сэтгэлгуй еериигее еед татаж хии хоосон хошигруулсан байдал л харагддаг. Ер нь ямар хун улс орныг олон улсад ялагдууллах уилдэл хииж яахав дээ Улс орноо ядуугиин туйлд оруулж еренд оруулж ямар ч хедлех боломжгуй болгох гэж гэж байсан хун хэн бэ.тодорхой шдээ Иим байхад энэ хунииг яагаад мэдэхгуй еериигее нь хуслиин дагуу энэ нэг хэдэн сэтгуулч нар ингээд яваад байдын бэ? Хариуцлага гэж юм байдын шуу хэн нэгэн биш юмаа гэхэд бурхан шиитгэлииг егех цаг ирдиин шуу гэдгииг саналмаар байна Энхболд, элбэгдоржиин уед сэтгуулчмэдээ мэдээлэлиин олон телевиз бугд дугарч чадахгуй негее талд уилчилж балайр муухай бэртэгчин манж зан гаргаж мэдээ мэдээллээр хомсдуулж эх орон ард тумнии эсрэг ажиллагаа явуулж хунии чанаргуй зан гаргаж байсан шуу. Одоо ичихгуй тэгээд бас хувирчихсан сурхии сэтгуулч хун болцгоож яваа шуу. Ичмээр унэн зевшудрага шулуун аль ч талын мэдээлэлииг тэнцвэртэй мэдээлэх естой биш уу Зарим нэг нь нээх шудрага унэнч хун болж жужиглэнэ. Унэн зев зам лхунииг сайн сайханд хургэдэг илуу мэдлэг боловсрол хэрэгтэйшуу ноходооп
    2019 оны 02 сарын 17 | Хариулах
  • Иргэн (202.9.42.131)
    Элбэгдорж гэж нэг муу мал,ерөнхий сайдаас хоёр ч огцроод,нам нь ялагдаад,америк руу зугтсан.Тэнд жаахан бузар булай юм сурж ирснийг нь хүмүүс мэднэ.Дараа нь оюутолгойн гэрээ,эрдэнэт, гээд хар муу бүхнээ Сталин шиг хүний гараар могой бариулсан.Гүй ээ ер нь Элбэгдорж монголчуудын амьдралыг сайжруулсан уу.АСЕМ.Ерөнхийлөгч нарын уулзалт,Олон улсын их бага хурал,Америк,Япон гээд яваад л байсан,Хөрөнгө мөнгө урсаад л байсан тэгээд одоо үр нь аль.Чиний боргохыг хэн тоож сонсох юм.
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
  • irgen (139.5.217.106)
    adilhan l absand orohoos hoish boliod uheesei urdaas ni ichij bna
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
  • Отгоо (64.119.25.34)
    Үүнийг бичсэн хүн элбэгдоржоос гоймонгийн мөнгө авч дээ янз нь. Хэрэв тэгээгүй бол ингэж ч бичихгүй л болов уу. Ард түмний амьдрал хэзээнээс хэцүүдсэнийг мэдэх бол мэдмээр сэн дээ. Элбэгдоржийн үед сайн байсан гэхүү. Мөнгөний төлөө юугаа ч тавьж туух чам шиг сэтгүүлч нэртэй сэтгүүлчдийн нэр төрийг гутаасан юмнууд зайлвал таарна
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
  • Монгол (66.181.161.64)
    Элбэгдорж юу хийсийн!Хөгийн хулгайч!Улс орныг сүйрүүлж,Мафийн сүлжээ байгуулсан урвагч,хулгайч,луйварчин!!
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • Tso (202.126.89.1)
    Elbegdorj mongoliig samarchaad buuga bizarre de
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.31.19)
    Цагын гарз
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.93.58)
    Дуэльд түрүүлж буудсан нь ялдаг юм. Маанаг хогнууд аа. Хэн сайн хэн муу нь биш
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 12 цаг 35 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 12 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 12 цаг 57 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 13 цаг 6 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 13 цаг 15 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 13 цаг 30 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 13 цаг 52 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 15 цаг 10 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 4 мин Н.Учралын 9×9=81 нажид 17 цаг 7 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 17 цаг 20 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 17 цаг 23 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 17 цаг 28 мин Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна 17 цаг 36 мин Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ 17 цаг 39 мин Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй 17 цаг 46 мин “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль сурагчдаа угтаж авлаа 17 цаг 55 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно 19 цаг 1 мин Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй 19 цаг 12 мин Энэ хичээлийн жилд нийслэлд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 19 цаг 43 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын...
Top