x

УИХ-ын даргад горилогсод

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөгдөх сурагтай зэрэгцэн, дараагийн даргаар хэнийг сонгох талаарх таамаг улс төрийн төдийгүй олон нийтийн хүрээнд яригдах болсон. Хуулийн дагуу УИХ-ын даргыг МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-д оруулах ёстой. Харин эцсийн шийдвэрийг гаргах УИХ-ын гишүүдийн зүгээс МАНАН-д байгаагүй хүнийг томилох нь зохимжтой гэдгийг хэлж байгаа. Хэдийгээр тэдний энэ шаардлагад нийцэх эсэх нь эргэлзээтэй ч УИХ-ын найман гишүүний нэр дараагийн даргад яригдаж байна.

Тэдний нэг болох Шадар сайд Ө.Энхтүвшин 2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, 2006 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан УИХ-д дөрвөн удаа сонгогдсон ахмад, туршлагатай гишүүдийн нэг. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хамгийн боломжтой хувилбар гэж ярьж байсан. Гэвч хуульчид түүнийг УИХ-ын дарга болох боломжгүй хэмээн мэдээлээд буй. Учир нь тэрбээр 2004-2007 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн гэх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр огцорч байжээ.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар томилох нь Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн тайлбарлаж байна. Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хувьд ч улс төрийн туршлагатай, тулхтай гэгддэг гишүүдийн нэг. Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий.

Харин саяхан болсон Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг түүнийг УИХ-ын дарга болох замд саад болох бололтой. Парламентад долоо дахь удаагаа сууж, Үндсэн хууль батлалцаж явсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хувьд бас л байж болох хувилбар. Харин тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа “27 жил хуримтлагдсан асуудлаа эргэн харж, хууль эрх зүйн орчин ялангуяа төрийн тогтолцооны эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой асуудал байгаа учир түүнд нь нэмэр болохоор энэ парламентад орж ирсэн 76 гишүүний нэг” хэмээн өөрийгөө тодорхойлсон.

Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэр хүчтэй яригдаж байна. Харин УИХ-ын гишүүн С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж, тэр дундаа Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүний хувьд Монгол Улсыг гадаад дотоодод төлөөлөх чадвартай хүн гэж харж болно. Залуу гишүүдийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын нэр таамаглагдаж байгаа.

Гэвч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нэр холбогдоод байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь парламентад анх удаа сонгогдож байгаа ч МАН-ын даргын сунгаанд өрсөлдөж, УИХ-ын даргыг огцруулах тэмцэлд гар бие оролцсон “амбиц”-тай нэгэн гэгдэж буй. Ямартай ч дараагийн УИХ-ын даргын суудалд эдгээр гишүүн горилж байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл зөвшилцөж чадвал өнөөдөр ч шинэ УИХ-ын даргатай болох боломжтой.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (51.15.79.174)
    хилийн цэрэг хил давсан ноцтой асуудал гарсан хууль зүйн сайд огцрох ёстой
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Уржигдар 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top