x

Хурдан морины нуруун дээр хүүхэд эндэж болохгүй

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл буюу хурдан морины өвөл, хаврын уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргажээ. Овоо доо.

Тэглээ гээд морины уяан дээр амиа алдсан 10 настай хүүгийн амийг буцааж чадахгүй ч түүн шиг “унаач хүүхэд” нэрээр улангассан баячуудын зугаа болж байсан хэдэн мянган хүүхдийг амийг эрсдлээс хамгаалж чадахаар боллоо. Нэг хүүхдийн амиар нэлээд олон хүүхдийн амийг аварч байна гэсэн үг. Түүнийх нь төлөө талийгч хүүд хөшөө босгосон ч багадахаар боллоо. Эрх мэдлийн төлөө бие биенээ зольсон улс төрийн тэмцэл дунд энэ асуудлыг сэтгэл гаргаж хөөцөлдсөн эмэгтэй гишүүндээ бас талархая.

Зүүнбаянгийн цэргийн ангид амиа алдсан цэргээс болж албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгнө гэдгээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболд амласан байна лээ. 19 настай залуугийн үхэлд шууд буруутгасандаа ч биш, “Цэрэгт дэглэлт байдаггүй юм. Битгий худлаа ярь. Баримтаа аваад ир” хэмээн хулгах ч үгүй худлаа хэлснийхээ, сэтгүүлчид дарамт үзүүлснийхээ төлөө энэ хүн огцрох ёстой. Түүн шиг “10 настай хүү морь хөлсөлж яваад нас бараагүй, уяан дээрээ морио арчилж байгаад бэртэл авч нас барсан” гэдэг тайлбар хийгээд сууж байсан Г.Занданшатар гэдэг “зандалчин” ч бас өргөдлөө өгвөл таарна. Иймэрхүү маягийн зөвтгөлөөр биеэ өмөөрч, хүний хүүхдийн амь, биед хөсрий нүдээр хандаж болохгүй гэсэн үг.

Сүхбаатар аймагт унаач хүүхэд нас барьсан тухай ХЭҮК-оос мэдээлсний дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тус байгууллагад хандаж, хурдан морины уралдаанаас болж хүүхдийн амь, нас, эрүүл мэнд хохирсон асуудлаар лавлагаа хүссэн байдаг юм.

ХЭҮК-оос ирсэн хариу нь “1996 оноос хойш доод тал нь 25 хүүхэд морин уралдаанаас болж амь насаа алдаж 300 гаруй хүүхэд хүнд бэртэл авч ихэнх нь хөдөлмөрийн чадваргүй болсон. 2016 оны гуравдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан уралдааны үеэр мориноосоо чирэгдэж хөлөө гэмтээсний улмаас хөлний 4 хуруугаа тайруулсан хүүхдэд нөхөн олговор байдлаар 450,000 төгрөг олгосон” гэсэн байна. Бид хүүхдийнхээ амь нас, эрүүл мэнд, ирээдүйг ийм л үнээр үнэлээд байгаа улс л даа. 2019 он гарсаар Сүхбаатар аймагт 10 настай унаач хүүхэд мориноос унаж амь насаа алдсан, Хэнтий аймгийн төвд 7 настай хүүхэд дээрх байдлаар хүнд гэмтэл авч одоо Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа.

Энэ мэдээлэл ирсний дараа М.Оюунчимэг гишүүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж, шаардлага хүргүүлснээр өнөөдрийн энэ шийдвэр гарч байна. Өмнөх Засгийн газрын үед ХХААХҮ-ийн сайд Б.Сэргэлэн бас л хурдан морины өвлийн уралдаан шөнөөр зохион байгуулж, уралдаанд оролцсон унаач хүү урдаа явсан машиныг мөргөж осолдсон байдаг. Үүний улмаас өвөл, хаврын морин уралдаанызохион байгуулах тухай Засгийн газрын 19-р тогтоол гарч, өвлийн улиралд 12 наснаас дээш хүүхдийг оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Уг тогтоол гарнаас хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцжээ. Тогтоол зөрчсөн (12 нас хүрээгүй хүүхдээ хурдан морь унуулсан)12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон гэх боловч хурдан морины өвлийн уралдаан зохион байгуулахыг зогсоож чадсангүй.

Тиймээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Монгол Улсын хуульд зааснаар 18 нас хүртэлх бүх хүүхдийг “хүүхэд” гэж үздэг байтал насны ангиллаар ялгаварлан өвлийн уралдаанд оролцуулж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна” хэмээн үзэж уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн нь тэр. Энэ дагуу өчигдөр Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд жил бүрийн 11 дүгээр сарын 1-наас тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдааныг хориглох шийдвэр гаргажээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 15 цаг 3 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 15 цаг 13 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 15 цаг 16 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 15 цаг 16 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 15 цаг 17 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 15 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 15 цаг 19 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 15 цаг 20 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 17 цаг 41 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 17 цаг 50 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 17 цаг 50 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 17 цаг 54 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 18 цаг 3 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 18 цаг 8 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 19 цаг 44 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 19 цаг 56 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 19 цаг 56 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 19 цаг 57 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 20 цаг 2 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 20 цаг 6 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top