x

Төмрийн хүдрийн үнэ огцом өслөө

Он гарсаар төмрийн хүдрийн ханш нэлээд өсөлттэй байсан бол төмрийн хүдрийн томоохон олборлогч Бразилийн “Вале” компанийн уурхайд гарсан ослын улмаас ханш бүр ч ихээр нэмэгдлээ. Өчигдрийн байдлаар Хятадын Тянжины боомт дээрх нэг тонн төмрийн баяжмалын үнэ (62%-ийн агуулгатай) 82 ам.долларт хүрч, өнгөрсөн Баасан гарагаас хойш тонн тутамдаа 7 ам.доллараар өсөөд байна. Ингэснээр төмрийн хүдрийн үнэ 2017 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр хэмжээнд очлоо. Шинжээчид үнэ цаашид ч өсөх боломжтойг онцоллоо. Нөгөөтэйгүүр Хятадын эрэлт төдийлөн сайн биш байгаа учир ханш тэгтлээ их өсөхгүй гэж үзэх шинжээчид ч байна.

Ослын тухайд өнгөрсөн Баасан гарагт “Вале” компанийн Feijao уурхайд хаягдлын далан сэдэрч, дор хаяж 84 хүн нас барж, 400 хүн ор сураггүй алга болоод байгааг тогтоожээ. Тус уурхай нь Бразилийн зүүн урд хэсэгт орших Минас Жерайс мужийн Брумадиню хотхоны нутаг дэвсгэрт оршдог байна. Энэхүү уурхай зогссоноор тус компанийн төмрийн хүдрийн нийт нийлүүлэлт 1.5%-иар буурна гэж шинжээчид тооцож байна. Осолтой холбогдуулан компанийн зүгээс 10 хаягдлын далангийн ашиглалтыг зогсоож, төмрийн хүдрийн үйлдвэрлэлээ 40 сая тонноор бууруулахаа мэдэгдээд байна.

"Вале" энэ онд 400 сая тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөөд байсан юм. Одоогоос гурван жил гаруйн өмнө тус компанийн BHP-тэй хамтран эзэмшдэг Samarco уурхайн хаягдлын далан мөн сэдэрч, асар их хохирол учруулж байсан билээ. "Вале" компанийн хувьд энэхүү үйл явдал нь алдаагаа давтсан гэдэг утгаараа томоохон цохилт болоод байна.

Осол гарсны дараа компанийн хувьцааны ханш 17%-иар буурсан бол өрсөлдөгчид болох "Рио Тинто", "BHP", "Fortescue Metals" компанийн хувьцааны ханш эсрэгээр багагүй хэмжээгээр өсчээ.

Эх сурвалж: mongolianminingjournal.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна 6 цаг 59 мин Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 9 цаг 50 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 9 цаг 51 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 9 цаг 53 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 9 цаг 55 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 9 цаг 55 мин Газрын тосны үнэ дахин өслөө 9 цаг 56 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 9 цаг 57 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 11 цаг 47 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 12 цаг 2 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 12 цаг 7 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 12 цаг 8 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 12 цаг 10 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 12 цаг 10 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 14 цаг 37 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 14 цаг 41 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 14 цаг 42 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 14 цаг 43 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 14 цаг 45 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 15 цаг 47 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top