x

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ажлаа хүлээж авлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэгийг томилох асуудлыг 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 91.5 хувийн саналаар дэмжин томилсон билээ. Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, бусад удирдлага болон яамны хамт олон шинэ сайдаа хүндэтгэн угтлаа. Сайдын ажлыг хүлээлцэх арга хэмжээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биечлэн ирж, ажлын амжилт хүслээ. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Би улс төрийн нөхцөл байдалтай холбоотой хувь хүний хувьд улс төрийн шийдвэр гаргаж тодорхой хугацааг өнгөрөөсөн. Ямар нэг байдлаар ажлаа хийснээс ажлаа өгч байгаа зүйл биш. Нөхрийг бодсон монгол хүний жудгаар ажлаа өгсөн. Ё.Баатарбилэг сайдад хамт олноо халуун дулаанаар танилцуулан үлдээх нь миний хувьд нэр төрийн хэрэг. Жил гаруйн хугацаанд бид боловсролын салбарын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадсан” гээд шинэ сайдад ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Ёс зүйтэй, хариуцлагатай байхыг би та бүхнээс хүсэх болно. Салбар бүхэнд асуудал бий. Энэ бүхнийг харж чиглүүлж ажиллах болно. Би нээлттэй, хамт олны эв нэгдлийг эрхэмлэдэг хүн. Амжилтаа ахиулж салбараа хамтдаа өөд нь татахад сэтгэл зүтгэл гарган ажиллахыг хүсье” гэлээ. 

Ё.Баатарбилэг 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль, 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр зэрэгтэй төгсчээ. 

Тэрбээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар, төрийн албанд 20-иод жил ажилласан туршлагатай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 20 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 30 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 1 цаг 32 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 1 цаг 50 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 1 цаг 50 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 1 цаг 58 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 2 цаг 10 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 2 цаг 24 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 2 цаг 27 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 2 цаг 40 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 2 цаг 44 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 2 цаг 57 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 3 цаг 33 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 5 цаг 47 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 5 цаг 50 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 6 цаг 58 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 7 цаг 55 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 8 цаг 29 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 9 цаг 22 мин ОРОС дахь АЛЛАГА 10 цаг 19 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна
Top