x

"Ижлээ идсэн" АН

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын авилгатай хийх тэмцэл замаасаа хазайж АН-ын лидерүүдийг намнах замдаа оров. АН-ын эрх барьж, барилцаж байх хугацаанд хийсэн шийдвэртэй алхам бүр үүний золиос болж байна. Хамгийн түрүүнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс эхэллээ.

Эхлээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан Сангийн сайд асан С.Баярцогтыг барьж хорив. Араас нь Дубайн гэрээг хийсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ачигдаж байна.

Алдаа, оноотой ч бай энэ хоёр гэрээ, Оюутолгой төсөл ганхаж байсан Монголын эдийн засгийг тогтоон барьж байгаа нь үнэн. Ардчилал, зах зээлд хөл тавьснаас хойш монголчуудыг гуравдагч зах зээлтэй холбосон хамгийн том төсөл, хамгийн том гэрээ хэлцэл гэдэг нь ч үнэн.

Гэтэл МАН эрх бариад энэ гэрээ хэлцлүүдийн улам сайжруулах, дараачийн том төслүүдээ урагш хөдөлгөхийн оронд аль болж бүтэж байгаагаа барьж иддэг хуучин зуршлаараа ажиллаж байна. Гэхдээ МАН ингэж байгаа нь хачин биш, МАН-ын хийж байгаа бүхнийг дуугүй харж, дотогшоо дэмжиж байгаа АН илүү эмгэнэлтэй харагдаж байна.        

Хэрвээ АН эрх барьж байхдаа МАН-ын экс сайд нарыг ар араас нь барьж хорьсон бол тэд ингэж яавч “бөгсөө хавчаад” суухгүй. Намынхаа бүх гишүүдийг цуглуулаад, дан, давхар дээлээ нөмрөөд талбай дээр гарчихсан цагаан хоолойгоор хашгичиж байгаа. Улс төрийн сөрөг хүчин гэдэг тийм л байдаг.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ С.Баярцогтыг сэжигтнээр татсанаа АТГ албан ёсоор зарлаж ч амжаагүй байхад “АН-аас хасав” хэмээн зарласан билээ. “Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг зөвхөн шүүх эцэслэн шийднэ, шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гараагүй байхад хэнийг ч гэмт буруутайд тооцож болохгүй” гэсэн Үндсэн хуулийн зарчмаа ч умартсан. Одоо Ч.Сайханбилэгийг ээлж ирж байх шиг.

Болж буй үйл явдалд АН-ыг буруутгах шалтгаан нь хуулийн байгууллагын хийж буй ажлыг эсэргүүцэхэд биш, харин учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд юм. АН ямар ч тохиолдолд “ардчилсан” гэдэг нэрээ авч үлдэхийн тулд улс төрийн болоод хуулийн аргаар хүн хэлмэгдүүлэх, хилсээр гүтгэгдэж, нэр төр нь хохирохоос намынхаа гишүүдийг, нийт иргэдээ хамгаалах, хаацайлан зогсох үүрэгтэй. Ядаж л “Гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэх, цагдан хориход хүргэсэн хангалттай үндэслэл, нотлох баримт байна уу?" гэж асуух, "Гэм бурууг нь шүүх эцэслэн тогтоохоос нааш гэмт хэрэгтэнд тооцож, нийгмээрээ яллаж болохгүй” гэж хэлэх эр зориг энэ намын удирдлагад байх ёстой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (77.195.136.5)
    MAN UURSDIINHUU TUMEN BULHAIGAA NUUHIIN TULD DEER NI AN -IIN HEDEN OLIGARHIUD BAS NEMEGDEED TUMNII TOLGOIG YAJ ERGUULHEE MEDELGUI YAHAV. HASHIR OLON JILIIN TURSHLAGATAI HUMUUS.
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
  • Mongol hvv (103.10.22.191)
    Hvrelsvh bolon tvvnii nuhud ulam zorigtoi nam hamaagui hj bna dr n battulga gdg hvn sn demjeed uguh heregtei
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Zochin (66.181.160.79)
    Mash zob shiidber bvgd demjih heregtei Mongolchuud mini hubalznuudiig tvvj ustgah heregtei
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.114.170)
    Заяа хэт нэг талыг барьсан нийтлэл чинь чамайг өөрийг чинь хэн гэдгийг харуулж байна. Баярыг бас барьсныг хараагүй гэртээ зурагтгүй гэх байлгүй дээ
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • shu (66.181.161.30)
    mai
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 11 цаг 54 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 12 цаг 9 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 12 цаг 28 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top